Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Наран: Бага хугацаанд ч гэсэн өөрийгөө дайчлахаар их зүйл гардаг юм

2012-11-05
0
ЖИРГЭХ
f3e815144d9222cfbig  Монголын дива нарын нэг дуучин С.Нарантай амьдрал, уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцсан юм.
f3e815144d9222cfbig  Монголын дива нарын нэг дуучин С.Нарантай амьдрал, уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцсан юм.

-  Урлагийн гараагаа яаж эхэлж байв. Бүх зүйл эхэлж байсан тэр үеэ дурсаач?
-Кино драмд сурч байсан. Кино драмд сурч байхдаа 1992 онд шүү дээ. Авга эгчийн маань нөхөр Очки гэдэг хүн Франц хэлтэй байсан. Тэр ах маань Франц дууны уралдаанд ор гэж зөвлөсөн. Ингээд "Жульем" гэдэг дуу заасан. Энэ дууны хэллэгийг маш сайн заалгаж аваад үг болгоных нь дээр галигаар бичүүлээд  анхныхаа тэмцээнд орсон. Нэлээн сайн бэлдэж байж ороод түрүүлж байсан. Ингээд анхныхаа том тэмцээнд орсон нь энэ байлаа. Тэрнээс хойш ерөөсөө л оч ассан л даа. 1993 онд циркид рок попынхон нэг уралдаан зарлаж байсан юм. Тэгэхэд бас гуравт орж байсан. Энэ үед Баачка, Ариунаа, Хурдынхан гээд л бүгдээрээ  дөнгөж гарч байгаа сайхан залуус байж дээ. Тэр үед надад Ангирмаа маань "Өөртөө бичсэн бичлэг" гээд Наранжав эгчийн гайхамшигтай дуу өгч байсан. Энэ дуугаар би гуравт орж байсан. Бас миний анхны монгол дуу байсан. Ингээд миний урлагийн гараа эхэлсэн дээ.

  - Бээжинд сурч байхдаа таныг видео камер хичээлдээ авч ороод түүнийгээ гэртээ очиж сонсдог байсан гэсэн?
-Хятад хэл чинь  маш хэцүү. Би чинь ямар 10 жилд хятад хэл сурсан хүн биш дээ.  Нэг жил хятад хэл сурна гэдэг хэцүү. Нэг жил л гэж л ярьдагаас биш ердөө зургаан л сар ш дээ. Яг үнэнийг хэлэхэд нэг жил хятад хэл сураад юм ойлгодог хүн гэж хэцүү.  Миний хувьд бол магистрын хичээл ороход видео камер аваад ордог байсан. Багш нар нь маш хурдан ярьдаг.  Тэгэхээр зарим үгийг нь ойлгохгүй. Тиймээс эхний хэдэн хичээлдээ суугаад, сүүлдээ бүр тархи эргээд унангуут нь видео камер аваад ордог байсан. Сүүлдээ бүр сонссоор байгаад тэрийгээ хэрэглэхээ больсон л доо. Багшийгаа ойлгодог болоод чих онгойгоод эхэлсэн.  Яагаад гэвэл эхний жилдээ магистрт сурч байгаа ч гэсэн магистрт тэнцүүлэх шалгалт авдаг. Тэнцэхгүй бол би Монголруугаа буцахаас өөр аргагүй. Тийм болохоор заавал тэр шалгалтыг амжилттай өгөх ёстой. Гадаадад бол ерөөсөө толь бичиг үзүүлдэггүй. Шалгалт өгөхдөө нэг, нэг цаастай, хэдэн харандаа цаанаас нь өгчихнө ингэж л орно шүү дээ. Тэгээд л менежментийн үндсэн суурь шалгалтыг авдаг. Тэнцэхгүй бол нэгдүгээрт эвгүй байдалд орно бас насаараа өөрийгөө зүхэх болно. Тиймээс хичээхээс өөр аргагүй. Сүүлдээ бүр менежментээ ойлгодог болсон. Ханз чин их хэцүү. Тэр үед би мэдэрч байсан. Өгсөн материалуудыг маш зөв хийж бүгдийг нь ханзаар бичих ёстой гэж. Менежмент гэдэг тоглоом биш шүү дээ. Надад гадаад хүн гэсэн өршөөл ерөөсөө байхгүй. Энэ бол маш хэцүү даалгавар байсан. Одоо тэр үеийг бодохоор бас чанга санагддаг. Тэгээд тэр үе ерөөсөө мартагддаггүй. Өөрийгөө дайчилж байсан үеэ бодохоор хүнээс бол маш бага хугацаанд ч гэсэн өөрийгөө дайчилж л чадвал их зүйл гардаг юм байна лээ гэдгийг ойлгосон.

-Урлагийн хажуугаар өөр бизнес эрхэлдэг үү?
-Бараг үгүй дээ. Гэхдээ бол яахав урлагийнхаа хажуугаар зөвлөгөө өгөх, хүнд заах зэрэг бизнесүүдийг интернетээр хийдэг л дээ.  Гэхдээ яахав үргэлж өөрийгөө сорих дуртай. Саван хийж байсан. Жор гаргасан, бүх ургамлуудыг судалсан. Тэр бүгдийг судлахад надад маш их зүйл сургадаг, өөрийгөө хөгжүүлж байдаг. Сүүлийн үед би одон орон их сонирхож байгаа. Сүүлт од, хар нүх ч гэдэг юм уу.  Скалер гэж юу юм, яагаад энэ бүгд чинь ийм учиртай байдаг юм гэх мэтийг мэдэхийг хүсч байгаа. Бизнес гэдэг чинь юу вэ гэхээр урлагийн бизнес их сайн байдаг юм. Энэ ертөнц дээр хүн рүү чиглэсэн бизнес маш чухал. Би менежментийн ангид сурч байхдаа мөнгө олоход ч тэр, хүмүүстэй ажиллахад ч тэр хамгийн хэцүү нь урлагийн бизнес гэдгийг мэдэрсэн. Үргэлж хүмүүсийн онгодыг дуудаж байж байгалиас заяасан авьяас зэргээ шавхаж байж тэр бүхэн бүтдэг. Тийм уран бүтээл хүнд хүрдэг. Хүмүүсийн зүрхэнд хүрсний дараа хүмүүс түүнийг нь буцааж хөрөгнө оруулалт хийж, худалдаж авдаг.  Маш хэцүү бизнес. Ялангуай жижиг зах зээлтэй Монголд энэ бол хамгийн хүнд бизнес.

-Белгийн фествальд  Монголчуудынхаа амьдралыг сурвалжлаад мөн Ганхуягтай хамтраад тоглолт хийсэн гэж сонссон. Тэр талаар сонирхуулаач?
-Бид хоёр "Гайхамшигт ертөнц" гэсэн нэвтрүүлэг дээр хамтарч ажилласан. Хуягаа ах маань санаачлаад тэдний гэр бүлийн хүн нэрт баллетчин Батгэрэл, тэгээд би хамтраад явсан байгаа. Их зүйл сурсан. Би Ганхуяг ахыг их хүндэлж хайрладаг л даа. Яагаад гэвэл маш их боловсролтой,  даруухан, дипломатич мөртлөө насаараа урлагийн төлөө зүтгэлээ шүү дээ. Маш ухаантай. Тэгээд бас хүмүүстэй харьцаж байгаа байдлыг нь харж туршлага сууж байсан.  Сэтгүүлчдэд их зүйл өгөхөөр хүн байна лээ. Би сэтгүүлч хүн биш байтал юм ярина, хүнээс асуулт асууна гэдэг ийм зүйл байдаг юм байна гэж харж байлаа.  Орон орны хүнтэй уулзаж байсан. Энгийн ардтай уулзаж байсан, маш дээд зиндааны хүнтэй ч уулзаж байсан. Тэгэхээр энэ олон төрлийн хүмүүстэй яг тааруулж харьцаж чадаж байна гэдэг үнэхээр гайхамшигтай. Тэнд өөрийгөө нээж чадаагүй ч хүнтэй уулзаж байсан энэ олон төрлийн хүмүүстэй яг тэд нарт тааруулж харьцаж чадаж байсан. Яг зөв асуултыг сонгож хэлнээ гэдэг маш өндөр  англи хэлний мэдлэгтэй, мөн тэр хүний уудалж гаргана гэдэг хэцүү ш дээ. Сэтгүүлчид бол нэлээн туршлага суухаар л юм байсан болов уу гэж би боддог. Надад үнэхээр сурах зүйл их байсан. Тэнд байгаа морин хуурчиддаа үнэ хөлсийг нь төлөөд морин хуураа сураад, худалдаж аваад л. Энэ бол үнэхээр гайхамшигтай зүйл. Ер нь бол монгол хүн нэгдэж чадвал үнэхээр ухаантай. Хамгийн гол нь тэдэнд сэтгэл нь жоохон эмзэглүүлдэг зүйл нь монголд байгаа зарим нэг үйл явдлууд, мунхаг зүйлүүд үнэхээрийн тэдний сэтгэлийг эмзэглзүүлдэг юм байна лээ. Ирье гэж бодохоор Монголд ирээд хэрэггүй гэж гэрийнхэн нь хэлдэг ч юм уу. Тэгэхээр ер нь гадаадад, амьдарч сурч байгаа хүмүүсийг монголдоо ирж, өөрсдийн сурч мэдсэн зүйлээ Монголчууддаа хуваалцаасай л гэж боддог. Хүн ер нь тал нутаг, тэр сайхан үнэр, морь мал нүүдэлчин амьдралынхаа тэр л зүйлийг үгүйлж хайрлаж байдаг. Гадаадад байгаа хүмүүс ч монголдоо ирэх туйлын хүсэлтэй байдаг. Нүүдэлчин гайхамшигтай орон зайг мэдэрч өссөн хүмүүс чин өөр сэтгэхүйтэй байдаг. Тэгэхээр үүндээ бас баярлаж, хайрлаж, омогшиж явах хэрэгтэй гэж боддог.

-Ер нь Белгит Монголчууд хэр амьдралтай байна?

-Хэтэрхий их гадаад, гадаад гээд л . Одоо эргээд хар л даа. Хэтэрхий их гадаад шүтсэнээрээ айлд орохоор хүүхдүүд нь Монголоороо ярьж чадахгүй байна шүү дээ. Монголдоо шүү дээ. Тэгэхэд Белгид амьдарч буй монгол хүүхдүүд гэртээ монголоороо ярьж байна. Ээж, аав нь монголоор чи ярь гэж байна. Энэ хоёр ялгааг энд байгаа Монголчууд ойлгооч ээ.   Хүн бол монгол хэлээ сайн мэддэг байх ёстой.  Хэл бичиг ухааны доктор, профессор Буянтогтох гуайн хичээлийг үзэж байхдаа би ойлгож байлаа. Өөрийнхөө бодол санааг монгол үгээрээ зөв илэрхийлэх ёстой гэдгийг хатуу ойлгосон л доо. Хэрвээ Монголдоо хайртай л юм бол монголынхоо уран бүтээлчдийн хийж байгаа зүйлийг, хэн нэгний монголоо гэж явж байгаа зүйлийг л дэмжих ёстой. Хэзээ Солонгосчууд тэгж байлаа, Япон тэгдэг үү гэх мэтээр харьцуулж огт болохгүй. Монголоороо омогших ёстой.

-Таны хувьд эмзэглэж явдаг зүйл юу вэ?

-Би хамгийн их үзэн яддаг зүйл бол Монголдоо байсаар байж гадныханы гар хөл болчихсон. Гадныханыг бүр шүтчихсэн. Би Хятадад сурч байхдаа таксины жолоочтой ч  гэсэн хэрэлдээд гардаг байсан. Манай таксины жолооч нар шиг чимээгүй хүргээд өгчихгүй шүү дээ. Чи хаанаас ирсэн Шинжьян уу гэж асууна. Намайг хараад шүү дээ. Тэгээд би монгол хүн гэхээр Монгол чинь урд нь манай Хятад байсан гэж байгаа юм. Тэгээд л би шууд та нар түүхээ мэддэггүй гээд л маргалдаж эхэлнэ. Үргэлж мөнхийн энэ асуудал надтай тааралддаг байсан.  Ямар ч том хүлээн авалтанд орно, дуулаад гараад ирлээ. Энэ л асуудал. Тийм болохоор би мөнхийн бэлэн байдал асаад л явдаг байсан. Улс орноо өмөөрөх, бахархах байдал байнга шүү дээ. Тэгэхээр Монголдоо байгаа юм байж гадаадуудын боол болоод тэднийг дэмжээд монголоо доош хийдэг. Тэгж байгаа хүнийг харахаад бүүр тэсэхгүй уур хүрээд байдаг. Үнэхээр үздэггүй.

-Өвөрмонголчуудтай хамтарч хатны дүр бүтээж байсан гэж сонссон. Энэ талаар?
-Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг дээ. Одоо бол овоо ч босгоогүй, ямар нэг чүдэнзний толгой ч босгоогүй байхад аль хэдийн шаазгай суугаад зохиолыг нь бичээд, киног нь бүтээгээд тавьчихдаг болчихож.  Хүний амьдралыг тэр чигээр нь өөрчлөөд хувиргаад тавьчихдаг чадалтай болчихсон байна. Тэгэхээр зэрэг би кинонд огт тоглоогүй. Өвөрмонгол надад, санал тавиагүй. Би хатны дүрд ч тоглоогүй, хатны хувцас ч өмсөөгүй. Тэгэхээр зэрэг миний оронд нэг хүн очиж кинонд тоглоод, ярилцлага өгөөд л , миний оронд гадаад хүнтэй суучих юм. Казактай ч суучихлаа. Би одоо олон л салж нийллэг хүн болчихоод байна ш үү дээ. Тэгэхээр би ихэр биш л гэж бодоод байх юм. Намайг ингэж бичсэнээр их мөнгө олоод байна уу гэж бодож байна.
24tsag.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • (202.72.243.229)
    харин өөрөө ингэж бичүүлээд юм олж байна уу
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • (202.179.23.15)
    ХАМАРАА ЯАЧИХСАН ЮМ. МУУХАЙ БОЛЖЭЭ. МАХЛАГ ХҮНД ИЙМ ХАМАР МУУХАЙ
    2012 оны 11 сарын 06 | Хариулах
  • (183.81.169.21)
    Ямар их зүйл бүтээчихсэн юм бол доо. Хит болсон дуу байдаг бил үү энэ хүнд?...
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
  • unshigch (202.21.106.147)
    Huchirheg hoolootoi emegt shuu Amjilt husey
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
  • фен (124.158.75.10)
    Эрч хүчтэй, Монголоо гэсэн сайн эмэгтэй шүү
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 36 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    8 цаг 0 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    8 цаг 23 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    10 цаг 50 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    12 цаг 4 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    12 цаг 45 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    12 цаг 58 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    13 цаг 28 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    13 цаг 58 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК