Яруу найрагч Н.Энхбаатар нь 2010 онд “Айргаар цэнгэгчийн орон” нэртэй цомог гаргаж, цомгийнхоо нэрээр нэрлэсэн тоглолт хийсэн билээ. Харин хоёрдахь бие даасан тоглолтоо өнөөдөр 18.00 цагаас бөхийн өргөөнд хийх гэж байна. Саяхан хэвлэлтээс гарсан дуу, яруу найраг хосолсон дабль цомог нь ч “Чамайгаа санахаар” нэртэй аж. “Чамайгаа санахаар” тоглолтонд дуучин “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ С.Эрдэнэцэцэг, СТА Э.Оюумаа, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Л.Банзрагч, Л.Болдбаатар Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан гээд нийтийн дууны нэгэн үеийн төлөөлөл болсон залуучууд оролцох юм байна.