Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зургаан мянган хүн командалсан ахмад найруулагч өнөөгийн Монголын урлагийн хэрхэн шүүмжлэв

2012-11-13
0
ЖИРГЭХ
Монголдоо концертын цөөхөн найруулагчийн нэгд тооцогддог сэтгүүлч, зохиолч, Г.Донидтой ярилцлаа.
Монголдоо концертын цөөхөн найруулагчийн нэгд тооцогддог сэтгүүлч, зохиолч, Г.Донидтой ярилцлаа.


-       
поо - 0002Таныг Монголын урлагт “олон төрөл” жанрыг оруулсан гэж хүмүүс ярьдаг юм билээ?

 -       Үүгээрээ өөрөөрөө жаахан бахархаж болох юм шүү. Урлагт шинэ төрөл жанр оруулж ирнэ гэдэг бэрхтэй. Би Варьете кабри, Мюзик хол гэсэн төрлүүдийг анхлан Монголын урлагт оруулж ирсэн. Одоо үед мюзикл энэ тэр гээд ярьдаг л болж. “UBS” телевизийн шинээр гаргасан нэг кино мюзикл байсан. Улсын драмын эрдмийн театрт тавьсан “Парисын дарь эхийн сүм” мюзикл хэлбэрээр үзэгчдэд хүрсэн биздээ. Уг нь Парисын дарь эхийн сүм биш юм шүү дээ. Парисын гэгээн эхийн сүм юм. Парист дарь эх гэж байдаггүй. Манайхан орчуулгыг хүртэл буруу хийх юм. 1898 онд Францын “Варьете” чуулга нээгдсэн.  Харин зуун жил нэг сар, хорь хоногийн дараа Монголд Варьете чуулгыг нээж байлаа. Үүнийг их бэлэгшээдэг юм. Найруулагчид янз бүр л байдаг. Монголчууд бид хүн төрөлхтний явсан замаар л явж байна. Аль эрт 18, 19-р зуунд Европд дэлгэрсэн урлагийн төрөл чиглэл урсгалуудыг бид өнөөдөр л дэлгэрүүлж байн а шүү дээ. Үүнийгээ шинэ зүйл хийчихлээ гэж өөрсдийгөө ихэд тоогоод хүмүүсийн явсан замаар явах нь арга ядсан ажил. Жинхэнэ Монголын хөрсөнд таараад тохироод ирсэн монгол сэтгэлгээний урлаг, зохиол бүтээлийг хэр зэрэг мэдэж байна гэдэг дээр маш их дутагдал байгаа. Хамгийн гол нь урлагт нэг хатуу зарчим байдаг. Дуурайж болно. Ер нь урлаг дуурайх урлаг шүү дээ. Гэхдээ уран сайхнаар сонгодогуудаар суралцах хэрэгтэй. Хуулж болно. Хуулахдаа бүтээлчээр хуулах хэрэгтэй. Шинээр сэдэж харуулах хэрэгтэй. Тэгэхээр бид тайзны концертын чиглэлийн Монголд хуруу дарам байдаг цөөн найруулагчдын нэг гэж өөрийгөө боддог. За энэ чиглэлээр Жамъяандагва гуай концерт хийдэг юм. Цэрэндолгор найруулагч энэ чиглэлээр их сайн мэргэжилтэн. Ер нь концертын найруулагч заавал хөгжмийн боловсролтой байх ёстой. Ритм, хэмнэл өнгө аялгуу мэдэхгүйгээр концерт найруулна гэж байхгүй. Найруулагч хүний бүх зүйл нь цогц байх ёстой. Бүгдийг мэддэг, гадарладаг, төсөөлдөг байх ёстой. Одоогийн найруулагчдыг хараад гайхдаг л байхгүй юу.

-       Таны улс орны хэмжээнд найруулсан томоохон концертыг мэдмээр байна?


-   1989 онд дэлхийн залуучуудын 13-р их наадмыг төв цэнгэлдэх хүрээлэнд найруулан тавьсан юм. Амьдралдаа найруулсан том тоглолтуудын маань нэг нь энэ. Төв цэнгэлдэх хүрээлэн 15 мянган хүний суудалтай. Талбайд нь 6 мянган хүн тоглосон байхгүй юу. Өнөөдөр зургаан мянган хүн командалсан найруулагч алга байна. Зургаан удаа тоглоход бүх өдөр битүү үзэгчтэй байсан. Социализмийн үед шүү дээ. Гурван сар бэлдэж байж тавьсан концерт. Одоогийн баяр наадмын нээлт хаалтын тоглолт үнэхээр оромдсон ажил. Харамсдаг байхгүй юу. Ядахдаа хөрөнгө мөнгийг нь олигтойхон гаргаад зохион байгуулалтыг нь сайн гаргаад тоглолт тавьдаг болоосой. Тэнд хийж бүтээе, ард түмнээ баясуулъя гэсэн сэтгэл огт алга. Концертын найруулагч драм кино найруулагчаас өөр. За яахав киноны найруулагч олон хүнтэй ажилладагаараа дөхөж очиж болох юм. Шүдэнзний хайрцаг шиг дөрвөлжин газар ажилладаг найруулагч нар задгай талбай, огторгуй, сансар цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийж чаддаггүй л байхгүй юу. Тэгээд оромдсон шоу цэнгээн хийгээд тал талаас  хэдэн хүн цуглуулаад, дууг нь цувуулж тавиад, гэрлийг нь утга учиргүй гялалзуулаад нэг сайхан тоглолт тавьчихлаа гэж баясаад бахдаад хэдэн төгрөгийг нь халааслаж аваад мундаг хүн гараад алхдаг. Тэгэх олон түмнээ болон өөрийгөө хуураад хэрэггүй шүү дээ. Би үйлдвэрчний эвлэлийн 11, 12, 13-р дугаар их хурлын концертыг найруулан тавьж байлаа. Энэ тоглолтыг хүмүүс үзээд уйлаад гарч байсан. Үнэхээр бахархах сэтгэл төрсөн. 85 номерыг хоёр цаг арван минутад найруулсан. Тэрийг Н.Жанцанноров үзчихээд “Чи ч байсан хийдэг золиг байна шүү” гэж билээ. Хүнээс урмын үг сонсоно гэдэг өөрийгөө хэмжих хэмжүүрээ тухайн үед тулах цэг болгоод авдаг юм.

-        Одоо тийм тоглолт болж байна уу?

-    Задгай талбайд тоглогдож байгаа тоглолтууд бол тоглолт биш. Тоос шороон дунд дарвисан, доргисон, орилсон, чарласан тайзаа жаахан өндөр тавиад... ар талын хүмүүст алсаас муухан харагдана. Тоглолтыг тэгэж үздэггүй юм. Тэгэж ч зохион байгуулдаггүй юм шүү дээ. Орчин үеийн техникийн хүчин чадлыг ашиглаад оромдсон ажлууд. Концерт бол үзэх урлаг. Тэгэхээр үзэх урлагийн айхтар драмчлахад хэцүү. Цаг хугацаа их шаардагдана. Өнөөдөр хөгжлийн хурд их болсон учраас хүмүүсийн хурдыг гүйцэхгүй байгаа юм уу. Хөрөнгө, мөнгө нь хүрдэггүй юм уу. Ямар ч байсан концертын хувьд дэвшил гарахгүй байна. Бидний үеэс дордсон  байна шүү дээ.

-       Монголын театруудын талаар ямар бодолтой явдаг вэ? Драмын эрдмийн театр гээд л хөвөрнө шүү дээ.


-     Эрдмийн гэдэг үгэнд л их утга учир байгаа юм. Тэгэхээр урлагийн эрдмийн байгууллага байх нь ээ дээ. Өнөөдөр тоглогдож буй жүжгүүдэд сонгодог жүжиг хэд байна. Манай өөрийн зохиолчдын бүтээл байна уу үгүй юу? Нөгөө Лодойдамба, Ванган, Намдаг нарын жүжиг байна уу? Өнөөгийн хүмүүст энэ жүжгүүд асар их зүйл хэлж өгнө. Драмын театрын урын санд “эрдмийн” гэсэн нэрэндээ таарсан жүжиг байх ёстой. Шулуухан хэлэхэд ийм жүжгүүд алга. Эрдмийн гэдэг нэр айхтар хатуу. Тогтоолоор өгдөг нэр биш. Театр бол урлагийн ариун сүм юм. Ариун сүмд ажиллаж байгаа хүн цэвэршсэн ариуссан, ёс суртахуунтай байх ёстой. Эрдмийн гэдэг нэрэндээ таарсан ганц театр бол сонгодог урлагийн эрдмийн театр л байна. Тэнд сонгодог бүжгийн жүжгүүд, дуурь сайхан оркестр нь байна. Мөн дэлхийн болон Монголын сонгодогууд байна. Манай театрууд эндээс суралцаасай гэж бодож байна.

-       Хүмүүсийн гоо сайхны тухай мэдлэг болон урлагийг үнэлэх үнэлэмж хэр байна гэж боддог вэ?


-    Энэ талаар маш муухай бодолтой явдаг. Хүмүүсийн урлагийн гоо сайхныг үнэлэх мэдрэх мэдрэмж ч их алаг цоог нимгэн шүү дээ. Манай үзэгчид өнөөдөр юу үзэж байна. Ерөөсөө л хошин шог, гонгиносон дуучдын тоглолт үзэж байна шүү дээ. Уучлаарай гонгиносон гээд хэлчихлээ. Ер нь монголчууд дуу хуурдаа дуртай. Гэхдээ ямар дууг ямар үед яаж сонсох вэ гэдэг өөр юм. Өнөөдөр хайрын дуучид гэсэн хос хоёр хүн гарч ирээд хоршсон маягтай хоолой ч салгахгүй ээлжилж дуулсаар байгаад л орж байна. Үүгээрээ бид үзэгчдийг тэр хэмжээнд л хүмүүжүүлж байгаа юм. К.Марксын хэлсэн сайхан үг байдаг. “Хэрвээ чи урлагаар цэнгэхийг хүсч байгаа бол өөрөө уран сайхны боловсролтой байх ёстой”. Манайд хүмүүс машинаараа гангараад хаусаар тансаглаад. Энэ бол гоо сайхны зөв мэдрэмж юм уу. Үгүй л байхгүй юу. Хэрэглээгээ түрүүнд тавьсан сэтгэлгээтэй. Хэрвээ чи гоо сайхныг эрхэмлэе гэвэл өнөөдөр гурван өрөө байшиндаа сайхан цэмцгэр сууж болно. Заавал Гачууртыг тэр чигээр нь авах ямар шаардлагатай юм. Өчнөөн төчнөөнөөр нь машин солиод юугаар бахархаж байгаа юм. Энэ бол зөвхөн хэрэглээ. Хэрэглээ эхэдвэл хордлогод орно. Хордлогод орсон хүмүүс үхдэг л биздээ. Сэтгэлгээгээрээ үхэж л байгаа байхгүй юу. Өнөөдөр хүн бүхэн мөнгө олохын тулд амьдарч байна. Юун нөгөө театрт очиж жүжиг үзэх манатай. Гэтэл нийгмийн нэгхэн хувь бидний толгой дээр зайдагначихаад л. Тэд юу юм бэ. Хэний хүчинд баяжсан юм. Бүгд л адилхан хүн төрсөн. Одоо үхэх процесс руу гаа явж байгаа. Энэ хооронд яах гэж бие биетэйгээ асалдаж нэг нь нөгөөдөө чадал заагаад мөнгөтэй  баянаа харуулах гэж явдаг юм.

-       Өөр орнуудын хөгжил дэвшил ард түмнийх нь гоо сайхны боловсролтой холбоотой гэж би боддог юм?

-    Ерөөсөө л тийм. Санкт-Петербург хотын унаган хүмүүс асар эх оронч сэтгэлгээтэй. Хотынх гудамжинд нэг ширхэг шүдэнц хаявал уурладаг. Үндсээрээ цэвэршсэн хүмүүс. Бүгд хаана ч явсан ном уншина. Энэ чинь соёлын хамгийн эхний зүйл. Солонгос, Герман, Москва, Япон, Берлинд ч мөн адилхан Хойд Солонгос бол гайхамшигтай. Галт тэрэгнийхээ суудлын тавцанг угаалгын нунтагтай усаар угаадаг. Хэн ч шаардаагүй байхад хүмүүс нь өөрсдөө хйидэг. Тэнд шүдэнзний ширхэг мод ч харагдахгүй. Юун цаас гялгар хүүдий. Манай новшийн хот шиг биш. Хогын савуудаа эвдчихнэ.

 -       Нутаг ус, бага насны тухай дурсамжаас ярьвал?

-       Би Төрийн тахилгат уул Сутай хайрханы хүүхэд шүү дээ. Тэр уулын хормой, бэл, магнайд шахуу хонь хариулж өслөө. Говь-Алтай гэхээр яаж сонсогдох вэ. Говь Алтай хосолсон хатуу ширүүн уур амьсгалтай нутаг байхгүй юу. Бага нас маань хүнд хэцүү байдалд өнгөрсөн. Би аавынхаа царайг хараагүй хүн. Өөрөөр хэлбэл намайг ээжийн гэдсэнд байхад аав маань сумын төвд шинэ үсгийн багшаар багшилж байгаад, хаврын хэцүү агаар нас барсан. Бага насаа эмэг эхийн гар дээр л өнгөрөөсөн дөө. Эгч бид хоёр эмэг эхийн хамгийн хайртай хүүхдүүд л байсан. Нэг эмэгтэй дүүтэй. Би айлын ганц хүү болохоор дураараар өссөн. “Дүрсгүй шар” гэдэг хочтой байлаа. Юм юманд овсгоотой. Хонь хургыг ганц шилбүүрдээд л хоёр хуваана. Бугуйланд сайн. Одоо энэ лхагваа вол сайн мэднэ би тавдугаар анги хүртлээ хөдөө өссөн Тавдугаар анги хүртлээ хөдөө өссөн гэдэг чинь хөдөөний амьдралд нэвчсэн л байхгүй юу. Нэг гэм нь би хөдөө өссөн гэхэд морь унаж чаддагүй. Гэхдээ манай нутагт нэг их морь уралдаж, бөх барилдаж, айраг цагаа эсгэж, найр хурим хийдэггүй. Тэр нутагт байгалийн хатуу ширүүн уур амьсгалтайгаа тэмцэлдэж амьдрана шүү дээ. Өвлийн гурван есөөр хонь хариулж явахад мал төллөнө. Гучин хэмийн хүйтэнд хурганы уутандаа долоо, найман хурга хийгээд үүрээд явна. Дөнгөж гарсан хурганы сарьс нь хөлдөөд л маш их бэрхшээлтэй. Сүүлдээ уйлна шүү дээ. Хонь хариулна гэдэг нь маш хүндтэй алба, айлуудын хургыг амьдаар нь авч ч очихгүй бол болохгүй. Эр хүний омог бардам зан хүүхдийн сэтгэлд буцалж явна аа даа.

-      Ер нь л манай сэхээтнүүд Орост боловсрол эзэмшсэн байдаг юм билээ?

-   Тийм шүү. Би үлгэрийн хот Ленинградад суралцсан. Дэлхийн сор болсон хотуудын нэг юм. Омогт шведүүдийн омгийг дарахын тулд Петр хаан дайнд ялж ирээд босгосон хот. Анх намган дунд барьсан гэдэг. Гэхдээ энэ хотыг бүтээхдээ жинхэнэ урлагий хот болгож босгосон. Гудамж, талбай, замын хавтан ч тэнд түүх өгүүлж байдаг. Өөрийнхөө очихыг мөрөөддөг байсан хотод очиж 5 жил урлаг судлаачийн мэргэжлээр суралцсан. Тэгээд сурвал сурсан шиг суръя гэж бодсон. Ямар ч байсан онц төгсөнө гэж... Манай анги 86 хүүхэдтэй байлаа. Түүнээс арав нь онц төгссөн. Төв нь Болгар, дөрөв нь Орос, ингээд есөн хүн болно оо доо. Ганц монгол оюутан нь би байсан. Хамгийн сайхан зүйл нь намайг төгсөх жил М.Цэрэндорж багш Ленинград хотод зочилсон. Тэр хүн надтай уулзаад нэг даалгавар өгсөн юм. Тэр их зохиолч Д.Нацагдорж ийн бэлэвсэн гэргийтэй утсаар ярь, хаягийг нь олж надтай уулзуулаач гэж.Тэгээд бид хоёр Д.Нацагдоржийн бэлэвсэн гэргийтэй дөрвөн цаг ярьж суусан юм. Энэ их сайхан уулзалт болсон. Москва, Ленинград хотын үнэлж баршгүй түүхийн дурсгалт газруудаар явж байлаа. Алдарт А.С.Пушкины хөшөөн дээр түүнийг магтан дуулсан дөрвөн мөрт шүлэг байдаг юм.

-       “Люблью тебя Петра творенья

-       Люблютвой строгий стройний вид

-       Нева державное течение (береговой) Береговой ее гранид” гэсэн байдаг.

Т.Энхээлээ



0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    10 цаг 50 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    12 цаг 18 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    12 цаг 47 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    13 цаг 4 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    13 цаг 7 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    13 цаг 12 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    13 цаг 30 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    14 цаг 12 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    14 цаг 18 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    14 цаг 55 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    15 цаг 17 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    16 цаг 2 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    17 цаг 18 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    17 цаг 32 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    18 цаг 1 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    18 цаг 6 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    18 цаг 20 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    18 цаг 30 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    18 цаг 44 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    19 цаг 7 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК