Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төрд "тахим өгдөггүй" сахил хүртсэн тэрбумтан

2024-4-23
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ... "Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат" гэж нутаг усаараа олон жил цоллуулсан нь бидний чихэнд байтугай сэтгэлд хоногшжээ. Түүний 12 давсан босоо аваргын түүх нь улс төрийн сэнтийгээс "унадаггүй" өнөөдрийн Б.Бат-Эрдэнийн замналыг бүтээсэн гэхэд хилсдэхгүй. 

БАРИМТ 2

Тэрбээр улс төрд хөл тавьсан 2004 оноос хойш Монгол Улсын парламентад тав дараалан сонгогдож, 2013 онд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэр дэвшиж байв. Түүний улс төрийн амбиц дийлдэхгүй, сул гишүүн байхдаа ч парламентын танхимаа гороолсоор байсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн 18-р тойрог буюу Хэнтий аймагт нэр дэвшин 19887 иргэний саналаар 55.69 хувийн дэмжлэгээр парламентад суух эрхээ дахин өвөртөлсөн нэгэн. 

БАРИМТ 3

Б.Бат-Эрдэнэ гишүүнийг хамгийн их сүсэг бишрэлтэй хүмүүсийн нэг гэдэг. IX Богдыг Гандантэгчилэн хийдэд залахад очиж мөргөж, адис авч байсан тэрбээр Богдыг жанч халахад мөн л ихэд сэтгэлээр унаж буйгаа мэдэгдэж байсан. 

БАРИМТ 4

Намынхаа "том ах" бээр Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан нь 2016 он. Хууль зүйн ухааны доктор гэж намтар дээр нь дурайна. Тэрбээр байгаль орчныг хамгаалах, хариуцлагагүй уул уурхайн эсрэг УИХ дээр идэвхтэй ажилладаг улс төрч гэж өөрийгөө цоллуулах дуртай. 

БАРИМТ 5

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнийн нийт хөрөнгө 2022 онд 1 тэрбум гаруй байжээ. Тэрбээр парламентын чинээлэг гишүүдийн тоонд зүй ёсоор орно. Тэрбээр "Аварга" дээд сургууль эзэмшдэг. 

БАРИМТ 6

УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ нь АТГ-д 2022 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Атарчандгана Сүү ХХК (2862328) 14%, Атарчандгана ХХК (4185757) 81% эзэмшдэг гэж мэдүүлсэн байдаг. Атарчандгана Сүү ХХК, Атарчандгана ХХК-ийн үйл ажиллагааны нь "Мал аж ахуй эрхлэх, Малын тэжээл үйлдвэрлэл, Фермерийн аж ахуй эрхлэх, Газар тариалан эрхлэх, Эрчимсэн мал аж ахуй" байна. Мөн нэг чиглэл нь  "Гадаад, дотоод худалдаа зуучлал" байна. 

БАРИМТ 7

Түүний хувьд чуулганы цагаас хоцордоггүйгээрээ "анги"-аа хошуучилж буй. Угаас хоцрох боломжгүй. Ес зүй, сахилга батын хороог тэргүүлдэг хүн. 

БАРИМТ 8

Тэрбээр УИХ дахь "Мянгат малчид"-ын нэг. 2022 онд 328 адуу, 72 үхэр, 2600 хоньтой гэж мэдүүлж байв. Мөн "Эрдэнэс МГЛ" ХК-ийн 2ш хувьцаа, "Эрдэнэс таван толгой" ХК-д 2144ш хувьцаа эзэмшдэг байна. 

БАРИМТ 9

Б.Бат-Эрдэнэ сонгуулийн түүхэнд хамгийн хачирхалтай сурталчилгааны хуудас гаргаж байсан юм. 2004 оны сонгуулиар Хэнтий аймагт нэр дэвшиж байсан Да.Ганболд түүнтэй хамт авахуулсан зургаа сурталчилгааны хуудасныхаа нүүрэнд хэвлүүлжээ. Гэтэл тун удалгүй Б.Бат-Эрдэнэ мөн л энэ тойргоос нэр дэвших нь тодорхой болсон. Энэ нь өрсөлдөгчид нэг сурталчилгааны хуудсанд гарсан сонин тохиолдол болж байжээ.

БАРИМТ 10

Түүний хувьд МАН-ын зарим үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. 2011 оны намар “Оюу толгойн гэрээ нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн нэр бүхий найман гишүүний хамт ерөнхий сайд С.Батболдыг огцруулахыг шаардаж байсан. Тэр одоог хүртэл "Оюу толгой"-г орхиогүй. Саяханыг хүртэл эл асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьж, хариултаа авсан. 

БАРИМТ 11

Өнгөрөгч онд чөлөөтийн тамирчид өчнөөн жилийн хөлс хөдөлмөрөө урсган байж олсон олон улсын шагналын мөнгөө “Чөлөөт бөхийн холбоо”-ныхоо өрөнд залгиулчихаад, шинэчлэл хүлээж, итгэл найдвар тээж суусаар тэвчээр нь барагдаж, өчигдөрхөн хэвлэлийн хурал хийж байлаа. Үүнтэй давхцан Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гуай сүмо бөхийн зодог тайлах ёслолд очиж, даахь үргээсэн шиг ээ явж байсан нь шүүмжлэл дагуулсан билээ. 

БАРИМТ 12

УИХ-ын эрхэм гишүүн Хөгжлийн банкны сонсгол дээр нэр дурдагдаад амжсан. Тодруулбал, Б.Бат-Эрдэнийн хамаарал бүхий "Атарчандагана"-аараа 138,078,168.84 төгрөгийг зээлсэн гэх мэдээлэл дурайж байв.

БАРИМТ 13

2014 онд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан байнгын хорооны хурал удирдах үедээ  “Аварга үг хэлнэ. Таныг тооцлоо” гэсэн биш “Ичээч, чи” гэж элдвээр чичлүүлэхдээ хүрлээ.  Б.Бат-Эрдэнэ “Би төрийн түшээ хүн. Ард түмний төлөөлөл шүү.Та нар намайг жаахан доромжлоод байна уу, үгүй юу” хэмээн уурсаж байсан гэдэг. 

БАРИМТ 14

Нэг нутгийн хүү,  улсын арслан Э.Оюунболдыг "допингийн шинжилгээ"-нд бүдрэхэд өмөлзсөн ч үгүй, өмөөрсөн ч үгүй, хариу гартал барилдуулахгүй гэдгийг л мэдэгдэж байв. 

БАРИМТ 15

Тэрбээр "Зууны манлай" дархан аварга гэгддэг.  Б.Бат-Эрдэнэ 13 настайдаа Хэнтий аймгийнхаа наадамд анх удаа бөхийн аманд гарч бөхийн дуурсгалт замналаа эхэлсэн түүхтэй бөгөөд 2023 онд эл спортоос "зодог тайлсан". Мөн “Хан Хэнтийн аварга” дэвжээндээ өөрийн эдэлж, өмсөж байсан зодог шуудгаа дурсгасан. 

БАРИМТ 16

Бөхөөсөө зодог тайлсан Б.Бат-Эрдэнэ гишүүн дахин УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж буй. Зарим иргэд түүнийг улс төрөөс "зодог тайлаасай" гэж хүсэж байгаагаа ил, цагаан илэрхийлж байгаа. 

БАРИМТ 17

Өнгөрөгч онд нийтээрээ нүүрсний сонсголоор ичих булчирхай байвал улалзтал зарлуулсан этгээдүүдийн том хулгайн схемийг тайлж унших гэж оролдцгоож байв. Гэтэл энэ үеэр УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн нэр бас л дурдагдсан. Харин тэрбээр  "Нүүрсний хулгайд надтай нэр холбож ярьж байгаа компани бол сүүний үйлдвэр байгаад дампуурсан. Тээврийн, нүүрсний ямар ч компани байхгүй" гэж тайлбар хийж байлаа. 

БАРИМТ 18

2021 онд “Ц.Анандбазарын бүрэн эрхийг түдгэлзүүлээд, жирийн иргэний адилаар хуулийн байгууллагаар шалгуулах” шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт сэтгүүлч С.Будрагчаа, Ц.Анхзул нар хүргүүлсэн байдаг. УИХ-ын дарга “Ёсзүйн хороогоороо хэлэлцэж, хариуг олон нийтэд мэдээл” гэж Ёсзүйн хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ рүү шилжүүлсэн. Атал өдгөө хоцролт зарлаад зогсож буй эрхэм гишүүн "нүдээ аниад өнгөрсөн" гэдэг. 

БАРИМТ 19

Энэ жилийн тухайн сонгууль шинэ тогтолцоогоор явагдаж, нэр дэвшигчид "Бүсчилсэн тойрог"-т өрсөлдөнө. Тэгвэл алдар нэр нь түгсэн Дархан аварга Б.Бат-Эрдэнийг боломжит хувилбарт дэвшүүлэхээс аргагүй байдалд МАН хүрч очих болов уу.  

БАРИМТ 20

Тэрбээр бүжигчин бололтой. Түүний "эргэлдэж буй" бичлэг цахимд магтаал дагуулж байна. Харин гишүүн "Монголын НЦБХолбоо, ОНБТСҮХороо,БТСУХороо хамтран зохион байгуулсан аймаг, нийслэл дүүргийн нийтийн цэнгээнт бүжгийн багш нарын мэргэшүүлэх “Эерэг хандлага-Эрүүл нийгмийн төлөө хамтдаа” сургалт өндөрлөлөө" гэх мэт албан тайлбартайгаар түгээж сууна. Яалт ч үгүй нохойн дуу ойртжээ. 

БАРИМТ 21

Б.Бат-Эрдэнэ гишүүн "Ордоо, баялагаа эзэмшигч улсын хувьд бусад улс орны жишгээр төр хайгуулыг нь хийж, нөөцийг нь тогтоосон бол 51 хувь, ААН өөрөө хөрөнгөө гаргаж, хайгуул хийсэн бол 34 хувийг үг дуугүй эзэмших заалттай байх ёстой" гэдэг байр суурийг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр илэрхийлж байлаа.  

БАРИМТ 22

Тэрбээр өнгөрөгч онд Хууль зүйн хорооны даргад нэрээ дэвшүүлсэн. Харамсалтай нь дэмжигдээгүй юм. Гишүүний хувьд нүүрс, Хөгжлийн банк гээд толгой дараалан нэрээ дуудуулсан ч ор тас үгүйсгэж, бас эс шантарч, ёс зүй сахилга батын талаар өгүүлсээр байгаа. 

БАРИМТ 23

Түүний намтарт "Орос, Англи" хэлний мэдлэгтэй гэж дурдсан байдаг ч одоогоор Орос, Англиар ярьж байхыг нь сонссон иргэд байдаг эсэх нь эргэлзээтэй. 

БАРИМТ 24

2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхэд 14 удаа үг хэлж, аваргын түрүүгээ гүйцсэн байдаг. Тиймд тэрбээр сахил хүртсэн мэт улс төрд "тахим өгөлгүй" туг тойрч, Дархан аваргын нүүрээрээ эрх мэдлээ дархалж байна. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ удаагийн оролцогч УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • МАН-ын өмхий хар мах (127.0.0.1)
    МАН-ын боловсролгүй мангуу өмхий махнуудын нэг.
    2024 оны 04 сарын 29 | Хариулах
  • Тэнэг бөх зайлж үз (127.0.0.1)
    Тэнэг бөх Б.Бат-Эрдэнэ оросоор "хүүхдийн хувцас" гэж хэлж мэддэггүй нөхөр, англиар нэг ч үг хэлж мэдэхгүй. Доктор гэдэг нь бүр шал худлаа шүү, харин докторын хуурамч диплом худалдаж авч чадах л тэнэг бөх дөө. Яг үнэндээ ямар ч боловсролгүй гэдгийг Женко улаан нүүрэн дээр нь хэлж байсныг ТВ-ээр ард түмэн харсан. Б.Бат-Эрдэнэ найгүй шуналтай, найгүй завхай гэсэн.
    2024 оны 04 сарын 27 | Хариулах
  • Аварга мөн үү (127.0.0.1)
    Эргүү бөх шүү дээ. Ичнээ гэж байхгүй
    2024 оны 04 сарын 27 | Хариулах
  • Алтан багана (127.0.0.1)
    Аварга минь одоо боль доо Та чинь улс төрч биш БӨХ хүн шүү дээ
    2024 оны 04 сарын 26 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    XХорголоо тоолсон тэрбумтан. Энэ мянгат малчин чинь малын хөлийн татвараа төлдөггүй харамч шүү.
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    одоо болимоор юм дөө
    2024 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Одоо боль доо.ард түмнийг доромжлож ханахгүй байна уу.хувийн аж ахуйгаа эрхлээд тайван амьдраач Батэрдэнэ ээ
    2024 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Ичдэггүй бирд дээ.
    2024 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ЭЛЭГ ДООГ ИНГЭЖ БОЛЖ АД ҮЗЭГДЭЖ БАЙХ ГЭЖ ЯМАР МАЛААСАА ДООР АМЬТАН БЭ.
    2024 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Одоо ичиж үхмээр юм
    2024 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Энэ одоо болиосой яанаа
    2024 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin (127.0.0.1)
    odoo zugeer xold ter Xentiidee ochij malchin bol
    2024 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хэнтийнхэн ч энэ тэнэг бөхөө дахиад сонгож тэнэгтэнэ л дээ, харин нөгөө хоёр аймагт нь хөлгүй болохоор унах л байх даа, угаасаа одоо энэнээс салмаар л байна шүү
    2024 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    SEXSDI80955877
    2024 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Энэ тэнэг одоо улс төрд зайгаа тавьж гайгаа тарихгүй мөрөөрөө явбал Монголчууд баярлаж сэтгэл тэнийхээр байх юмдаа
    2024 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Одоо болноо болно. Гишүүнийхээ зодгоо тайлах цаг нь болсон. Ард түмэн дэмжихгүй, санал өгөхгүй шүү, үүнийг ойлгож бгаа болов уу, 20 жил тасралтгүй гишүүн байжээ.... ..
    2024 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ээ Балиар хараа
    2024 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Одоо болио батэрдэнээ хүн өөрийгөө мэдэрдэг юмшдээ улс Төр насан туршийн хорогдох байр чинь биш одоо болсон яг юу хийсэн хүн бэ хоолны сав чинь
    2024 оны 04 сарын 23 | Хариулах
    • Од
      Сонголт тэр хүнд бий чи бол тэртээ тэргүй сонгогдохгүй
      2024 оны 04 сарын 23
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    5 цаг 42 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 49 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    5 цаг 53 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    5 цаг 59 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    6 цаг 8 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    6 цаг 46 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    17 цаг 30 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Өчигдөр 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 20 цаг 46 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    Уржигдар 20 цаг 17 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    Уржигдар 17 цаг 20 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК