Японы Аичи мужийн Тоёокава хот дахь "Toyokawa Shinkin" банкинд нэгэн этгээд таван хүнийг барьцаалсан талаар NHK телевиз мэдээлэв. Барьцаалагдсан хүмүүсийн дөрөв нь банкны ажилтнууд бөгөөд нэг нь үйлчлүүлэгч аж. Тэднийг Улаанбаатарын цагаар 13 цагаас хойш барьцаалж байгаа ажээ.
Хутгаар зэвсэглэсэн гэмт этгээд сэтгүүлчидтэй уулзах шаардлага тавьсан бөгөөд хүн барьцаалах болсон шалтгаан нь тодорхойгүй байна. NHK телевиз мэдээлснээр түүний нас ойролцоогоор 30-40 аж. Хэргийн газрыг цагдаагийнхан хамгаалалтдаа аваад байна.