зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2024-5-01
0
ЖИРГЭХ

Уншигч та бүхэнд тавдугаар сарын зурхайг танилцуулж байна. 


2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 1)

-Хонь-

Дөрөвдүгээр сард та оюун ухаан, бие махбодоо багагүй чилээсэн бол тавдугаар сар таныг тайвшруулахаар ирлээ. Энэ сард өөрийгөө хайрлах, үнэ цэнээ мэдрэхэд төвлөрөөрэй. "Би энэ бүхнийг хүртэх эрхтэй" гэж өөртөө хэлээрэй. Гэртээ амттай хоол хийж идэх, орон байраа цэгцлэх, шинэ хоббитой болох зэрэг энгийн зүйлсэд анхаарлаа хандуулах нь оюун санааг амраахад тустай. Сарын хоёрдугаар хагаст зайлшгүй шаардлагатай мөнгөн дэмжлэг хүлээж авч, санхүүгийн байдал сайжирна. Хайр дурлалын харилцаа аз жаргалтай байна. Нэг бус хүнээс сэтгэлийн бэлэг хүлээж авна. Цалингаа нэмэгдүүлэх хүсэлт гаргавал амжилттай болох магадлалтай. Санхүүгийн байдал сайжрахын хэрээр дэлгүүр хэсмээр санагдаж магадгүй юм. Худалдан авалт хийхээсээ өмнө зургаан сарын дараах санхүүгийн зорилгоо бодож үзээрэй.

 

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 2)

-Үхэр- 

Тавдугаар сар бол таны сар. Сарын турш таны өөрийгөө үнэлэх үнэлэмж тун өндөр байна. Үсээ будаж, хувцасны шүүгээндээ өөрчлөлт хийхэд тохиромжтой. Заримдаа хэтэрхий их өөрийгөө гэсээр хажуудахаа мартах вий, анзааргатай байгаарай. Өөрийгөө нэн тэргүүнд тавьдаг шигээ ойр дотны хүмүүсээ халамжаар бүү дутаагаарай. Хайр дурлалын хуучин харилцаа сэдэрч магадгүй. Энэ нь зүгээр л хэсэгхэн зуурын явдал, мөнх үргэлжлэхгүй гэдгийг санаад, өнгөрсөнг өнгөрсөнд нь үлдээхийг хичээгээрэй. Санхүүгийн байдал сайжирна. Мөнгөө илүү үр дүнтэйгээр зарцуулах арга олно. Магадгүй өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтаасаа ашиг хүртэнэ. Тав тухтай бүсээсээ гарч, мөрөөдлөө хэрэгжүүл. Тогтвортой байдлыг аз жаргал гэж эндүүрээд байгаа юм биш биз, анзаараарай. Заримдаа төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлэх хүртэл нууцлах нь ухаалаг шийдэл болно. Чин сэтгэлээсээ хүсч байвал эрсдэл үүрэхэд бэлэн байгаарай.


2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 3)

-Ихэр-

Энэ сарыг амрах, сэргэх, бясалгал хийхэд зарцуулаарай. Ингэж чадвал зургадугаар сард илүү чухал ажил гүйцэтгэх чадамжтай болно. Сарын сүүл үеэс эхлэн амьдралын хэмнэл түргэсэж, та олны анхаарлын төвд орно. Өөрт байгаа бүх эрч хүчээрээ энэ үеийг угтан авахад бэлтгээрэй. Ганц бие хүмүүс найз нөхдөөрөө дамжуулан шинэ хүнтэй танилцах, эсвэл хуучин хайрттайгаа эргэн нийлж магадгүй. Санхүүгийн байдал сайнгүй байна. Хаврын эхэн сард олон нийтийн арга хэмжээнүүдэд хэт идэвхтэй оролцсоны гороор таны данс нэлээн нимгэрчээ. Гэхдээ шинэ ажлын санал, урт хугацааны гэрээ зэрэг санхүүгийн байдлыг сайжруулах боломжууд гарч ирнэ. Үл хөдлөх хөрөнгийн наймаа хийвэл ирээдүйд ашигтай. Ирж буй томоохон зардалд зориулж хадгаламжийн данс нээгээрэй. Таны сэтгэл татам байдал нэмэгдсэнээр хувийн болон мэргэжлийн амьдралд тань өсөлт дэвшил авчирна. Төрсөн өдрийн баяраараа их мөнгө үрэхийн оронд гэр бүлтэйгээ даруухан тэмдэглэж, дараа жилийнхээ зорилгыг тавиарай.


2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 4)

-Мэлхий- 

Та өнгөрсөн хугацаанд олон нийтийн хүрээллээ тэлэх, мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд олон зүйл хийжээ. Энэ бүх хүчин чармайлт тань үр дүнгээ өгснөөр карьерынхаа дараагийн үе шатанд шилжиж чадна. Гэхдээ байнгын нийгэмших хэрэгцээ нь заримдаа танд дарамт үүсгэнэ. Энэ сард элбэг дэлбэг, санхүүгийн байдал сайн байна. Цалингаа нэмүүлэхийг хүсвэл удирдах албан тушаалтантайгаа ажлын үүрэг хариуцлагаа шилжүүлэх, өөрчлөх талаар ярилцахад тохиромжтой. Санхүүгийн байдал сайн байсан ч шаардлагагүй зүйлд зориулан зээл авахгүй байхыг хичээгээрэй. Сэтгэлийн түгшүүрээ арилгахын тулд бясалгалд цаг гарга. Зарим зүйлийг хөнгөн хүлээж авч, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрөөгөөрэй.


2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 5)

-Арслан- 

Үргэлжийн завгүй өдрүүд таныг хүлээж байна. Карьераа ахиулах, хайр дурлалын харилцаагаа шинэ шатанд гаргах гэх мэт зарим зүйлээс болоод стресст орох ч гэлээ та энэ бүхнийг давах эрч хүч дүүрэн байгаа гэдэг нь сайн мэдээ. Сайн байсан учраас даргаасаа урмын үг, найз нөхдөөсөө магтаал сонсох, ажлынхаа ширээн дээр гэнэтийн бэлэг хүлээж авах зэрэг зүйлс бараг хэвийн үзэгдэл болох нь. Ямартай ч таны завгүй хэмнэл долдугаар сар хүртэл үргэлжлэх бололтой. Хайр дурлалын харилцаа таатай байна. Харилцаа тань уйтгартай, дүнсгэр болсон байсан бол одоо л очийг дахин асаах цаг. Санаачлагыг гартаа аваарай. Хэдэн долоо хоногийн турш мөнгөнд санаа зовсон бол одоо энэ үе дуусгавар болжээ. Санхүүгийн байдал харьцангуй тэнцвэржинэ. Гэрлэх санал тавих, цалингаа нэмэгдүүлэх гэх мэтээр хүслээ гүйцэлдүүлбэл биелэх магадлал өндөр.


2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 6)

-Охин-

Удаан хугацаанд бодож боловсруулсан алсын хараагаа хэрэгжүүлэх цаг ирлээ. Одоо та адал явдалд шумбан ороход бэлэн байна. Заримдаа мөрөөдөл, төсөөлөл, уран сэтгэмжээрээ амьдрах хэрэгтэй. Үргэлж практикт ойр, логикоор сэтгэвэл амьдрал уйтгартай. Ид шидийн мэт төлөвлөгөө боловсруулаад амжилтад хүрэх аялалдаа гарч яагаад болохгүй гэж. Хайртай хүнтэйгээ завгүй, идэвхтэй өдрүүдийг өнгөрөөж, ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулна. Санхүүгийн тодорхой түвшинд хүрэхийг эрмэлзэж байсан бол түүндээ хүрч чадна. Тав тухтай бүсээсээ гарч, зоригтой өөрчлөлтүүдийг өөртөө хийгээрэй. Энэ нь таны гоо сайхан, эрүүл мэнд гээд юутай ч холбоотой байж болно. Сонирхолтой цахим шуудан хүлээж авах, ажил мэргэжлийн сорилттой тулгарах гэх мэт арга замаар нийгэм дэх нэр хүндээ нэмэгдүүлэх боломж гарна.


2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 7)

-Жинлүүр- 

Тавдугаар сар бол зуныг сайхан өнгөрөөх бэлтгэлээ хангах сар. Цэцгийн дэлбээг харах гэж яарах хэрэггүй, бордоогоо хангалттай хий гэсэн үг. Сарын сүүлээр гэнэтийн орлого олох, бусдаас буцалтгүй тусламж авах, зээлд хамрагдах зэргээр санхүүгийн байдлаа сайжруулна. Төвөгтэй асуудлын шийдлийг урьд өмнө хайж байгаагүй, огт төсөөлөөгүй газраасаа олох магадлалтай. Ялагдлыг ялалт мэт хүлээж аваарай. Энэ бол бүтэлгүйтэл биш туршлага. Хайр дурлалын амьдрал тань эрч хүчтэй өөрчлөлтөөр дүүрэн байна. Одоо хийж байгаа зүйл тань алсын хараатай тань нийцэж байна уу гэдгийг эргэцүүлэн бодоорой. Итгэлгүй байгаа зүйлдээ цаг гаргаж, тунгаан бод. Хууль шүүхийн асуудалтай байсан бол таны талд шийдэгдэнэ.


2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 8)

-Хилэнц -

Тавдугаар сарыг та хамгийн ойр дотны хүмүүстээ зориулна. Сүй тавих, бизнесийн хамтрагчтайгаа гэрээ байгуулах, дотны найзынхаа хуримд оролцох гэх мэт. Ажлын болоод хувийн, баяр ёслолын гээд олон арга хэмжээ дунд урьд өмнөхөөсөө ч илүү завгүй өдрүүдийг өнгөрүүлнэ. Гэсэн хэдий ч та аз жаргалтай, сэтгэл хангалуун байна. Завгүй хуваарийн дунд хааяа завсарлага авахаа бүү мартаарай. Хайр дурлалын харилцаа гэнэтийн үйл явдлуудаар дүүрэн байна. Түгшүүртэй бодлуудаа үлдэн хөөж сурах хэрэгтэй. Сэтгэцийн хорт зуршил гэх энэ зүйлээс ангижирч сурах нь цаашдын өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай. Шинэ үс засалт туршиж үзэх, өмнө нь хүнд харуулаагүй авъяас чадвараа ил гаргах зэргээр өөрийгөө нээгээрэй. Санхүүгийн байдал сайжирч, сайхан мэдээ дуулна.


2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 9)

-Нум- 

Таны эрүүл мэнд, ажил, амьдралын хэв маягт томоохон өөрчлөлтүүд орно. Бие бялдраа чийрэгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, ажил амьдралын тэнцвэрээ хадгалах зэрэгт та өнгөрсөн хугацааг зарцуулжээ. Өнөөдөр харин үр дүнг нь харах цаг иржээ. Баяр тэмдэглэх олон шалтгаан гарч ирнэ. Хайр дурлалын харилцаа таатай байна. Богино хугацаанд сайхан мэдрэмжээр эхэлсэн харилцаа урт хугацааных болж өөрчлөгдөж магадгүй. Гэр бүл болоогүй хосууд хамтран амьдрах тухай бодож эхэлнэ. Санхүүгийн бат бөх суурьтай болохыг хичээ. Өөртөө анхаарал халамж тавьж, өөртөө дурла. Карьертай холбоотой чухал захидал, шуудан хүлээж авч магадгүй. Боломжийг нээлттэй хүлээж ав.


2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 10)

-Матар- 

Энэ сард шинэ уран бүтээл төрүүлэх, өөрийн дотоод хүн рүүгээ өнгийх зэргээр бүтээлч өнгөрүүлээрэй. Өсвөр насандаа бичдэг байсан шигээ шүлэг бичиж, цэцэг тарьж, хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрөө. Сарын дунд үеэс өдөр тутмын ажил, үүрэг хариуцлага тань нэмэгдэх тул өөрт олдсон цагийг романтик, сахилгагүй өнгөрөөх хэрэгтэй. Энэ сард хайр дурлал хамгийн чухал зүйл гэдэг ангилалд багтаж байна. Та ганц бие эсвэл хостой эсэхээс үл хамааран хайр дурлалын харилцаа танд маш их аз жаргалыг авчирна. Санхүүгийн байдал сайн байна. Энэ хэрээр та ч өгөөмөр байх бололтой. Гэхдээ өгөөмөр зан таны боломж бололцооноос хэтрээд явчих вий, анхаараарай. Үргэлж шуураад байлгүй заримдаа хурдаа сааруулж, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөгөөрэй.


 

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 11)

-Хумх- 

Гэр бүлдээ болон өөртөө анхаарал хандуулах сар. Та заримдаа бодит хүн биш хэдхэн цаг унтдаг робот мэт сэтгэгдлийг эргэн тойрныхондоо төрүүлдэг юм байна. Заримдаа та өөрөө ч үүндээ итгэдэг. Тиймээс өөртөө хөлөө жийх орон зайг хааяа ч гэсэн гаргаж байгаарай. Байгальтай ойр бай. Зүгээр л элсэн дээгүүр гүйж, хүүхэд шиг хөл гараа бохирдуулан тоглоорой. Хайр дурлалын харилцаанд томоохон өөрчлөлт гарч магадгүй. Өнгөрсөн хугацаанд таны хайр дурлалын харилцаа өгсөхөөсөө илүү уруудсан байдалтай байсан бололтой. Шинэ хүнтэй танилцаж, сонирхолтой адал явдал үзэж магадгүй. Санхүүгийн хувьд том мөрөөдлийнхөө төлөө өнөөдөр хэмнэ гэдэг зарчмыг баримтлаарай. Энэ тал дээр таны зорилгын биелэлт харьцангуй өндөр хувьтай яваа бололтой.


 

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 12)

-Загас- 

Таны азтай сар. Таатай дулаан цаг агаартай хамт бүх л сайн сайхан зүйл таньд тохиох нь. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйлсийнхээ үр шимийг хүртэж, ялалтаа тэмдэглэнэ. Гэр бүлийнхэнтэйгээ асуудалтай байсан бол үүнийгээ шийдэж чадна. Хайр дурлалын харилцаагаа цэгнэж, үнэ цэнийг нь хангалттай удаан бодлоо. Одоо хайртай хүнтэйгээ харилцаагаа тогтвортой үргэлжлүүлэх хэрэгтэй. Хэрэв та ганц бие бол танил найз нөхдөөрөө дамжуулан шинэ хүнтэй танилцаж магадгүй. Санхүүгийн байдал дунд зэрэг. Мөнгө олдох хэдий ч олсоныхоо хэрээр хурдан үрэх гээд байх магадлалтай. Төлөвлөгөөгүй худалдан авалтаас зайлсхийж, хүсэл, хэрэгцээ хоёроо ялгаж салгах хэрэгтэй. Өдөр тутмын ажилд уягдаад байлгүй илүү бүтээлчээр сэтгэхийг танд зөвлөж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
    23 мин
  • Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
    24 мин
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    39 мин
  • Ховд аймгийн аварга шалгаруулах багийн барилдаанд Зэрэг сум түрүүлжээ
    40 мин
  • Төвийн зургаан дүүрэгт 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ
    1 цаг 35 мин
  • ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    1 цаг 57 мин
  • Евро-5 стандартын автобензиний үнэ 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна
    2 цаг 39 мин
  • А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл
    3 цаг 20 мин
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
    3 цаг 26 мин
  • “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
    4 цаг 12 мин
  • Өнөөдрийн байдлаар 87 вагон буюу 5220 тонн АИ-92 автобензин байна
    4 цаг 35 мин
  • ЭЗБХ: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    4 цаг 50 мин
  • Г.Дамдинням: Шатахуунтай холбоотой асуудалд төр засгийн зүгээс хийх бүх зүйлийг л хийж байна
    5 цаг 12 мин
  • Фото сурвалжилга: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн хотхон
    5 цаг 40 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
    6 цаг 24 мин
  • М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
    7 цаг 2 мин
  • Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
    7 цаг 21 мин
  • Өмнөх арван хоногтой харьцуулахад цасан бүрхүүл 7 хувиар нэмэгджээ
    7 цаг 37 мин
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
    7 цаг 46 мин
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
    7 цаг 56 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
  • АЛТАН ЦОМ: Улсын заан С.Сүхбат VS Улсын заан Б.Серик
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хуваарь гарлаа
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК