Хятадын
Коммунист намын 18 дугаар их хурал өнгөрсөн пүрэв гарагт нийслэл Бээжин
хотноо эхэлсэн билээ. Энэ хурлаар хятадын ирээдүйн удирдлагуудыг сонгох
юм. Ирэх пүрэв гарагт нэр нь тодрох удирдагчийг БНХАУ хэрхэн сонгодог
талаарх Синхуа агентлагийн тодруулгыг хүргэе. Коммунист намын Ерөнхий
нарийн бичгийн дарга нь тус улсын ерөнхийлөгчид тооцогддог юм.
Хятадын Коммунист намын 18 дугаар их хурал өнгөрсөн пүрэв гарагт нийслэл Бээжин хотноо эхэлсэн билээ. Энэ хурлаар хятадын ирээдүйн удирдлагуудыг сонгох юм. Ирэх пүрэв гарагт нэр нь тодрох удирдагчийг БНХАУ хэрхэн сонгодог талаарх Синхуа агентлагийн тодруулгыг хүргэе. Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь тус улсын ерөнхийлөгчид тооцогддог юм.
Коммунист намын их хурлын Төв хороо Ерөнхий нарийн бичгийн даргаа хэрхэн сонгодог вэ?
Намын дүрэмд Улс төрийн товчоо, Улс төрийн товчооны Байнгын хороо, Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга нь тус намын гишүүд болон Бүгд хурлын Төв хорооны солигдсон гишүүдээр сонгогдоно хэмээн заасан байдаг.
Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга нь Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн байх ёстой бөгөөд Улс төрийн товчоо болон Байнгын хорооны уулзалтыг зарлах үүрэг хүлээнэ. Мөн нарийн бичгийн даргын үүрэг хүлээнэ хэмээн заажээ.
Төв хорооны нарийн бичгийн дарга нь Төв хорооны Улс төрийн товчоо болон Байнгын хорооны ажиллах бие бүрэлдэхүүн болно. Нарийн бичгийн даргад нэр дэвшиж буй төлөөлөгчийг Улс төрийн товчоо болон Байнгын хорооноос нэр дэвшүүлэх бөгөөд гарын үсэг зурж баталгаажуулсан байна хэмээн хуульд заажээ.
Намын дүрэмд Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгохдоо заавал олон хүнийг нэр дэвшүүлж нэгийг нь сонгох ёстой гэсэн зүйл, заалт байдаггүй.
Коммунист намын 17 дугаар их хурал 2007 оны 10 дугаар сарын 22-нд хуралдсан юм. Төв хорооны 204 болон байнгын 167 гишүүн Ху Жинтаог Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон юм.

Д.Идэр
Сэтгэгдэл (3)