зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Го. Аким: Зян Рун монгол хэл мэдэхгүй юм чинь яаж миний номыг хуулдаг юм

2012-11-20
0
ЖИРГЭХ
Монголын оюун санааны гол төлөөлөгчдийн нэг нэрт зохиолч, орчуулагч Го.Акимтай ярилцлаа.
гггМонголын оюун санааны гол төлөөлөгчдийн нэг нэрт зохиолч, орчуулагч Го.Акимтай ярилцлаа.

-       Та ч мундаг твиттерчин болжээ?

-      За яахав дээ. Энэ твиттер ч хүүхдүүдийн л ажил юм шиг байна. Над шиг өвгөн ороод ч нэмэр байдаг юм уу бүү мэд.

-     Сүүлийн үед кино үзэхийн аргагүй болжээ. Манайд орчуулгын түвшин яагаад ингэж доогуур болчихов. Та юу гэж бодож байна вэ? 

-     Нэгдүгээрт орчуулга хийж буй залуус эх хэлээ мэдэхгүй байна. Мөн дунд сургуульд монгол хэлийг маш бага үздэгтэй холбоотой. Саяхан хэл бичгийн тухай сэтгүүл гарсан. Тэр сэтгүүлд “Хүүхдүүд эх хэлдээ дургүй болсон” талаар өгүүлэл гарч. Үүнд хүүхдүүдийн буруу байхгүй. Эх хэлний 200 гаран дүрмийг цээжлэхэд хүүхдүүдэд хэцүү байж магадгүй. Хоёрт багш нарын заах арга барил хүүхдийг эх хэлдээ сэтгэлтэй, хайртай болгоход чиглэгдэхгүй байна. Тийм учраас эх хэлний мэдлэг болоод найруулах ухаан, найруулах ёсыг мэдэхгүй хүмүүс боловсорч гарч байна. Одоо зөвхөн кино гэлтгүй ном ч муу орчуулгатай гарч байна.  Одоо физик, тоо, биологийн чиглэлийн мэргэжилтэй хүмүүс ч ном орчуулж байна. Дунд сургуулийг монгол хэлний муу мэдлэгтэй төгсөж байгаа юм чинь яаж ном өөдтэй орчуулж чадах юм бэ?  Тэгээд монгол хэлний ярианы хэл, бичгийн хэл бүгд алдагдчихсан. Аль ч улсын хэлэнд бичгийн болон ярианы хэл гэж байдаг. Гэтэл манайхан ярианы хэлийг бичгийн хэлэнд ойртуулж байгаа гээд л замбараагүй болгодог. Нэг дүрмийг бичихэд хүүхэдтэйгээ таарахаа байчихдаг зүйл гарна. Тэгэхээр гажилт хийдэг. Тэгээд цааш бичиж явтал дахиад таарахаа байчихдаг зүйл гарна.  Дахиад л гажилт хийдэг. Ийм аймар дүрэмтэй юм чинь хүүхэд зөв бичнэ гэж байхгүй. Бид хоёрыг суулгаад цээж бичиг хийлгэхэд бид хоёр хоёулаа бараг 70 хувьд нь алдана. Үгийн үндсийг эвдэнэ гэж байхгүй. Тэгэхэд манайхан үндсээ эвдээд байгаа. Тэгэхээр гээгдэх болон шилжих эгшгийн дүрэм өөрчлөгдөөд байгаа юм. Хоёрдугаарт үгүүд нийлж өгүүлбэр болдог. Энэ бол тодорхой ёстой. Тэр ёсыг мэдэхээ байсан. Тэгэхээр яаж хүнд ойлгогдохоор өгүүлбэр бичих юм. Яаж хүнд ойлгогдохоор кино орчуулах юм бэ. Ийм л болчихоод байна.

-       Хамгийн сүүлд ямар ном орчуулав?


-     Би орчуулга хийхгүй байгаа. Гэхдээ энэ жил нилээн том ном орчуулна. Бичих ажил дээр суугаад байна. Монголын тахилгат хайрхануудын талаар ном бичээд дууссан юм. Яг ч дуусаагүй юм байна. Зөвхөн нэгдүгээр дэвтэрийг нь хийсэн. Түүн дээр ажиллаж байна. Мөн таван жилийн өмнө "Хөрст ганц Чингис хаан буюу Хөх монголчуудын өлзий учрал" гэсэн Чингис хааны ертөнцийг үзэх үзлийн талаар ном бичсэн. Саяхан энэ номоо хэвлэн гаргасан юм. Бас англи хэл дээр хэвлэн гаргах гээд түүнтэйгээ ноцолдоод л сууж байна.

-      Одоо хамгийн сайн орчуулга хийж байгаа ямар хүн байна вэ?


-      Мэдэхгүй. Ойрд би орчуулга уншихаа байсан. Онц гайхалтай хийж байгаа хүн байхгүй байна. Манай Б.Ренчин гуай бичсэн байдаг юм. Бүдүүн өвс багтахгүй найруулна гэж. Манай эртний мэргэд тэгэж найруулдаг байсан. Бүдүүн өвс багтахгүй найруулна гэж үнэхээр гоё үг шүү. Тэгэж найруулдаг хүн байхгүй. Маш онцгой гоё найруулдаг хүнийг  өгүүлэхүйн арслан гэж нэрлэдэг.  Гэтэл одоо тэгж найруулах гэж оролдож байгаа хүн түүний хэмжээнд хүрэх гэж зүтгэж байгаа хүн байхгүй. Тэр талаар ярьдаг, хэлдэг, бичдэг хү ч бараг байхгүй. За яахав манай Чоймоо түүхийн 30 боть гаргасан. Одоо хэл өөрчлөгдөх ёстой гэж манайхан яриад байна. Үгүй ээ. Ер нь 13-р зуунаас хойш 800 аад жил өнгөрсөн байна. Тэгэхэд монгол хэлний найруулга өөрчлөгдөөгүй шүү. Би Монголынхоо нууц товчоог Чоймоогийн бичсэнээр уншихад ойлгоод л байгаа юм. Залуус эртнийх нь үгийг ойлгохгүй байж болно. Хуучирсан үг байж болно л доо. Гэхдээ үндэс нь нэг их өөрчлөгдөөгүй. Одоо нэг их хэл найруулгыг өөрчилнө гэж яриад хаачих юм бэ?  Ойлгодоггүй юм. Ер нь тэр Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн багшийн бичиж байсан  сайхан найруулгуудаас суралцах ёстой. Ер нь энэ Монгол хэл их яруу эгшиглэнтэй бараг шүлэг шиг хэл юм. Ярихад бараг дуу шиг болдог хэл юм. Дансны бичээс хүртэл яг шүлэг шиг. Толгой холбодог сүүл холбодог. Сондгойруулахгүй. Үгийн тоо тэнцүүлдэг. Тэгэхээр шүлэг шиг болоод эгшиглэнтэй зүйр цэцэн үг, хэлц үг хэрэглэдэг хэл. Одоогийн залуусын зохиолыг уншихад түүн дотор хэлц үг ерөөсөө байхгүй. Зүйр цэцэн үг бараг байхгүй. Хэлц үг, зүйр үг нь уг нь цөөхөн үгээр санаагаа гаргахад дөхөм болдог.  Хагас үг хэмнэж чадвал хүүхэд төрсөнтэй адилхан баярла гэж эртний үгэнд бичсэн байдаг юм. Тийм нарийн найруулж байсан ард түмэн. Тэгтэл зүйр цэцэн үг, хэлц үг хэрэглэхгүй болохоор  тайлбарлаад явчихаж байгаа жишээтэй. Эх хэлээ их гүнзгийрүүлж сурмаар байна. Өөр мэргэжлийн хүмүүс ч гэсэн ном бичих гэж байгаа бол улс төрчид ч мөн адил улс төрийн ном бичиж орчуулъя гэж байгаа бол миний хэлсэн ёснуудыг л сурах судлах хэрэгтэй.

-     Та яагаад сайн орчуулагч бэлдэж болохгүй гэж.

-     Миний бэлдсэн хэдэн хүн бий л дээ. Тэд одоо өвгөрчихөж. Залуудаа бэлдэж байсан шавь нар маань юм. Сүхбаатар, Даваажав гэсэн гайгүй сайн шавь нар төрсөн л дөө. Яах аргагүй миний гарын шавь. Миний гарын шавь нараас гайгүй сайн болчихоор сэтгүүлчид байна.

-    Таныг төв номын сангийн захирлаар ажиллаж байхдаа нэг судрыг гадагш нь гаргасан гэх яриа байдаг. Тэр хэрэг яаж шийдэгдсэн бэ? Гүтгэлэг байсан уу?

-       Намайг их л гүтгэх юм .Тэр байтугай Шунхан ганжуур данжуурыг хойш нь гаргаад зарчихсан. 225 нөгөө нь 108 ботийг хойш нь гаргаад зарчихсан гэж байсан. Бас Алтан данжуурын нэг боть нь миний үед ч алга болсон юм уу бүр урьд нь ч алга болсон юм уу? ерөөсөө мэдэгдэхгүй байгаа юм. Тэр үзэсгэлэнг байгуулагдсанаас хойш найм, есөн хүн солигдсон байдаг. Тэгээд хэдийд нь алга болсон нь мэдэгдэхгүй байгаа зүйлийг над дээр тохох гэж оролдсон. Тэр байтугай намайг Канад руу аваад явсан гэж бичсэн. Би тэр том судрыг тэврээд Хятадыг дамжаад Солонгосоор дайраад гурван дөрвөн улсын хил дамнаад Канад руу гарч байх юм гэнэ. Дараа нь намайг цаазаар авна. Гэр бүлээр нь хүйс тэмтэрвэл зохино энэ тэр гээд л интернэтээр бичиж байсан. Гэх мэтчилэн над руу дайрах хүмүүс их байна. Би ч  гэмгүй байж байгаад л цаазлуулчих гээд гэмгүй байж байгаад  гэр орноороо хүйс тэмтрүүлчих гээд л байдаг.

-   Таны "Тэнгэрийн нохой" ном хятад хэл дээр хэвлэгдсэн. Мөн Хятадад алдаршаад байгаа "Чонон сүлд" романыг таны номоос хуулж бичсэн гээд байгаа. Та зохиогчийн эрхээ зарчихсан юм уу?

-     Манайхан юмны улыг олж, учрыг мэдээгүй байж их хачин юм бичих юм. Миний номоос хуулсан зүйл огт байхгүй. Миний ном анх 1999 онд гарсан. Зян Руны номны нэр бол угтаа "Чоно шүтээн" юм шүү дээ. Манайхан "Чонон сүлд" гээд буруу орчуулчихсан юм. Сүлд гэдэг чинь бэлгэдэл. Тотем гэдэг чинь шүтээн, шүтэж явдаг зүйлийг нь хэлж байгаа юм. Болдбаатар буруу орчуулчихсан. Би "Чоно шүтээн" гэж хэлээд ядцан л даа. Тэр нэрээрээ гарсан байна лээ. "Чоно сүлд" бол 2004 оны үед гарсан. Гэхдээ монгол хэл мэдэхгүй Зян Рун миний номыг яаж хуулсан байх юм. Миний номонд Хятад сурвалжаас авсан зүйлүүд байгаа. Чонотой холбоотой түүхийн баримтууд ч байгаа. Тэгэхээр зэрэг хятад хүн учраас нөгөө тоо баримтаа ашиглана биз дээ. Тоо баримт нь л адилхан болсон байх. Зян Рун 2009 онд Монголд ирсэн юм. Тэгээд ганцхан надтай уулзаад явсан. Анно гээд Холливүүдийн алдарт найруулагч байдаг юм. "Чоно шүтээн"-ээр Холливүүд кино хийх гэсэн юм байна. Тэгсэн Зян Рун руу хятадууд болон зарим өвөрлөгч залуус нь их дайрчээ. Монголд "Чоно шүтээн" гэж  байхгүй. Зян Рун худлаа юм бичсэн гэж мэтээр мань хүн рүү баахан дайрсан юм байна. Тэгээд Анно кино хийх гэж байснаа тэр яриаг нь сонсоод болих гэж байсан юм байна. Тэгээд юу ч гэсэн ар Монгол орж үзье гээд Анно, Зян Рун хоёр Монголд ирсэн. Тэр хоёр Монголд Чонын тухай бичсэн хүн байгаа гэж дуулсан юм байна. Тэгээд Монголд ирэхэд нь миний нэг шавь тэр хоёрыг хүлээж авч. Тэгээд надтай уулзуулсан. Мань хүн зочид буудал руугаа ч оролгүй шууд надтай ирж уулзсан. Миний "Тэнгэрийн нохой" англи хэл дээр хэвлэгдэн гарчихсан байсан юм.  АНУ-ын Азийн сангийн ИнФанТе гэж хүн англи хэл дээр хэвлүүлж өгье гэсэн юм. Азийн сан бүх зардлыг даагаад надад хэвлэж өгсөн.

-       Хэдэн хувь хэвлэгдсэн бэ?

-     Хоёр мянга орчим хэвлэгдсэн. Монголдоо л хамгийн их хэвлэгдсэн. Манайд бол 500 ширхэг хэвлээд ч ер зарагддаггүй шүү дээ. Би "Тэнгэрийн нохой" номныхоо англи хэл дээр гарсан хувилбарыг Аннод өгсөн. Анно миний номыг уншаад Зян Рун зөв бичсэн юм байна гэж байсан. Тэгээд Улаанбаатараас Бээжинд очиж хэвлэлийн бага хурал хийгээд одоо Зян Руни зохиолоор би кино хийнэ. Учир нь Зян Рунигийн бичсэн номон дахь баримт ар монгол хүний бичсэн санаа хоёр яг нийлж байна. Тэгээд өөрийнх нь зохиолоор кино хийнэ гэж амалчихаад яваад өгсөн гэдэг. Тэгэхээр Зян Рун надад баярлана биз дээ. Таны номыг Хятадад орчуулж гаргая болох уу гэсэн. Би дуртай хүлээн зөвшөөрсөн. Тэрбум шахуу хүн амтай их айлд номоо гаргана гэдэг нь том асуудал. Бээжингийн их сургуулийн доктор Ян КүЧен гэдэг хүн монгол хэл мэддэг юм байна лээ. Тэр хүн орчуулж Хятад хэл дээр гаргасан. Намайг Хятадад урьсан. Би очиж хэвлэлийн газартай нь гэрээ хийсэн юм. Урд талд нь Зян Рун хорин хэдэн хуудас өмнөтгөл бичсэн байна лээ. Над шиг хятад үсэг мэдэхгүй хүнд эрээн цоохор юм даа. Зүгээр нэг эргүүлж харахаас өөр зүйл байхгүй. Хятад хэлээс орчуулуулах гэхээр хүн олдохгүй байна шүү дээ. Манайхан гадаад хэл мэддэг л гээд байдаг. Яг нарийн зүйл дээр очихоор паг суучихдаг юм. Гадаад хэлээр сайхан ярьж бол чаддаг. Тэгсэн мөртлөө бичгийн орчуулгын боловсрол муутай байна. Ийм л түүхтэй. Түүнээс биш бид хоёр биенийхээ номоос хуулсан зүйл байхгүй.

-       Ер нь та хэдэн ном орчуулчихсан байна вэ?

-     Би 24 ном орчуулсан байх. Бас 24 ном эрээчсэн байна. Ер нь яагаад ч юм миний бичсэн болон орчуулсан номын тоо тэнцээд байдаг юм.

-       Манайд ном борлуулах менежмент ямар түвшинд явж байна вэ?

-      Би номоо хоёр л газар борлуулахаар тавьдаг юм. Интерном, Их дэлгүүр хоёроор ном сонирхдог хүмүүс ордог юм байна лээ. Саяхан болсон номын үзэсгэлэн яармагт "Тэнгэрийн нохой", "Монгол өвөрмөц хэлцийн тайлбар толь", "Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх монголчуудын өлзий учрал" номоо тавьсан. Гадуур номын дэлгүүрүүдэд тавихаар их дэлгүүр 31 хувь нэмчихэж байгаа юм. Интерном 29 хувь нэмж байгаа юм. Тэгэхээр номны үнэ асар их өсчихөөд байна. Сая номын үзэсгэлэн худалдаанд би номуудаа өөрийнхөө бодож байсан үнээр зарсан. Надад бол миний номыг л хүн унших нь чухал. Номоор ашиг олоод баяжина гэж байхгүй шдээ.

-       Манай уншигчдын боловсрол хэр байна вэ?


-     Залуусын хувьд боловсрол маш бага байна даа хөөрхий. Миний хэлдэгээр манайхан сайн орчуулгыг тулгаж сайн харах хэрэгтэй. Орос монголоор нь ч юм уу. Монгол Англиар нь ч юм уу сайн тулгаж байх хэрэгтэй. Миний хувьд айхтар мундагдаа монгол хэлийг  хэлийг энэ хэрээний найруулдаг болчихсон юм биш. Би уйгагүй оролдсоны хүчинд л ийм болсон. Гоц сайхан авъяастай хүмүүс байлгүй л яахав. Гэхдээ хичнээн сайн гоц авъяастай байгаад оролдохгүйгээр юманд хүрнэ гэж байхгүй. Уйгагүй хүн уул нүхэлнэ. Уул нөхнө ч гэж ярьдаг. Оролдлого сайт оройд нь гарна ч гэж үг байна. Хүн оролдож байж л юмны захад хүрнэ. Орос хэлийг ч мэддэг Англи хэлийг ч мэддэг, эх хэлээ ч мэддэг байвал сайн. Эх хэлээ мэддэг хүний өрөөсөн нүд нээлттэй. Гадаад хэл мэдвэл хоёр нүд чинь нээгдэнэ. Гурав дахийг нь мэдвэл бэлгийн мэлмий нээгдэнэ гэдэг шүү дээ. Гэхдээ эх хэлээ мэдэхгүйгээр гадны хэлийг хичнээн сайн сураад орчуулга хийж, дуун хөрвүүлнэ гэж байхгүй.

-       Одоо хүмүүс хөнгөн чанартай зөвлөгөөний ном их уншдаг болсон байна?


-      Тийм байна. "Хэрхэн сайн эхнэр байх вэ" гэх мэт ном уншдаг болсон байна. Хүмүүсийн оюуны түвшин тийм хэмжээнд хүрсэн гэсэн үг. Уг нь жаахан ч гэсэн оюунаа гүнзгийрүүлэх хэрэгтэй юм. Сонгодог уу даа унших хэрэгтэй. 
Ярилцсанд баярлалаа
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • (180.161.135.117)
    saihan yariltslaga bn, er n iim niigmiin sor bolson uhaalag humuustei ali boloh ih yariltslaga hiij bmaar yum, bolson boloogui hov jiv bichij bhaar
    2012 оны 12 сарын 16 | Хариулах
  • halh (82.132.245.233)
    uhaant hunii yariag unshhad uhaaral, haruusal toroh uymdaa. saihan buurluud maan urt udaan nasalj zaluus bidniihee aldaa onoog uhaaruulj bh boltugai!
    2012 оны 12 сарын 03 | Хариулах
  • an (202.179.15.174)
    bi 2007ond chono shuteen geed orchuulj ulaanbaatariin sonoind tavij baisan. akim guaid chono totemiin khyutad uvurmongold khuuchin mongol bichgeer khevlesen khoer khubilbariig ni beleglemeer baina.
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
  • (202.179.15.174)
    Mundag khun shuu. bi 2007 ond Chono shuteen gej orchuulaad ulaanbaatarin sonind tavij baisan. akim guaid chono totemiin khyutad kheleer, yigarjin mongol bichgeer khevlesen khoer chono totem beleglemeer baina.
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
  • (194.98.114.65)
    номч хүн танд шавь оръё гэвэл хэт даруу бус загнасан болох болов уу ядаж таны номуудыг нэмэгдээгүй үнээр нь хэрхэн авах вэ
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • ter (122.201.18.185)
    mongol ahui aldagdahiin hereer mongol hel muhuj baina.
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
    • тэр үнэн шүү
      2012 оны 11 сарын 22
  • ter (122.201.18.171)
    saihan yariltslaga baina.mongol helee meddeg tugs yaridad boltsgoomoor baina mongolchuudaa.
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
  • (182.160.2.239)
    saihan yariltslaga bn Хэрхэн сайн эхнэр байх вэ" гэх мэт ном уншдаг болсон байна. Хүмүүсийн оюуны түвшин тийм хэмжээнд хүрсэн гэсэн үг.
    2012 оны 11 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Хаха
      2012 оны 11 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    9 цаг 29 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    9 цаг 46 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    13 цаг 56 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    14 цаг 15 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    14 цаг 34 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    14 цаг 38 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    15 цаг 48 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    16 цаг 14 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    16 цаг 30 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    17 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    17 цаг 22 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    17 цаг 27 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    18 цаг 9 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    18 цаг 12 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    18 цаг 17 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    18 цаг 21 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Уржигдар 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Уржигдар 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Уржигдар 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК