зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Баянсэлэнгэ: Би ядуудаа гэр хороололд амьдраагүй

2012-11-15
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.

-УИХ-ын гишүүн болсноос тань яриагаа эхлэе гэж бодлоо. УИХ-ын гишүүний тангаргаа өргөж байхад танд юу бодогдож байв?

    516ffa29bd453c74bigУИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.

-УИХ-ын гишүүн болсноос тань яриагаа эхлье гэж бодлоо. УИХ-ын гишүүний тангаргаа өргөж байхад танд юу бодогдож байв?


-Намын сонгуулийн дүн гарч байхад би сонгуулийн штаб дээрээ байсан. Дүн гарч байхад би намынхантайгаа хоноод хуушуур идээд л байж байлаа. Тухайн үедээ тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсээс л гаргах юмсан гэж бодогдож байсан. Түүнээс биш листэн дэх хэд дэх хүн нь орж байгаа бол гэж бодож байгаагүй. Тухайн үед хүмүүс долоо дахь хүн нь багтчихлаа гээд баяр хүргэж байсан. Өмнө нь би өөрөө сонгуульд саналаа өгөөд оролцож л байсан. Ганц баярлаж байгаа юм бол МАН-аас нэр дэвшсэн, тухайн үед нэлээд мөнгөтэйд орж байсан Эрдэс баялаг, эрчих хүчний сайд М.Зоригт, ЧД-ийн Засаг дарга Д.Очирбат нарыг унагаж чадсандаа баярладаг. Гэртээ очиход ээж аав маань уйлаад мөнгөн аягатай сүү бариад сууж байхад нь би баярлах ёстой юм байна шүү гэж бодогдож байсан даа.

-Анх Төрийн ордонд хөл тавьж байхад юу бодогдож байв?

-Би маш их айж байсан. Гэхдээ тэр хүмүүсээс биш. Хариуцлага гэгч зүйлээс л их айж байлаа. Тангараг өргөх үед өвдөг чичирч л байсан.

-Таныг анх Төрийн ордонд ороод төөрсөн гэдэг?

-Юу гэж Төрийн ордонд ороод төөрөхөв дээ. Бид тангаргаа өргөчихөөд бүгдээрээ Д.Тэрбишдагва даргын өрөөнд цугларч байсан. Яахав анх Төрийн ордонд ороод номер хараад, гишүүдийн өрөөг хайгаад явдаг. Тэрийг л төөрсөн гэж ярьдаг юм билээ.

- Ингэхэд та намын листэд яаж орж байсан юм бэ? Таныг намын листээр гарч ирэхэд намын дарга Н.Энхбаяр өөрөө их гайхсан гэдэг?

-Би намын листэд даргаасаа нууцаар бичүүлэх араншинтай хүн биш. Би өөрөө тийм хүн биш. Би өөрөө ч гишүүн болъё гэж бодоогүй. Манай хамт олон миний нэрийг дэвшүүлсэн. Даргаа та цаг нар, цалин хөлсгүй ажилладаг. Яагаад энэ УИХ-д нэр дэвшиж болохгүй гэж. Бид таныг дэвшүүлмээр байна. Бөөн танихгүй хүн дэвшиж байна. Та  ер нь дэвшээд үз. Бид таныг дэмжинэ гэж хэлж байсан. Тэгээд манай намынхан судалгаа хийгээд намайг оруулж байсан. Судалгаагаар арван хүний долоо нь намайг дугуйлсан байдаг. Тэгэхэд би их баярласан. Гэхдээ энэ нь З.Баянсэлэнгэ гэдэг хүн мундагтай биш. Тухайн үед намын рейтинг өндөр. Гэхдээ З.Баянсэлэнгэ хүн тухайн үедээ Чингэлтэй дүүрэгтэй танигдсан хүн байсан. Би уг нь тойрогт үзнэ гэж бодож байсан. Гэвч намайг намын листэд оруулсан байсан. Мэдээж намаараа ярилцаж байж шийдсэн. Н.Энхбаяр даргын санал ч гэсэн байсан. Хүмүүс ярихдаа Н.Энхбаяр З.Баянсэлэнгийн гишүүн болсныг хараад гайхсан, ухаан алдах дөхсөн мэтээр ярьдаг. Тийм зүйл байхгүй шүү дээ

-Хэвлэлээр таны тухай янз бүрийн мэдээлэл гардаг?

-Хүн мэдээллийг хэвлэлээс л авдаг. Гэхдээ хэвлэлийнхнийг улаан цагаан хүнийг гүтгэдэг гэж бодоогүй. Миний гэр бүлийг, өндөр настай аав ээжийг минь давхар доромжлоод байгаа нь үнэхээр дургүй хүрч, гутарч байсан. Эхний нэг сар надад үнэхээр хэцүү байсан. Сүүлдээ би ойлгож эхэлсэн. Тэгээд тоохоо ч больсон. Хүмүүсийн атаархал юм байна гэж бодсон. Аргагүй ш дээ би хүмүүсийн атаархал, уур бухимдлыг төрүүлэхгүй яахав. Хүмүүс хэдэн тэрбумаар нь цацаж байхад, би цөөхөн хэдэн төгрөг зарцуулж гарлаа ш д. Би мөнгөгүй, юу ч төлөөгүй гарсантай адил.

-Танай гэрээр очъё гэсэн сэтгүүлчид их байдаг байх. Надад ч тийм бодол байсан?

-Өө зөндөө байсан. Тэр үед би хүмүүсийг гэртээ аваачиж болох л байсан. Гэвч би тэгээгүй. Дөнгөж гишүүн болоод хүмүүсийн хэл ам намжаагүй байхад би сэтгүүлчдийг гэртээ аваачсан бол миний гэр оронг юу гэж ч доромжилж болно ш д. Миний л амьдардаг орчин. Магадгүй шалаа арчаагүй, нэг газар жаахан тоостой, таг хөөтэй байхад л асуудал үүсгэхээр байсан. Гэр хороололд амьдарч байгаа хүн бол жаахан тийм ш дээ. Мэдээж байрныхаас шал өөр.

-Таныг 220 саяын байранд орох гээд өргөдөл гаргасан байгаа гэсэн?

-Тийм зүйл байхгүй шүү дээ. Хуучин тийм байсан юм билээ. Хөдөө орон нутгаас ирж байгаа гишүүд ордог. Би ч гэсэн хөдөө орон нутгаас ирсэн гишүүддээ л орон байр өгдөг юм байхдаа гэж бодсон. Гэхдээ би хүсэлт гаргаагүй. Байнгын хороодын дарга нар их хурлын зөвлөлд суудаг. Тэр зөвлөлд Тамгын газарт ажиллаж байгаа 250 хүний орон сууцны дэмжлэг гээд 250 сая төгрөг төсөвлөгдөж ярьж байсан. Тэгэхээр нэг хүнд арав гаруй сая төгрөг төсөвлөгдөж байгаа. Тухайн үед би гишүүд гэж бодоогүй. Тамгын газарт ажилладаг ажилчин, алба хаагчид л өгөх юм байх гэж бодсон. Харин гэтэл УИХ-ын дарга З.Энхболд “Хэрвээ чи байр хүсэж байвал өргөдлөө гаргаад ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс арван сая төгрөгөө аваарай” гэсэн.

-Та өргөдлөө гаргах уу. Байранд орох бодол байна уу?


-Үнэндээ нууцгүй хэлэхэд хүмүүсийн атаа жөтөө их хэцүү байна. Би ажил хийж байна. Цалин авч байна. Цалингаа юунд зарцуулах нь миний л эрх. Би цалингаараа байр лизиндэж болно. Гэтэл хүмүүс намайг гэр хороололдоо л байх ёстой гэж үзээд байна.

-Тэгэхээр хүмүүсийн хэл амнаас болж байранд орохгүй гэсэн үг үү?

-Өнөөдөр надад гэр хороололд амьдрах хэд хэдэн шалтгаан байна. Яагаад гэхээр манай аав 80 гарч байгаа хүн бий. Манай аав тайван орчинд байдаг хүн. Дүүргийн эмнэлэгт хяналтад байдаг. Би аав ээжээсээ холдож чадахгүй. Би өөрөө аавынхаа эмчилгээг хийдэг. Тэгэхээр хажуунаас нь холдож болохгүй, би ч чадахгүй. Энэ нэг шалтгаан. Мөн би энэ байшиндаа 1981 оноос хойш амьдарч байна. Гал голомт минь шүү дээ. Монголчуудын зан юм даа. Унаж байгаа машин, амьдарч байгаа байшингаа солихоор гомдчих вий гэдэг. Түүн шиг амьдарч байгаа хашаа байшингаа соличихвол гомдчих вий гэж бодох юм. Мэдээж одоогийн нөхцөл байдлаа хараад өөрийгөө бодвол түлээ нүүрс гэхгүй байр нь амар. Мэдээж хүн юм болохоор тийм орчныг хүсч л байна. Гэхдээ надад эндээ байхгүй бол аав маань хэцүү. Түүнээс би ядуудаа гэр хороололд амьдраагүй. Миний нөхөр төрийн алба хаагч бидэнд лизингээр байр авах боломж бий. Би гэрийнхээ хойно орон сууц шиг хоёр давхар байшин барья гэж бодож байгаа. Гэр хороолол чинь бас сайхан шүү дээ. Мэдээж энэ байшингаа барихдаа хөрөнгө мөнгө зарсан болохоор нурааж чадахгүй юм. З.Баянсэлэнгийг дэвшиж дээшилж болохгүй мэтээр харвал бүр л зүйл болохгүй.

-Та УИХ-ын гишүүн анхны цалингаа юунд зарцуулав?

-Намынхантайгаа хоол идсэн. Ер нь би мөнгөнд их үрэлгэн хүн. Мөнгө цуглуулж чадахгүй л байна.

-Та тангараг өргөхдөө дээл өмссөн байсан. Чуулганд ихэнхдээ дээлтэй байдаг. Дээлээрээ гоёх дуртай юу?

-Чуулганы танхимд дээл өмсдөг учир нь би төрийн танхимыг хүндэлж байгаа юм. Би албаны хувцас өмөөд орж болно л доо. Гэхдээ Төрийнхөө танхимыг хүндэлдэг. Ер нь дээлээр гоёх дуртай. Надад хэд хэдэн гоё өнгийн дээл бий.

-Яг хэдэн дээлтэй вэ? Аль дээлэндээ илүү дуртай вэ?

-Одоо надад өвлийнхтэйгээ нийлээд зургаан дээл байна. Хурган дотортой, үйтэн хуар, час улаан, цэнхэр торгон, шаргал дээл бий. Тангараг өргөсөн гэдэг утгаараа тангараг өргөхдөө өмссөн дээлэндээ илүү дуртай. Харахаар хайр хүрээд хоёр ч гурван удаа хими цэвэрлэгээнд өгөөд өмсөөд явж байна.

-Шинэ жилээр бас дээл өмсөх юм биш биз дээ?

-Эмэгтэй хүн юм болохоор палаж өмсөх байх. Гэхдээ магадгүй энэ хүмүүс айхтар үнэтэй палажаар гоёвол би тэгэж хөөцөлдөхгүй. Болохгүй бол дээл өмссөн ч болно.

-Таныг гишүүн болсноос хойш гадаад байдал тань эрс өөрчлөгдсөн гэдэг?

-Уг нь ямар ч тохиолдолд хувцасандаа их анхаардаг. Би ээмэг зүүлтэд их дуртай. Урт үстэй байхдаа хавчаараар их гоёдог байлаа. Өөрийнхөө хэмжээнд өөрийгөө гоё байлгая гэж боддог. Би засаг дарга байхдаа төрөл бүрийн хослолоор гоёдог байсан.

-Ээмэг зүүлтэд хэр их мөнгө үрж байна?

-Би мөнгөн эдлэлд дуртай. Ерөөсөө л мөнгөн эдлэл хэрэглэдэг. Надад ээжийн маань хийлгэж өгсөн алтан ээмэг, бөгж бий. Гэхдээ аав ээжийгээ байхад алтаар гоёод яахав гэдэг. Харин тангараг өргөхдөө зүүсэн.

-Ер нь аль дэлгүүрээр үйлчлүүлдэг вэ?

-Сүүлийн хоёр гурван сар хувцас авч чадсангүй. Бээлий ч гүй хөдөө орон нутгаар явж байна. Ерөөсөө дэлгүүр явах зав гарахгүй байна.

-Гоо сайхандаа ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

-Би oriflem-ийн улаан фен шүү дээ.
 
-Та УИХ-ын гишүүн болохоосоо өмнө гадаад улсаар явж байсан уу?

-Явж байсан. Гэхдээ Хятадаас гарч байгаагүй. Бээжин, Эрээн орж байсан. Харин Бельгид байдаг ах дээрээ очих юмсан гэж боддог.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулвал?

-Нөхөр маань Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нийгмийн ажилтан. Нөхөр маань даруухан, өндөр нуруутай залуу бий. Миний хүү 18 настай. Төмөр замын дээд сургуулийн ашиглалтын хоёрдугаар курсын оюутан. Охин арван настай хятад хэлний сургуульд сурдаг.

-Та ер нь хэр сайн ээж вэ?

-Харин ёстой муу ээж болоод байна. Цагдан хоригдож, өлсгөлөн зарласнаас хойш хүүхдүүддээ хөлсийг нь гартал хоол хийж өгсөнгүй. Очиход ээж, нөхөр, хүүхдүүд маань бүх юмыг бэлдчихсэн байна. Гэхдээ энэ бүхнийг гэрийнхэн маань маш сайн ойлгож байна. Заримдаа их дургүйцэх юм.

-Та ер нь гишүүн болоод зан байдлын хувьд хэр өөрчлөгдөв?

-Хүмүүс намайг хэвээрээ байгаад баярладаг. Харин иргэд өөрсдөө гишүүдийг холдуулдаг юм билээ. Би одоо зүгээр цайны газар хуушуур идээд сууж байвал энэ нэг гуйлгачин хэвээрээ л байна гэдэг ч юм уу. Ингэж болохгүй ш дээ. Яагаад ард түмний дунд байж болохгүй гэж. Харин ч гудамжинд таараад сайхан мэндтэй устай, шүүмжлээд, зөвлөөд явбал сайхан шүү дээ.

-Та ямар машин унадаг вэ?

-Байнгын хороодын дарга нарт Соната-7 өгсөн.

-Танай намаас Засгийн газарт байгаа гишүүд Интерполд захиа илгээсэн. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан шиг нөхцөл байдал үүсэх вий гэж бодсон уу?

-Бид хууль бус юм хийгээгүй. Иргэн хүн өнөөдөр интернетэд орох эрх нь нээлттэй байна. Тэр үүднээсээ Э.Эрдэнэжамъяан Интерполд захиа илгээсэн. Түүнээс биш Хууль зүйн дэд сайдын албан тушаалаа ашиглаж илгээгүй шүү дээ. Хувь хүний үүднээс явуулсан. Ер нь бодоод байхад Н.Энхбаяр гэдэг холбоотой хүн бүрийг өнөөдөр шалгаж байна. Яагаад үр хүүхэд, дүү хамаатан садан ойр дотныхон хүмүүс хэлмэгдэх ёстой юм. Аймшигтай гэмт хэрэг хийсэн хүмүүсийг эрэн сурвалжилдаг. Яагаад Интерполоор эрэн сурвалжилдаггүй юм. Тэгсэн хэрнээ Н.Энхбаяр гэдэг хүний эргэн тойрны хүмүүсийг Интерполоор сурвалжилж асуудал үүсгээд байна. Хэрэв өнөөдөр Э.Батшугар Н.Энхбаярын хүү биш байсан бол УИХ-ын тангаргаа өргөх л байсан байх. Ингээд л хүнийг хэлмэгдүүлж байна. Өнөөдөр Н.Энхбаярын ойрын хүмүүс айдастай амьдарч байна шүү дээ.
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (47)

  • Долгормаа (202.131.238.115)
    Энэ муу охиныг мөн ч их гоочлох юм даа хөөрхий дээ. Гэхдээ миний дүү чамаас Монгол эмэгтэй хүний нэг л эрхэм зан чанар харагддаг. Тэр нь юу гэвэл аливаад нуруутай, тууштай чанар манай зарим эмэгтэй гишүүдэд тэр чанар үнэхээр дутагдаж байна даа. Чиний давуу тал тэр шүү. Би насаараа багш хийсэн ахмад багш хүн хүнийг танинаа.
    2015 оны 03 сарын 16 | Хариулах
  • махн (103.23.51.4)
    хаанаас ямар мөнгө олж 200 сая төгрөгний төсөвтэй байшин бариулваа та, ямар мөнгөөрөө байшин бариулдаг юм бэ энэ авлигачаааа ,
    2013 оны 10 сарын 01 | Хариулах
  • (202.9.47.130)
    Dyygaihan shig olon yum yarij onigoond orolgui bj bgaad durvun jilrr dyysgadaa..Negent l songogdson hoino yah ch bileedee...Enkhbayar gej daldganalgui ANiin sanaliig demjsen tovchlyyr daraad l syyj bai..Erhbish yes no hoyoroo yalgana bizdee..Iim amitadaar hyyli batlyylj ter hyylin dorni amidrah ch gej....
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • (202.179.20.164)
    хүнээс өшөө авна гэдэг бол сайхан амьдарч сайн явах гэдгийм Баянсэлэнгээ чамд энэ үгийг хэлж байгаам шүү,чамд атаархагчид элдвээр хэлж л байг тэр тусам чи улам өнгөтэй дээшилж амьдар, хүн муу хэлүүлэх тусам өнгө ордгийм амьжилт хүсье.
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • Undral (95.18.251.3)
    Ulsiin ih hurliin gishuud bol irgediin toloo uilchleh uuregtei humuus. Getel bid tedniig harhaaraa, taaraldhaaraa burhan met shuthee bolimoor yum. Urlagiin avyasaaraa od boldgoos hel amtai, byalduuchaaraa od boldoggui bilee.
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • (122.201.18.154)
    ene teneg setguulch huuhend oor asuult oldoh tolgoi ug bhguin bhda gadad hel anh surch bga jahan huhed shig hachin haltar asult taviad haltar hariult avad eniig yariltslaga gedeg yumuu malan setguulchee
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • (180.235.181.252)
    tolgoigoo tsenegleerei dee. hun dagaj, dolignoj, dalbaganaj bgaad gishuun boldog gdgiig l ene huuhen haruulch laa daa. ahij iim yum bolohgui blgui dee
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • (203.91.117.4)
    denjij daina amjilt husie
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • (182.160.6.191)
    ийм л нөхөд орсон байна шүү дүү
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • (86.32.214.141)
    chi ööröö törd jum hiij bolnooo,, harin enhbayar bol töröös hol baih heregtei jum shuuu ter mongoloor togloj chdan a shuu bugdiig n zaraad hujaa d,,,,,
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • (122.201.18.200)
    demjij bna
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • (122.21.92.76)
    ene ch arai bish yum aa!!! uls torch, tor tushiltseh hun biz dee???? yun del sul yaria ornoo vee!!!!!!!!!!!
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • zochin (180.235.176.90)
    hooe tenegyydee chadaj bgaa yumand arga alga ene hyyhen shig jiriin hynees ih hyrliin gishyyn bolson hyn alga aztai odtoi emegtei gej boddog engiin unen yum l yarisan bna ene muuhai setgegdel bichij bgaa hymyys ataarhaad tenegtej bgaa baihgyi uy ted yaaj ch gyigeed ed nar shig yabj chadahgyi l dee bayrr hiyrgej amjilt hysii olon jil hyrald syysan tenegyydees yugaaraa dutdag yum be ulam sain ajillaarai
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • зочин (93.219.165.227)
    Авилгагчинтатавр төлөгчдийн мөнгөнөөс 7 тэрбумыг хуссан хулгайчийг өмөөрөөд улсыхаа нэр хүндийг унагах захи бичээд байгаа таныг хэн шудрага гэх юм бэ?? Тиймл шудрага юм бол ... Яагаад Энхбаярын идсэн уусанг шударгаар хэлж чадахгүй байгаа юм бэ? мөрөөрөө гэр хороололдоо нүүрсээ ухаад сууж байлдаа мал миь.
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
    • ganaa
      атаархаж үхэх нь ээ
      2012 оны 11 сарын 15
  • (202.179.25.201)
    МЭ АВГАЙ ҮНЭН ТЭНЭГ ЦАРАЙТАЙ, ХЭЛЖ БАЙГАА НЬ Ч ГЭСЭН
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • hulan (83.250.98.132)
    yaduu humuus ger horoolold amidardag geed helchlee sh dee arai denduu niigmiin yalgaa gargaj b.a daa yaduu humuusee oron suutstai bolgooch dee gishuun bolloo geed l uuriiguu reklamdsan humuus l bh yum mongoliin amidraliig sain medej bgaa bol terniihee tuluu saijruulahiig bodooch dee
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.131.242.237)
    Амжилт хүсье.Эрч хүчтэй ажилаарай.
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • BC (133.11.205.18)
    bi Bayanselenge gishuuniig mash ix demjij, tusalj, xundeldeg. ter mash xuchtei uls torch, leader bolno.
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
    • aaa hahaha
      huushuur idej ereen yabsan oriflamechin uls turch ain shaana biz kkk
      2012 оны 11 сарын 15
  • ***** (202.9.47.133)
    iim xun tord bx esgui bolovsrol muutaiyarij bgaa ni bugd xudlaa biee zasaad gereen zas gereen zasaad toroon zas gedeg biz
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • zochin (220.152.192.84)
    Suuliin hesgees busad n ih engiin zugeer l uariltclaga bna.
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 123 (202.5.205.18)
    зөв зөв ийм юм хүн их хуралд байх хэрэгтэй. Төр одоо ганц гишүүндээ байр аваад өгчихөж чадахгүй болтлоо ядуурчахад байгаа юм байх даа. аятайхан 3 өрөө байр авч өгвөл таарна. 10 саяар ямар байр авдгий, хүн доромжилж байгаа юм шиг
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • (122.201.28.4)
    Энхбаярын бөгсийг долоодгоос бусад нь таалагдлаа. Байгаагаараа сайхан авч өгч. Болоо шүү дээ.
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • (202.55.186.20)
    amidrald ni az jargal husiya ingeed bodohoor enkh bayariigaa ed nar shuteh ni arga bjuu dee zailuul yadaj avilgal awdag bsan ch heden huniig awaad yawj bgaan ni boloo doo enhbayar shigee l bitii boloosoi
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • zochin14 (74.52.154.146)
    Ardchilsan namiinhan deer doorgui ardchilsan namiinhniig songochihvol uneheer l bugdeeree oluulaa idej uuh bolomjiig ni bid nar oorsdoo gargaj ogno shuu. Ingehguin tuld uuh tuuhtei ardiin namiig oron nutgiin songuulidaa songotsgooy bi uul ni ardchilsan namd sanalaa ogdog gevch ter S.Erdene uneheer durgui hurgej bn. Bayngol duurgiig huviin omchoo bolgoh geed bnshde.37
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • (182.160.47.243)
    MAXH bur mongol turiig doromjilj baina 2000-2007 ond tsetserlegeer humuujsen 20 nastai nusgai huuhdiig ner devshuulj baina ene bol arai heterch bna
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • (182.160.47.243)
    enkhbayar balin hamart avilgachind iimerhuu tag haranhui um uzeegui tenegduu humuus 1000 10000 aaraaa heregtei ted narnch idevhtei demjij baigaa biz mongold mine iimerhuu humuus tsooorch uhaantai humuus olon boloh boltugai
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • (203.169.53.19)
    nohor solison, yaduu ene ter n hend hamaatai ym bee. hamgiin gol n ene hun mongond durlaj bsan bol ter bair ene terd n guigeed l orchihson bgaa sh dee, shudarga saihan yavii gesen humuusiig ulam darsaar bgaad jinhene muu hun bolgodog bidnii muuhai zan bh ym aa
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • (180.235.173.74)
    àìæèëò
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • (115.187.90.3)
    zou baina iim ardin humuus ih garaasai
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • huurhiiduu (202.21.111.10)
    ene hun Enhbayariig bi eruusuu avilgal avdaggui baisan yumshuudee geed heleheer l unemsheed guine shuudee iim uls huurhii uul sain uls daanch baliar luivarchid yum uzeegui bolovsrolgui haranhuigaar ni ingeed ashiglaad baidag baihgui yu
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • Avilgaliin mangast (202.21.111.10)
    Huurhii ene avgain buruu gej yu baihvee avilgaliin mangast yag iim hunuus 1000 1000gaaraa heregtei yu gej helne terend ni unemsheed ulaan muiharaar zutgene
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • haha (202.21.111.10)
    oriflame-iin fan Ereen orson hun bidniig tuluulnu uneheer Enhbayart l heregtei hun bna iim ulsuudiig tulhuurdej tavihad senhruulehed amar
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
    • zochin
      mongold ereen orohiig huseed ch ochij chaddaggui olon hun baidgiig medeh uu? ooriin ene tend yavj uzeed dior ene ter heregledeg chine tendee l baidag yum baigaa biz. geh horoolloor neg yavaad uzeerei. hotiin humiisiin talaas iluu ni ter nohtsold amidarch baigaa shuu
      2012 оны 11 сарын 15
  • зочин (182.160.16.4)
    Ганц худгийн шоронд бага эмч хийж хоригдлуудтай хэрхэн завхайрч байсныг нь яриулаачээ хар хаяатыг...Таарсан юм даа хөөрхий
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • зочин (182.160.16.4)
    Өвчтэй хөгшин эцгийгээ байранд харвал бүр зүгээр байхаа. Ядаж л халуун устай, боловсон 00 той. Сонатагаараа эмнэлэг зөөхгүй юу.
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • (182.160.60.102)
    Би лав энэ хүнийг дэмждэг. Яагаад болохгүй. Тэр хэд арван тэрбумаар идэж уудаг амбиц хөөсөн газруудын хажууд хүнээрээ байгаа шүү. Харин 4 жилийн дараа битгий өөр хүн болоорой
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • (124.158.88.62)
    ooroo yaduu baina gedeg ooriinh n archaaguinh l baihdaa
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • (68.118.156.128)
    amjilt husie. enhbayariig tsagaatgah yostoi
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • намын жагсаалтаар (182.160.42.87)
    намын жагсаалтаар ямар аймаар хүн ороод ирээ вэ Энхбаяр юу амалсан юм бол
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • zow (202.5.202.130)
    Jinhene ardiin ohin ih hurald orjee
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • Zochin (202.179.18.14)
    Ene MAXN garyyd Mongol ylsiin ner hund Zasgiin gazart munch ih gai bolno doo harjil bai ta nar
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • (182.160.9.124)
    зөв ярьжээ.
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • irgen (122.201.18.185)
    yaltan Enh bayar Bayan selengiig yaduu bolgoson shuu dee? tegeed yagaad ter hund doldigonood baigaa yom bol. esvel bair salgaj avahgeed doldigonood baigaa yom uu?
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • zochin (124.158.75.10)
    tiim shdeee zov yarisan bna bgagara engiin neeree l irged oorsdooo gishuudiig holduldag
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • зочин (182.160.16.4)
    тавиад нөхөр сольсон ядуугийн туйл.
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    5 цаг 51 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    10 цаг 7 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    10 цаг 19 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    10 цаг 48 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 6 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    11 цаг 21 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    23 цаг 48 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Өчигдөр 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК