Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БАРИМТ: Наадмын нээлт, хаалтыг 2.9 тэрбумаар найруулах Ц.Батнайрамдал гэж хэн бэ?

2024-4-23
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

МУСТА Ц.Батнайрамдал нь Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат нэгэн. Тэрбээр 1996 онд Дарханы театрт ерөнхий найруулагчаар ажиллаж байхдаа өөрийн хань П.Мөнх-Одтой танилцан амьдралын замаа холбож байжээ. 

БАРИМТ 2

1988 онд дунд сургуулиа төгссөн. Түүнчлэн 1990 онд СУИС-ийн кино драмын ангийг дүүргэсэн байна. Улмаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчнээр ажлын гараагаа эхэлж байжээ. Тэрбээр "Шар гэгээ" жүжиг болон "Хугараагүй ноён нуруу" жүжгийг тайзнаа найруулан тавьсан юм. 2022 онд "Гэгээн Муза" наадмын "Шилдэг найруулагч" номинацид нэр дэвшиж байв.

БАРИМТ 3

Тэрбээр 2008 оноос “Сити” их сургуульд багшилж эхэлжээ.  Харин СУИС-иас ажлын санал ирсний учир найруулагч Н.Наранбаатартай хамтран хөгжимт театрын жүжигчний ангийг төгсгөсөн гэдэг. 2016 онд СУИС-ийн багш П.Батхуяг агсны "Чулуудын хүүрнэл" эмгэнэлт жүжигт найруулагчаар хамтарч байжээ. 

БАРИМТ 4

Тэрбээр мюзикл сонирхдог, найруулахыг хүсдэг, найруулдаг, тайзны бүтээлийн энэ онцгой төрлийг тавих, бүтээх талын арга, аргачлалыг судалж, зах зухаас нь амьдралд хэрэгжүүлж яваа нэгэн.

БАРИМТ 5

Түүний хувьд "Бид өөртөө байгаа үнэт өв соёлоо урлагийн түвшинд орчин үеийн технологи ашиглаж, өнөөгийн соёл иргэншилд ирсэн гэдэг ухагдахууныг урлаагаараа дамжуулж тайзны урлаг болгож янз бүрийн мюзикл хэлбэрт оруулж үзүүлэх хэрэгтэй" гэж байлаа. 

БАРИМТ 6

Тэрбээр 2014-2018 онд Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулж байсан туршлагатай. 

БАРИМТ 7

Мөн 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулсан.

БАРИМТ 8

Тэрбээр 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажиллажээ.

БАРИМТ 9

Харин 2023 онд Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг найруулсан байна. 

БАРИМТ 10

Монгол Улсын Засгийн газрын захиалгаар “Legend” төслийн ерөнхий найруулагчаар 2019 онд ажиллаж байсан бол 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулж байжээ.

БАРИМТ 11

Басхүү аймаг, нийслэл, сумын ой, Хүүхдийн спортын наадам, "Нийслэлийн мөнгөн шөнө" зэрэг томоохон арга хэмжээнүүдийг найруулсан байна.

БАРИМТ 12

"Монгол туургатан" театрын найруулагч Ц.Батнайрамдалын шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг түүхтэй хослуулан хийх “Эх дэлхий, эх оршихуй цадиг” зохиол төлөвлөгөөг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс баталсан юм.

БАРИМТ 13

Ц.Батнайрамдалын тухайд наадмын нээлт, хаалтыг 2.9 тэрбумаар найруулах санал ирүүлсэн агаад энэ нь найруулагч Б.Анарын ирүүлсэн саналаас даруй 2 орчим тэрбумаар бага төсөв юм. 

БАРИМТ 14

Тэрбээр "Залуу үе тасралтгүй учраас ардын урлагаа гольдролд нь оруулж суурийг тавьж өгөхгүй бол хуучин нь улам бүдгэрээд, хий хоосон суурьгүй давхисаар байгаад юу ч үгүй болоод монгол урлаг гэдэг зүйлээс хумхын тоос ч үлдэхгүй болох аюултай" гэж Ардчилал таймс сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.

image

Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулагч Ц.Батнайрамдал найруулна. Шалгаруулалтад “Скин” энтертайментын Б.Анар, “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал нар тунаж үлдсэн юм. Тэгвэл шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг үүх түүхтэй хослуулан хийх шинэ санаа бүхий зохиол төлөвлөгөө танилцуулснаар үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар Ц.Батнайрамдалыг наадмын найруулагчаар сонголоо. Тиймээс энэ жилийн наадмын нээлт Ц.Батнайрамдал найруулагчийн боловсруулсан “Эх дэлхий, эх оршихуй цадиг” сэдвийн хүрээнд болох аж. Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмын хамгийн бага хөрөнгө оруулалтын саналыг дэвшүүлжээ. Б.Анар 5.7 тэрбумыг санал болгосон бол Ц. Батнайрамдал 2.9 тэрбумаар наадмын нээлт, хаалтыг хийх төсөв оруулж ирсэн юм. Ингээд та бүхэнд түүнийг тухай 14 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Сайхан жаргалтайн дэлгэрээ дуулаад наадмаа эхлүүлж баймаар. Тэр нэг янз бүрийн үнэн худал нь мэдэгдэхгүй хачин жигтэй хувцас хунар үүх түүх гээд юм олон жил хийлээ одоо болимоор юм.
    2024 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    5 цаг 43 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 50 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    5 цаг 54 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    6 цаг 0 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    6 цаг 9 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    6 цаг 47 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    17 цаг 31 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Өчигдөр 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 20 цаг 46 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    Уржигдар 20 цаг 17 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    Уржигдар 17 цаг 20 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК