Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Ариунбаатар: Би дуурийн дуучин гээд Бөхийн өргөөнд дуулахгүй байх юм уу?

2012-11-08
0
ЖИРГЭХ

Москвад болсон мундаг том уралдаанд Монголын дуучид мундаг том амжилт гаргаж байсан цаг саяхан. Аль ч утгаараа өнгөрсөн жилийн хамгийн сүпер мэдээ энэ байлаа. Монголчуудын хувьд өнгөрсөн оны хамгийн баяртай сайхан мэдээ ч энэ байж магадгүй. М.Глинкийн уралдаанд цойлсон манай гурвын нэг, эрэгтэй нэгдүгээр байрын шагналт  Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар удахгүй "Монгол сонгодог" тоглолтоо хийх гэж байна. Гэхдээ бүр Монголын нэрт хөгжмийн зохиолч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровтой хамтрана. Залуу дуучин Г.Ариунбаатартай олон зүйлийн талаар ярилцлаа.

Москвад болсон мундаг том уралдаанд Монголын дуучид мундаг том амжилт гаргаж байсан цаг саяхан. Аль ч утгаараа өнгөрсөн жилийн хамгийн супер мэдээ энэ байлаа. Монголчуудын хувьд өнгөрсөн оны хамгийн баяртай сайхан мэдээ ч энэ байж магадгүй. М.Глинкийн уралдаанд цойлсон манай гурвын нэг, эрэгтэй нэгдүгээр байрын шагналт  Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар удахгүй "Монгол сонгодог" тоглолтоо хийх гэж байна. Гэхдээ бүр Монголын нэрт хөгжмийн зохиолч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровтой хамтрана. Залуу дуучин Г.Ариунбаатартай ярилцлаа.


-
vkyukГ.Ариунбаатар гэхээр хүмүүс маш мундаг залуу гэж ойлгодог. Чи үнэхээр бусдаас илүү авъяастай юм уу. Эсвэл бусдаас илүү хөдөлмөрлөсөн юм уу?

- Аль аль нь бий. Би өөрийгөө хөдөлмөрлөөгүй гэж хэлэхгүй.  Бас би өөрийгөө авьяасгүй гэж хэлэхгүй. Ямар ч авьяас тордолгоо байхгүй бол хөгжихгүй шүү дээ. Залууст хөдөлмөр дутагдаад байгаа юм шиг санагддаг. Хүн зорьсон зүйлийнхээ төлөө үхэн хатан зүтгэх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд заавал үр шимээ өгдөг.

-  Н.Жанцанноров гуайтай хамтарч тоглолт хийх санааг та гаргасан уу?

- Н.Жанцанноров  багштай Глинкийн уралдаанаас өмнө танилцсан. СУИС төгсөх хавар танилцсан юм байна. Уг нь Н.Жанцанноров гуай бол түүхэн хүн шүү дээ. Монголын урлагийн тэргүүн эгнээнд явдаг нэрт хөгжмийн зохиолч гэдэг үүднээс би дэмждэг байсан. Энэ хүний шинэ дууг дуулаад үзчих юмсан гэж мөрөөддөг байлаа. Нэг өдөр Н.Жанцанноров гуай Дорнод нутгийн тухай тоглолт тавьсан юм. Тэр тоглолтонд дуулагдах хоёр дуугаа баритонт хоолойтой хүүхдээр дуулуулмаар байна гэж байх үед АЖ Долгор багш маань намайг санал болгосон гэсэн. Тэгээд бид хоёр танилцсан. Би хойшоо уралдаанд яваад ирэхэд Н.Жааяа багш маань хоёулаа CD гаргая гэсэн санааг гаргасан. Бид хоёр арваад дуутай. Би бас ард түмнээсээ МУГЖ хэмээх эрхэм цолыг авлаа. Ард түмэндээ талархах ёстой. Харин юугаар вэ? гэж бодсон. Дэлхийн сонгодог гэж байдаг.  Даанч монголчууд түүнийг ойлгодоггүй. Тэгвэл монгол сонгодог гэж байгаа. Монголын сонгодог бүтээл гэдэг нь мэргэжлийн дуунууд юм. Нийтийн дуу биш. Тийм учраас Н.Жааяа багшийнхаа дан баритон хоолой дуулдаг дуунаас шилж мөн шинэ дуунуудаа оролцуулаад “Монгол сонгодог 1” гэдэг тоглолтыг тоглох гэж байна. Талархлын концерт гэдэг нэртэй.

- Нэг гэж байгааг бодвол цаашид цуврал болж үргэлжлэх юм шиг байна. Тийм үү?

- Цуврал гэдэг маань дараа дараачид үргэлжилнэ гэсэн үг. Сонгодог гэхээр л тасарсан Европын айхтар урлаг гэж олйгодог. Бид нар ойлгоход боловсрол хэрэгтэй ч гэх зүйлээр төсөөлүүлж ойлгуулж болохгүй. Ойлгоход мэдлэг хэрэгтэй нь хэрэгтэй л  байх л даа. Гэхдээ Монголд чинь энэ сонгодог зүйл байгаа юм шүү дээ. Бидний амьдарч байгаа энэ үед мундаг мундаг хөгжмийн зохиолч байдаг юм шүү гэдгийг харуулъя гэдэг үүднээс тавьж буй миний анхны концерт юм.

- Одоо болох тоглолтондоо Н.Жанцанноров гуайн дуунуудыг дуулах юм байна. Харин Н.Жанцанноров гуай уг тоглолтонд ямар байдлаар гарах вэ?

- Н.Жанцанноров гуай оролцоно. Оролцохдоо тоглолтоо хөтөлж ч магадгүй. Ер нь юу ч хийж болно. Би энэ агуу хөгжмийн зохиолчийн хит дуунуудыг дуулна. Жишээ нь "Намайг дурсаад дуулдаг болохоор чинь" гэх мэт. Тэгээд бидний шинэ дуунууд дуулагдана. Мөн мэргэжлийн романси дуулна.

-  Би тийм л дуу дуулна гэсэн цензурыг өөртөө тавьдаг уу?

- Тийм зүйл байна. Гэхдээ би нийтийн дууны цомогтой. “Илүү ч үгүй, дутуу ч үгүй” гэдэг нэртэй цомгоо  зургаан сард гаргасан. Дуурийн дуучин гэхээр л өөр жанрын дуу болж болохгүй гэсэн ямар ч хууль байхгүй. Дуурийн, уртын, нийтийн дуучдын хооронд маргаан байдаг. Дуурь гэхээр л мундаг гэсэн ойлголт байдаг.

- Тэр ер нь зөв хандлага уу?

- Би бол нийтийн дуугаа ч, мэргэжлийн зүйлээ ч дуулна. Өөрийнхөө чадах л зүйлийг дуулах хэрэгтэй. Түүнээс биш би дуурийн дуучин гээд л бөхийн өргөөнд очиж дуулахгүй байх юм уу. Тэр бол өрөөсгөл зүйл. Би ард түмнээс гарсан ард түмний дуучин учраас ард түмэндээ л үйлчлэх ёстой. Би ард түмнийхээ дуртай дууг нь дуулж тэдэнд сэтгэлийн цэнгэл эдлүүлэх ёстой. Би дуурийн дуучин учраас Ари дуулдаг, романс дуулдаг гэсэн ойлголт байж болохгүй. Би ийм зүйлд үнэхээр дургүй. Тийм учраас би сөрж нийтийн дууны цомог гаргасан юм. Харин одоо би Монгол сонгодогуудаа дуулах гэж байна. Миний тоглолтыг зохион байгуулж байгаа найз маань надад “Монгол сонгодог байж болохгүй юм уу. Чи одоо ари дуулж байна. Нэг бол нийтийн дуу дуулж байна. Яг энэ хоёрын завсрын зүйл байж болохгүй юм уу” гэж хэлсэн. Монгол зүйлийг нь хүмүүст ойртуулъя. Тэгэхгүй бол хүмүүс шууд ари романс хүлээж авахгүй байна. Тиймээс хэдэн найзтайгаа нийлээд энэ тоглолтоо зохион байгуулж байна. Урлагт хайртай хүмүүс болон урлагийг дэмждэг бизнесийн байгууллагууд намайг дэмжиж тусалж байна. Мөн АЖ Долгор багш маань чин сэтгэлийн зөвөлгөө өгч байна. Мөн СТА Ө.Уянга, "Voice" группын дуучин Б.Отгонжаргал эгч маань миний тоглолтонд орно. "Хайрлан дуулмаар байна" гэдэг дууг Б.Отгонжаргал эгчтэй дуулна. Зүгээр л сайхан дуулна. Тэр өдөр зүгээр л сайхан үзэгчидтэйгээ хамт дуулна. Миний хүсч байгаа зүйл бол аягүй гоё сонгодог үзэгчид байгаасай гэж бодож байна. Өмссөн хувцас нь ч гэсэн цэвэрхэн. Үнэхээр хүсч ирэн миний тоглолтыг үзээсэй гэж бодож байна. Би ч гэсэн хичээх болно.  Би хойшоо уралдаанд орж ирчихээд л энэ тоглолтондоо бэлтгэсэн. Аль болох үзэгчтэйгээ уялдаатай. Үзэгчтэйгээ инээлдсэн, ярилцсан тоглолт байгаасай гэж бодож байгаа. Яагаад энэ дуулна, тэр бүжиглэнэ гэж дуулах ёстой юм. Бидний гол санаа бол Монголын концертын түвшинг өөр түвшинд аваачих. Хүн юм үзсэн юм шиг гардаг. Өөрөөр хэлбэл ам барьдаг зүйлээс татгалзая. Цэвэр концертын хөгжмийг мэдрүүлье гэсэн санааг л гаргах гээд байгаа юм. Зохион байгуулалтын хувьд ч тийм байх болно.

- Яагаад заавал "Сүлд" чуулгад орсон юм бэ? Дуурь бүжгийн эрдмийн театрт харъяалагдан тэнд дуулж болоогүй юм уу?

 
- ариунбаатар яриа 2Дуурь дуулдаг хүн бүр ДБЭТ-т дуулах албагүй. Намайг амьдралын эрээн бараантай хутгалдаад явахад “Сүлд” чуулга маань олж харсан юм. Өөрөөр хэлбэл Гаваасүрэн хурандаа намайг олж хараад манайд шалгуулаад үз гэсэн. Би шалгуулаад тэнцсэн. Намайг хүний зэрэгтэй болгосон цагдаа. Чи бид хоёрыг ярилцаж суух энэ цаг хугацаа хүртэл миний бүх зүйл Монголын цагдаагийн "Сүлд" чуулгатай нэвт холбоотой. Бүх зүйлд дэмжлэг туслалцаа болж байна. Аавын минь оронд аав, ээжийн минь оронд ээж болж явсан ийм л чуулга. Тийм  ч учраас би Гаваасүрэн хурандаа хамт олондоо өртэй. Ямар нэгэн байдлаар өөр тийшээ  уравъя, шаравъя гэсэн бодол алга. Дэлхийн тавцанд нэрээ дуурсгасан дуучин болохынг тулд хичээнэ. Гадагшаа дуулбал их ирээдүйтэй юм гэж гадны хүмүүс магтаж байгаа. Тэр магтаалыг нь зөвөөр хүлээж авч байна. Хэлний боловсролдоо анхаарч байгаа. Гадагшаа явж ганц хоёр газар дуулах хүсэл байна. Ер нь цэвэр урлагийн хүн гэж театр чуулгуудад харъяалагддаг хүнийг хэлнэ.

-  Дуурийн дуулаач хүн өөрийгөө боловсруулна гэхээр юу хийх вэ?


- Ер нь дуучин хүн сэтгэлтэй байх ёстой юм шиг санагддаг. Тэр сэтгэлээс гарсан аялгуу нь хүнд хүрдэг. Хиймэл зүйл байхаар л юм худлаа болж эргэнэ. Тэгэхээр ямар ч дуучин өөрийн уран бүтээлдээ сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Хоёрдугаарт ямар нэгэн эд материал харж болохгүй. Өнөөдөр би энэ тоглолтыг нилээд өндөр өртгөөр босгож байгаа. Тоглолтын орлого 50 хувьтай болно. Гэхдээ тэр надад хамаагүй.  Би зүгээр л энэ тоглолтоо хийгээд сэтгэлийн жаргал эдлэж байвал миний зорилго.

- Монголчуудын урлагийн боловсролыг дээшлүүлэхэд уран бүтээлчид яаж ажиллавал илүү үр дүнтэй юм бол?

- Хошин шог болон нийтийн дууны тоглолт их үзэж байна. Хүн амьдралтайгаа илүү ойр зүйл үздэг. Тийм түвшинтэй байна. Тэгэхээр үүнийг яаж дээшлүүлэх вэ гэхээр хүчиндэж авчирч сонгодог үзүүлэх биш. Монгол сонгодог болсон дуртай дуугаар нь татаад л байвал зүгээр юм шиг санагддаг.

-  Сонгодог сонсохын давуу тал юу вэ?

- Сонгодог урлагт шимтээд эхэлвэл хувцсаа зөв өмсөнө. Хүнтэй зөв харьцаж эхэлнэ. Зүгээр л галзуурал шүү дээ. Дуурийн цаана тоглож байгаа хөгжмийн ширхэг болгоны хөг, нотоор жинхэнэ сэтгэлийн цэнгэл эдлэнэ. Өөрөөр хэлбэл хар тамхи юм. Тэр аригаа сонсч байж л кайп авдаг ш дээ.

- Дуулаад хангалттай мөнгө олж чаддаг уу?

- Би хангалттай мөнгө олдог гэж өөрийгөө хэлэхгүй. Би "Сүлд" чуулгаасаа 600 гаран мянган төгрөгний цалин авдаг. Энд тэнд дуулна. Заримдаа би талархаад дуулаад өгдөг. Заримдаа хүмүүс талархаад хэдэн төгрөг аваад өгдөг юм. Яг хэдэн төгрөгөөр дуулна гэсэн зүйл байхгүй. Гэхдээ юм болгон дээр очоод дуулаад байдаг юм биш. Ямар арга хэмжээн дээр дуулахаа сонгодог. Зүгээр нэг найран дээр очоод дуулах сонин биш. Одоо нэг машины лизингтэй явж байна. Машины лизингээ дуусгачихвал өрнөөс гарах байх. Цаашилбал байр орон гээд явах байлгүй дээ. Гэхдээ хамгийн чухал нь бүтээл. Одоо л юм хийхгүй бол хэзээ хийх юм. Бүтээлээ хийгээд явж байхад намайг хүмүүс хүрээлнэ гэж боддог.

- Энэ жил томоохон уралдаан тэмцээнд оролцоно гэсэн бодол байна уу?

- Хоёр жилийн дараа Чайковскийн уралдаан болно. Түүнд ач холбогдол өгч бэлдэж байгаа. Одоо бол тоглолтондоо л бэлдэж байна. Сая Германаас хүн ирээд миний бичлэгийг авч явлаа. Тэнд сонирхсон хүмүүс байна гэсэн. Тийшээ явж магадгүй.

- Глинкийн нэрэмжит уралдаанд орж байхад өөрийг чинь сайхан Монгол, том Монгол гэж үзэгчид орилж байсан гэсэн?


- Соёлтой үзэгчид тийм байдаг юм билээ. Би Монголын ард түмнийг тэнд аваачаад үзүүлчих юмсан гэж бодож байсан.  Браво гэж орилоод л. Тайзны ард орчихсон байхад буцаж гаргаж ёслуулсан. Буцаж гарч ёслоод л надад үнэхээр кайптай байсан. Большой Монгол гэж орилоод л. Гэхдээ олон уралдаанд орохоосоо илүү чанартай цөөхөн уралдаанд оролцох нь чухал. Монголчуудын нэг зан байдаг Тэр юу гэхээр оролцсон уралдаан болгондоо түрүүлэхйиг хичээдэг. Бид хоёр сая  байж болно. Гэвч бид хүчтэй. Намайг зун Тэрхийн Цагаан нууранд амраад явж байхад МУГТ Н.Түвшинбаяр  олимпийн хошой медаль хүртэхэд би үнэхээр их баярласан. Би нууртайгаа ярьж уйлсан. Таны хүү ийм амжилт гаргасан байна гээд л нууртайгаа ярьж уйллаа. Тэр хавийн хүмүүсийг айргаар дайлаад л. Миний бахарал болсон маш олон хүн байна.  Амартүвшин сая Испани луу явсан. Амраа бол миний бахархал. Магадгүй тэдний бахархал би яагаад болж болохгүй гэж. Дуучин хүн эвдэрэл байхгүй сэтгэлээ хайрлах хэрэгтэй. Дуучныг олон хүн эвдэх гэж оролдоно. Чи ёстой мундаг юм аа. Гайхалтай юм аа гээд л эхэлнэ шүү дээ. Түүнд нь биеэ тоож болохгүй.

- Таны үндэсний үзэлтэй хүн үү. Үндэсхэрэг үзэлтэй хүн үү?

- Би үндэсний үзэлтэй хүн. Би нутагтаа хайртай. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн. Нэг л ажил үйлс бүтэмжгүй бол нутгийнхаа Зоргол хайрханд хадаг барьж очоод “Хүү нь ирлээ” гэж хэлээд уйлдаг. Алтнаас илүү амьд байгалиа шүтдэг. Одоо С.Жавхлан ахын яриад байгаа зүйлийг би дэмждэг.

-  ариука 2Гэр бүлтэй болсон уу?

- Манай эхнэр урд сургууль төгссөн эмэгтэй бий. Одоохондоо хүүхэдгүй. Тэр маань одоо миний тоглолтын арын ажлыг амжуулаад гүйж л байгаа.

-  Дуулахаас илүү юуг сайн хийж чаддаг вэ?

-  Маш сайн машин барина шүү дээ.

- МУГЖ цолыг хэт эрт авчихлаа гэж бодож байсан уу?


- МУГЖ цолыг аваад гарч ирчихээд “Би юу хийсэндээ авчихваа” гэж айж байсан. Хамгийн анх гавьяат гэж зарлуулах надад үнэхээр хүнд байсан. Намайг хийж  бүтээгээсэй гэж өгсөн байх гэж боддог. Урамшуулсан байх.
Т.Хулан    

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Mr Leo Bybno (41.206.11.175)
    Сайн уу, Бид танд санхүүгийн хүндрэл замаар явж байна, эсвэл та ямар нэгэн санхүүгийн эмх замбараагүй байгаа бол тухайн санхүүгийн help.So зэрэг тусалдаг христийн байгууллагын хэрэгцээнд хүмүүст туслахын тулд бий бөгөөд та өөрийн бизнесээ эхлүүлэх хөрөнгө хэрэгтэй, эсвэл зээл хэрэгтэй таны өр барагдуулах, эсвэл төлбөрөө төлж, сайхан бизнес эхлэх, эсвэл хэцүү, орон нутгийн банкнаас хөрөнгө оруулалтын зээл авах олж байна, и-мэйлээр бидэнд өнөөдөр холбоо барина уу mrleobyno02hotmail.com Библийн Лук 1110 Хүн бүр , байна хэн хүлээн авсан асууж, Тэр хүн олдворуудыг эрж хайдаг, тогшиж түүнд, хаалганы .Тиймээс Есүс өчигдөр, өнөөдөр мөн үүрд ийм ухаантай хүнд, Бурхан эмээдэг хүмүүс юм more.Please, учир нь энэ боломжийг чинь өнгөрөх болтугай байна нээгдэх болно. Таны нэр Зээлийн хэмжээ Зээлийн хугацаа Хүчинтэй Гар утас тоо Таны харилцах нь таны ойлголт баярлалаа бид хүлээж байна mrleobyno02hotmail.com Regards удирдлага
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.41.1)
    Гое гое мундаг мундаг илуу илуу
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Цээгий (202.9.41.1)
    Тайзан дээр суртэй сайхан харагдаж чаддаг дуучин бна лээ
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.41.1)
    Сайхан дуулдаг дуучин бидний бахархал амжилт
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • зочин иа (103.10.22.106)
    амжмлт хүсэе.
    2013 оны 02 сарын 20 | Хариулах
  • (202.126.89.165)
    .
    2012 оны 11 сарын 11 | Хариулах
  • zochin (84.113.250.179)
    amjilt husye
    2012 оны 11 сарын 08 | Хариулах
  • mandah (202.179.19.7)
    ene neg onigroo teneg zaluu bnaa bj bgaag ni maliichad bitii savsagnaad bai za zodiishu
    2012 оны 11 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    10 цаг 48 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    12 цаг 16 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    12 цаг 45 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    13 цаг 2 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    13 цаг 5 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    13 цаг 10 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    13 цаг 27 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    14 цаг 10 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    14 цаг 16 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    14 цаг 53 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    15 цаг 15 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    16 цаг 0 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    17 цаг 16 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    17 цаг 30 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    17 цаг 59 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    18 цаг 4 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    18 цаг 18 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    18 цаг 28 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    18 цаг 42 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    19 цаг 5 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК