Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хүрэлбаатар: Би сүүлийн зургаан жил тендертэй зууралдаагүй

2012-11-27
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

хүрэлбаатар.1- УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн та хоёрыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай нэхэмжлэл АН-ын зүгээс гаргасан. Энэ асуудал яаж шийдэгдэв?
- 2012 оны УИХ-ын 15 дугаар тойргийн хороонд гарсан маргаантай холбоотойгоор Увс аймгийн АН, сонгуулийн 15-р тойргийн хороо Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл өгсөн байсан. Ингээд захиргааны хэргийн шүүх хурал өнгөрсөн пүрэв гараг буюу 11-р сарын 22-ны өдөр Увс аймагт болж өнгөрлөө. Өглөө 10 цагт эхэлсэн хурал орой Увсын цагаар 23.30 минут, Улаанбаатар хотын цагаар 00.30 минутад дууссан.

- Увс аймгийн АН шүүхэд яг ямар нэхэмжлэл гаргасан юм бэ?
- Хоёр нэхэмжлэл гаргасан. Нэгт, бид хоёрыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах, хоёрт, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан.

- Шүүх хурлаас ямар шийдвэр гарсан бэ?
- Увс аймгийн шүүх бараг 14 цаг энэ асуудлыг хэлэлцсэн. Энэ шүүх хурлаас АН-аас гаргасан нэхэмжлэлийг хоёуланг нь хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь шөнийн нэг цагт хурал дуусаад өглөө 7 цагийн үед сайтуудаар бид хоёрын эсрэг шийдвэр гарсан мэтээр бичсэн байна лээ. Шүүхийн гаргасан шийдвэрийг хүртэл өөрсдийнх нь талд гарсан мэтээр тайлбарлаж чаддаг хүмүүс энд байна. Ийм ч учраас сүүлийн гурван сард Б.Чойжилсүрэн бид хоёрын тухай төрөл бүрийн гүтгэлэг доромжлол тарааж байгаа. Одоо бүр шүүхийн гаргасан бодитой шийдвэрийг өөрсөддөө ашигтай гарсан мэтээр мэдээлэл тарааж байна. Гаргасан шийдвэрийг гаргаагүй мэтээр, гаргаагүй шийдвэрийг гаргасан мэтээр ярьж байгаад харамсч байна. Бодит үнэн бол АН-ын гаргасан тэр хоёр нэхэмжлэлийг хоёуланг нь Увс аймгийн шүүх хүчингүй болгосон.

- Шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой юу?

- Тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ хоёр чихээрээ Увс аймгийн АН-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо гэсэн шийдвэрийг сонслоо. Хуулиараа нээлттэй бол түүгээрээ явах байх.

- Та бас нэр төрөө сэргээлгэхээр нэг сониныг шүүхэд өгсөн. Асуудал шийдэгдсэн үү?
- Тийм ээ. “Өглөөний сонин”-той шүүхдэлцсэн. 2012 оны 6-р сарын эхний 5 дугаар дамжуулж намайг элдэв бусаар хэлсэн. Яг сонгууль эхэлж байхад тендерчинл гэнэ, ер нь янз бүрийн юмтай холбож бичээд байгаа. Тендер гэдэг юманд чинь Сангийн яамны төрийн нарийн бичгийн ажлаас гарснаас хойш сүүлийн 6 жил оролцохгүй байгаа. Хариуцаж байсан ажлын хувьд томоохон тендер орж ирсэн нь үнэн. Гэтэл сүүлийн 5, 6 жил ийм юманд оролцоогүй. Үүнтэй холбоотойгоор олон удаа миний нэр төрд халдсан нийтлэл гаргасан. Би хоёр шатны шүүхээр ялалт байгуулаад байгаа. Давж заалдах хугацаа нь аль хэдийн өнгөрсөн. Өөрөөр хэлбэл эцсийн байдлаар маргаан нэг талдаа гарсан. Мөн л Увс аймагт нэр дэвшихтэй холбоотойгоор “Өглөөний сонин”-д намайг гүтгэсэн нийтлэлээ “Увсын мэдээ” сонинд гаргаж миний нэр төрд халдсан. Тэр нь сонгуулийн үеэр Увс аймгийн өрх болгонд тардаг байсан. Сонгуулийн үеэр тэр худлаа зүйлд тайлбар хийх бас л хэцүү юм билээ. Би бол нэр төрөө сэргээлгэсэн гэж үзэж байгаа. Сониныхон өөрсдөө уучлалт гуйх байлгүй дээ. Тэрийг нь хүлээгээд л сууж байна. 

