Италийн
экс ерөнхий сайд Сильвио Берлускони өнөөдөр улс төрийн эргэлт хийж
магадгүй хэмээн хэвлэлд ярьсан талаар “Yahoo” сайт мэдээллээ.
Италийн экс ерөнхий сайд Сильвио Берлускони өнөөдөр улс төрийн эргэлт хийж магадгүй хэмээн хэвлэлд ярьсан талаар “Yahoo” сайт мэдээллээ.
Тэрбээр “Канал 5” телевизд өгсөн ярилцлагын үеэр ирэх гуравдугаар сард болох сонгуульд нэр дэвших эсэхээ шийдээгүй байна хэмээсэн байна. Ноён Берлускони өмнө нь 2013 оны сонгуульд нэр дэвшихгүй хэмээн мэдээлж байсан юм.
Сильвио Берлускони “Миний бодлоор Италийн засгийн газрыг 10 жил манлайлсан хүний хувьд шинэчлэл хийх цаг болсон гэж үзэж байна. Энэ бол либерал хувьсгал байх болно” хэмээжээ.
Харин ноён Берлусконийн эзэмшдэг “Il Giornale” сонинд түүнийг шинэ нам байгуулах гэж байгаа бөгөөд энэ талаар ирэх долоо хоногт мэдээлнэ хэмээн бичжээ.

Д.Идэр