- Таны туслахыг бас шүүж байгаа биз дээ?

- Би УИХ-ын  гишүүний хувьд гурван туслахтай. Нэг нь Увс аймгийн Улаангом хотод байдаг Чимэддорж гэдэг залуу, нөгөө нь Өмнөговь сумд байдаг Батцогт гэдэг хүн бий.  Гурав дахь нь хотод байдаг. Энэ гурван туслахтай маань холбоотой ямар ч асуудал байхгүй. Бас л гаргачихсан шийдвэрийг өөр болгоод ярьж байгаа хүмүүсийн хийж байгаа ажил. Хэн гэдгийг тааж ядаад байх зүйлгүй. Харин би хэн ингэж бичүүлээд байгаа вэ гэдгийг огтхон  мөшгөж хөөцөлдөхгүй байгаа. Үнэн юм үнэнээрээ шийдэгдэж, нэг өдөр цэг тавина гэдэгт эргэлзэхгүй байна.

- Өвөрхангайн тойрогт нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр боллоо. Энэ хэрэг эцэслэн шийдэгдсэн юм уу?

- Дээд шүүхийн эцсийн шийдвэр гараагүй  болохоор Өвөрхангай аймгийн асуудал дуусаагүй байгаа. Тэгэхээр тангараг өргүүлнэ гэдэг юу л бол. Яахав хуульгүй гэж үзэж байвал болох байх. Гэхдээ хуультай юм чинь болохгүй шүү дээ. Ард түмний сонголтыг тэгээд яах болж байна? Үндсэн хуулиараа ард түмний сонголтыг дээдлэх ёстой гэсэн зарчим үйлчилж байгаа. Эрх баригчдад үйлчилдэг хууль Зимбабве, Хойд Солонгос, Куб зэрэг улсуудад байна. Яагаад гэхээр эрх баригчид нь хууль хяналтын байгууллагуудаа барьдаг учраас хүчтэйхэн өрсөлдөгч орж ирвэл нэрийг нь дэвшүүлэхгүй гэдэг. Нэр дэвшсэн хойно нь янз бүрийн шалтаг, шалтгаан хэлээд хасчихдаг шүү дээ.

- Б.Чойжилсүрэн гишүүн та хоёрыг эргүүлэн татах асуудал нааштайгаар шийдэгдсэнд намын гишүүд тань ямар байр суурьтай байна вэ?
- Амжилт хүсч баяр хүргэж байна. Ард түмний саналыг баталгаажулсан шийдвэр гаргасан байна гэсэн байдлаар манай бүлгийн гишүүд хандаж байна. Үнэн юм нь худлаа болчихдог, худлаа юм нь үнэн болчихдог цаг үед анхны ялалт  авчирч байгаад гишүүд баяртай байгаа.

- Ярилцсанд баярлалаа.

Т.Гэрэл
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • СААЛЫН ҮНЭЭНҮҮД (183.81.169.21)
    МАН-ЫНХАН ЭНЭ 2-ЫГ АВЧ ҮЛДЭЭД ӨВӨРХАНГАЙН 2 СУУДЛАА АН-ЫНХАНД ӨГӨХӨӨР ТОХОРСОН БУСУУ.ЭНЭ 4 НЬ АЛЬ АЛЬ ТАЛДАА МАШ ИХ МӨНГӨ ТУШААДАГ ЛУЙВАРЧИД
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • (198.228.200.151)
    Chinbat-yga odoo tanihgu gj melzeh n uu. Ter zaluug ooriinhoo omnoos shorond yavuulah n uu. 3 tuslahtai, ted nar hamaagui ch gh shg. Tosviin baingyn horoony darga bhd n ter Chinbat gd zaluu uudend chn suudag bsn bz de. 6 jil tendert oroltsoogu ch gh shg haragdaach, harin bur daldaas buh tom tenderiig udirddag bsn. Ylanguya ZGHEG darga bhda. Muu hogiin gar
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • (202.179.24.234)
    БҮҮ ХУДЛАА МЭЛЗЭЭЧ ЧАМАЙГ ТАНАЙ ЯАМНЫХАН, НАМЫН ЧИНЬ ХҮМҮҮС ТЭГДЭГ Ш ДЭЭ. ЯАМАНД БАЙХДАА БАГА ГАРЫНХ БАЙСАН ЗГХЭ-Н ДАРГА БОЛООД ТОМ ГАЗРЫН ТЕНДЕРЧИН 10% ГЭЖ НЭРЛЭДЭГ Ш ДЭЭ. ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ ГЭЖ БАЙГАА НАМЫНХАА НӨХӨР ШИГ ИЧИХГҮЙ ЮУ БАС
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • kkk (202.179.19.27)
    6jil tendertei zuuraldalguigeer mongoliin. uvsiin gazartai zuuraldsan bishuu. bur ih mongo olson baih ih huraliin darga enkhbold eagle tv-eer chamaig uvsiin shuuh buruutai gesen gej helsen chi hudal heleed bna uu enkhbold hudal yariad bna uu
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • zochin (119.40.100.130)
    chi 6n jiliin umnu zunduu tender idej uudaa bizde
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • nutag 1t (202.21.106.126)
    tsagaandaa garsan garuud shuu dee! turiin buyanaar tsarai zusee gants sain zassan gar daa! uur yu heregtei yum bol ter shuuhed ni!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • gombo (89.126.18.171)
    ooriinkh ni am naas ynasan ug sh dee gariinkhaa khuniig taviad tseverkhen uldekh gej
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • gombo (89.126.18.171)
    khoorkhii akh dyy nartaa beleg yavuulsaniig ni ail anduuraad ogson um bish uuuu kkkkkkkkk
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • (122.201.18.154)
    Renchinsambuu gej nohoriig ATG shalga tegeed l hurelbaatariin avilgiin hereg zadarna
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • (182.160.24.239)
    АН МАН-аараа талцаж сонгуулиар алалцаж албан тушаалаар уралцаж хөдөө хотгүй апу-даж охид хүүхнүүд янхандаж хүн бүр тэмбүүдэж амны үг нь хараалдаж улс орон нэг л унасан шинжтэй байх юм.
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • (122.201.18.136)
    tenderees torson ter bumtan gedeg n unen shuu dee uvsin ard tumnig doromjilson hulgaach shuu dee heden ter bum togrogin hahuul ogson um bol shuuhed
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • (202.179.20.219)
    Bungu taraasan ni unen sh de. Manai 2 ah ger buleeree avsan l bna le. kkkk
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • Амжилт (202.179.11.70)
    аливаа худлыг мянга хэлэхээр үнэн болдог гэж. Хүрэлбаатарыг бол Увсын ард түмэн сонгосон ш дээ. Яагаад энийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг гайхаад байх юм.
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • zochin (27.123.214.109)
    mongo taraasan em yy ygyi ey namaig shyyhed ogoh yy
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    5 цаг 26 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    6 цаг 51 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    7 цаг 14 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    9 цаг 40 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    10 цаг 55 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    11 цаг 35 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    11 цаг 49 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    12 цаг 19 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    12 цаг 49 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК