зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Үүрцайх: Эцэг эхчүүд хосуудын амьдралд хэт оролцох нь гэр бүл салалтын гол шалтгаан

2012-11-28
0
ЖИРГЭХ
74dd4e80dc023795bigСэтгэл Судлалын Үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Б.Үүрцайхтай өнөөгийн монголын сэтгэл судлалын талаар ярилцлаа.
-Сэтгэл судлалын үндэсний төвөө танилцуулаач. Байгуулагдаад хэр удаж байна?
-Сэтгэл судлалын үндэсний төв байгуулагдаад тодорхой хугацаа өнгөрч байна. Манай төв нь мэргэжлийн сэтгэл судлаачид ажилладаг залуу сэтгэл судлаачдаас бүрдсэн хамт олон. Сэтгэл судлалын шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлах, таниулах, хэрэглээ болгох, нийгмийн хандлагыг эерэгээр өөрчлөх үйлсэд зохих хувь нэмэр оруулах зорилтой ажилладаг. Сэтгэл судлал гэдэг зүйл өөрөө шинжлэх ухаан боловч хүний өдөр тумтын амьдралд, өөрөөр хэлбэл хүн хаана байна тэнд байдаг зүйл. Хараад, бариад судлах судлагдахуун биш боловч одоо хүн бүр энэ ямар чухал вэ гэдгийг ойлгодог болоод байна. Тиймээс манай төвийн сэтгэл судлаачид нэг хүний сэтгэл зүйн эрүүл мэндээс аваад нийгмийн сэтгэл зүйн томоохон асуудалд анхаарлаа хандуулдаг. Өөрийгөө өөрчлөхгүйгээр юмс өөрчлөгддөггүйтэй адил сэтгэл судлаачид эрч хүчээ авч байж нийгмийн сэтгэл зүйн чухал асуудлууд шийдэгдэх боломж тодорхой хэмжээгээр бүрдэнэ. Тиймээс манай төв сэтгэл зүйн сургалт, судалгаа, зөвлөгөө, оношлогоо хийдэг. Сэтгэл судлалын байгууллага гэхээр л зөвлөгөө өгдөг гэсэн ойлголт байдаг байсан бол одоо энэ ойлголтыг хүмүүс яг бодит утгаар нь хүлээн авч мэддэг болж байна.


385239_233836320015947_855760006_nСэтгэл Судлалын Үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Б.Үүрцайхтай өнөөгийн монголын сэтгэл судлалын талаар ярилцлаа.
-Сэтгэл судлалын үндэсний төвөө танилцуулаач. Байгуулагдаад хэр удаж байна?
-Сэтгэл судлалын үндэсний төв байгуулагдаад тодорхой хугацаа өнгөрч байна. Манай төв нь мэргэжлийн сэтгэл судлаачид ажилладаг залуу сэтгэл судлаачдаас бүрдсэн хамт олон. Сэтгэл судлалын шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлах, таниулах, хэрэглээ болгох, нийгмийн хандлагыг эерэгээр өөрчлөх үйлсэд зохих хувь нэмэр оруулах зорилтой ажилладаг. Сэтгэл судлал гэдэг зүйл өөрөө шинжлэх ухаан боловч хүний өдөр тумтын амьдралд, өөрөөр хэлбэл хүн хаана байна тэнд байдаг зүйл. Хараад, бариад судлах судлагдахуун биш боловч одоо хүн бүр энэ ямар чухал вэ гэдгийг ойлгодог болоод байна. Тиймээс манай төвийн сэтгэл судлаачид нэг хүний сэтгэл зүйн эрүүл мэндээс аваад нийгмийн сэтгэл зүйн томоохон асуудалд анхаарлаа хандуулдаг. Өөрийгөө өөрчлөхгүйгээр юмс өөрчлөгддөггүйтэй адил сэтгэл судлаачид эрч хүчээ авч байж нийгмийн сэтгэл зүйн чухал асуудлууд шийдэгдэх боломж тодорхой хэмжээгээр бүрдэнэ. Тиймээс манай төв сэтгэл зүйн сургалт, судалгаа, зөвлөгөө, оношлогоо хийдэг. Сэтгэл судлалын байгууллага гэхээр л зөвлөгөө өгдөг гэсэн ойлголт байдаг байсан бол одоо энэ ойлголтыг хүмүүс яг бодит утгаар нь хүлээн авч мэддэг болж байна.
-Сэтгэл судлаач гэж ер нь ямар хүн байх ёстой вэ. Энэ мэргэжил хүмүүст болон нийгэмд ямар ач тустай вэ?
-Их олон хүмүүс сэтгэл судлаач л гэхээр хүний eртөнцийн талаар бүгдийг мэддэг, арай л ирээдүйг нь хэлж өгч чадна гэж бодох нь холгүй байдаг. Энэ бол аливаа зүйлийн хэтрүүлэн хардаг үзэгдлүүдийн нэг гэж хэлж болно. Үнэн хэрэгтээ, сэтгэл судлаач хүн зарим талаараа хүмүүсийн ямар нөхцөлд ямар үйлдэл хийж болохыг зөв таамаглаж чаддаг гэж хэлж болох ч нөгөө талаар үйлчлүүлэгчээс авч буй мэдээлэлд үндэслэн мэргэжлийнхээ мэдлэг, чадварын хүрээнд зөв гаргалгааг хийж тухайн үйлчлүүлэгчийн өөрийнх нь онцлог, чадвар, туршлага дээр тулгуурлан зөвлөмж боловсруулдаг хүмүүс юм. Гагцхүү авч буй мэдээллээ илүү тодорхой болгоход багагүй хүч, зорилготой нарийн, мэргэжлийн ажиллагаа шаардагддаг. Дахин сануулахад сэтгэл судлаач нь хүний асуудлыг өмнөөс нь шийдэж өгдөггүй, харин асуудлаасаа гарах гарцаа өөрөө олоход нь тусладаг. Сэтгэл судлаачийн тусламжтайгаар асуудлаасаа ангижрах эсэх нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Мөн байгууллагад чиглэсэн үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулдаг.  Олон улсын болон төрийн төрийн бус байгууллагууд сэтгэл зүйн болон байгууллагын сургалтыг их авдаг, захиалдаг болсон. Сэтгэл зүйн сургалтын үр дүнг хүмүүс их мэдэрлэг болжээ.
-Монголд хамгийн тулгамдсан асуудал гэр бүл салалт болоод байна. Энэ бүхэн юутай холбоотой байна?
-Гэр бүл салалтад нөлөөлж байгаа хоёр үндсэн асуудал бий. Нэгдүгээрт, нийгмийн бодлогын асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн бодлого шийдвэр, эдийн засгийн байдал нь гэр бүлийн орчин, хүмүүсийн амьдралын нөхцөлд шууд нөлөөлдөг. Наад захын жишээ л гэхэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаарх төрийн бодлого, тэдгээрийн хэрэгжилт гэр бүлд шууд нөлөөлнө. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэр бүл салалтын “үлгэр жишээ” болох мэдээ мэдээлэл, кино, урлаг соёлын бусад зүйлс хөтөлбөрүүд ихээхэн гарах болсон нь гэр бүл салалт нь хэвийн зүйл мэт ойлголтыг хүмүүст бий болгож байна. Хоёрдугаарт, гэр бүлээсээ олж авсан хувь хүний өөрийн төлөвшлийг дурдмаар байна. Юу гэхээр, хүүхэд байхаас хувь хүний үнэт зүйл төлөвшиж ирдэг бөгөөд эдгээрт гэр бүл, нэр хүнд, хайр сэтгэл, нөхөрлөл, эрх чөлөө, хүний эрх, хүсэл мөрөөдөл гээд тухайн хүний хувьд үнэтэй юу ч байж болно. Гэр бүл нь өөрийнх нь үнэт зүйл болсон хүмүүс сайн сайхан гэр бүлийг бий болгож, хадгалахыг эрмэлздэг. Гэрт нь маргаантай, эцэг эх нь харилцааны зөрчилтэй гэр бүлд өссөн хүүхэд өөрийн гэр бүлийг зохиохдоо дийлэнхдээ эцэг эхийнхээ тэр гэр бүлийг бий болгосон байдаг нь амьдрал дээрээс харагддаг.
-Сүүлийн үед эмнэлгүүд, сургуулиуд төдийгүй спортынхон ч сэтгэл судлаачтай  байдаг болж. Үр дүн илт мэдэгдэнэ биз?
-Манай байгууллага зөвхөн нэг чиглэлээр тусгайлан үйл ажиллагаагаа явуулдаггүй бөгөөд Сэтгэл судлалын шинжлэх ухааны бусад салбаруудад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнд: боловсролын сэтгэл зүй, спортын сэтгэл зүй, эрүүл мэндийн сэтгэл зүй, гэр бүлийн сэтгэл зүй, хүүхдийн сэтгэл зүй, цэргийн сэтгэл зүй зэргийг дурдаж болно. Манай шинжлэх ухааны судлагдахуун нь хүнд харагдаж нүдэнд баригддаггүй учир ажлын үр дүн шууд харагдах, гарах боломж бага байдаг. Гэхдээ бид боломжгүй гээд хойш суулгүй үр дүнтэй, хэзээ нэгэн цагт хүний амьдралд хэрэглэгддэг гэдгийг нь таниулах, ойлгуулахын тулд ажиллаж байна. Үүний нэгэн тод жишээ бол МУ-ын шигшээ багийн тамирчидын амжилт юм. Манай төвийн сэтгэл судлаач Б.Золзаяа МУГТ О.Гүндэгмаагийн сэтгэл судлаачээр ажиллаж, сэтгэл зүйн бэлтгэлийг хангаж байсан. МУГТ О.Гүндэгмаагийн буу шийдвэрлэх агшинд гацах үед тэрээр сэтгэл зүйн тайван, тогтвортой байдлаа хадгалж ажиллагааг цааш үргэлжлүүлэн амжилттай дуусгаж байсан. Энэ бол тамирчны сэтгэл зүйн бэлтгэл сайтай байсан буюу сэтгэл судлаач ажлаа сайн хийж чадсаныг харуулж байгаа юм.
Манай төвийн сэтгэл судлаач нар буудлага, байт харвааны багш дасгалжуулагч, тамирчидтай ажилладаг бөгөөд өнөөдөр таван тамирчин Лондонгийн олимпид оролцох эрхээ авсан. Энэ бол тус шинжлэх ухаан өөрийн бодит хэлбэрээ олж,  үр дүнгээ үзүүлж байгаад бидний хэсэг залуу сэтгэл судлаачид хийж буй ажлынхаа үр дүнгээр бахархаж, урамтайгаар ажиллаж байна даа.  Мөн эрүүл мэндийн байгууллагын  эмч, эмнэлгийн ажилтанууд  болон өвчтөнүүдэд сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдах, авах хэрэгцээ шаардлага өндөр байна. Эмч, эмнэлгийн ажилтанууд эмчилгээ сувилгааны ажлаасаа гадна хүмүүстээ сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг. Заримдаа өвчтөндөө анхаарал тавих ч завгүй байдгаасаа болж өвчтөн, тэдний ар гэр, удирдлагуудаасаа зэмлэл хүртдэг. Эмч хүн эмчийнхээ ажлыг л хийхээр бэлтгэгдсэн байдаг болохоос сэтгэл зүйн нарийвчилсан үйлчилгээнүүдийг үзүүлэх ёсгүй. Гэтэл нэг хүнд ноогдох ажлын ачаалал, бусад хувийн болон нийгмийн асуудлуудаас үүдэлтэй burn-out буюу ажлаас халшрах хам шинжтэй эмч, эмнэлгийн ажилтануууд их байдаг. Үүний үр дагавар нь эмч эмч бус, өвчтөн болдог. Дараагийн нэг гол хүн бол өвчтөн. Орчин үеийн Анагаах ухааны шинжлэх ухаан биеийн өвчлөлүүдийн 60-80% нь сэтгэл зүйн үндэстэй байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Өвчтөн биеийн хувьд эдгэсэн ч сэтгэл зүйн хувьд тайван бус, айдастай, түгшүүртэй, ямар нэг зүйлд санаа зовсон хэвээр байх юм бол өвчин дахин сэдэрдэг, хүндэрдэг. Тиймээс эмч эмнэлгийн ажилтанууд, өвчтөн нарыг сэтгэл зүйн хувьд тайван, амар амгалан, стресс багатай болгохын тулд сэтгэл зүйн албыг нээн ажиллуулах санлыг ЭМЯ-ны сайд Ламбаад танилцуулж, дэмжигдсэн бөгөөд одоо бэлтгэл ажлууд хийгдэж байна.
-Танай төвд хүмүүс хэр хандаж байна. Гол төлөв ямар насны, ямар ажил мэргэжилтэй хүмүүс ямар асуудлаар хандаж байна?
-Манай төвд хандах хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Сэтгэл зүйн үйлчилгээ тэр дундаа сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлтэй хүмүүс их болсон. Үүний нэг жишээ бол өдөрт дунджаар 3-5 хүн сэтгэл зүйн зөвлөгөөө авахаар утасдах болон биеэрээ ирдэг нь сэтгэл зүйн зөвлөгөөний хэрэгцээ шаардлага ямар их болохыг харуулж байгаа юм. Манай төв сэтгэл зүйн бусад үйлчилгээнүүд буюу сургалт, судалгаа, оношилгоо явуулдаг учраас 7 хонгийн зөвхөн Лхагва, Баасан гаригуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Манай төвөөр бүх насны хүмүүс үйлчлүүлдэг. Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд их анхаарч хүүхдүүдийнхээ сэтгэл зүйн асуудлуудыг хуваалцуулж, ярилцуулдаг болсон мөн хосуудын хандалт нэмэгдэж байгаа. Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд асуудал гарсаны даруу нь бус өмнө нь авч сурмаар байна. Яг л эрүүл мэндийн урьдчилсэн үзлэгтэй адил. Манайхны сэтгэл зүйн асуудал ер нь гүн байдаг. ихэвчлэн өөрөө эсвэл хэн нэгний амьдралын буруу, оновчгүй аргуудаар шийдвэрлэх гэж оролдоод бүтээгүй тэр нь даамжирсаар гүн болсон байдаг. Мэргэжлийн хүн л мэргэжлийн ажлаа хамгийн сайн хийдэг, мэддэг гэдгийг санаж мэдэхгүй бол бусаддаа буруу зөвлөгөө өгөхөөс татгалзаж, сэтгэл зүйн асуудлаа сэтгэл судлаачид хандаж хамтдаа шийдвэрлэж байгаарай гэж уриалмаар байна даа.
-Гэр бүлийн бат бөх байдал, эхнэр нөхрийн харилцаанд юу нөлөөлөөд байна вэ?
-Бидний олж харж байгаагаар тодорхой хэдэн зүйл гэр бүлийн бат бөх байдалд, хосуудын бие биентэйгээ харилцах харилцаанд нөлөөлж байгаа юм. Эдгээрийн дурдвал, хувь хүний төлөвшил, тэдний амьдралын туршлага, хосуудын эцэг эхийн хандлага, харилцаа, эцэст нь, мэдээж нийгмийн ерөнхий хандлага байгаа юм. Хосууд маань сонголтондоо хариуцлагатай хандаж сурах хэрэгтэй байна. Түүнчлэн хайр гэдэг бол хайрлахаас эхлэнэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм. Харин хосуудын эцэг эхчүүдийн тухайд хүний хүүхдийг хайрлаж байж өөрийн хүүхдийг хайрлуулна гэдэг урьдын үгийг санах хэрэгтэй болоод байна. Ер нь эцэг эхчүүд хосуудын амьдралд хэт оролцох гэр бүл салалтын гол шалтгаан болчихоод байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй. Ер бүл салалт хот, орон нутагт ялгаагүй их байгаа. Сонирхолтой баримт дурдахад боловсролын түвшин нэмэгдэх тусам гэр бүл салалт бага байдаг гэж судлаачид үздэг. Тэгэхээр бүх нийтийн гэр бүлийн боловсролын хөтөлбөр гээд гаргаад ирэхэд ч буруудахгүй байгаа юм.
-Гэр бүл салалтын хохирогч үр хүүхэд байдаг. Хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг бол?
-Хүүхэд багаасаа эцэг эхийнхээ хэрхэн амьдарч байгаагаас суралцдаг. Тэдний хэрхэн харилцаж, хэрхэн халамжилж, хэрхэн хүмүүжүүлж байгаагаас бүгдийг суралцдаг. Жишээлбэл, эрэгтэй хүүхдүүд аавтайгаа хамт байхдаа эрэгтэй хүн амьдралын алдаа оноон дунд ямар байр суурьтай байхаа үлгэр дууриал болгон авдаг бол, ээжийнхэ дэргэд байхдаа эмэгтэй хүнийг хэрхэн хайрлаж халамжлах хэрэгтэйгээ олж мэддэг. Зүйрлэж хэлбэл, бүрэн бүтэн гэр бүлдээ өссөн хүүхэд хоёр далавчтай байна гэсэн үг. Харин эцэг эх нь салсан эсвэл эцэг эхийнхээ хэн нэгэнтэй харилцдаггүй хүүхдүүд ганц далавчтай л байна гэсэн үг. Бодол доо. Ганц далавчтай шувуу нисэж чадахгүйтэй адил тэдэнд амьдралд хөлөө олоход бэрх байдаг. Харин хүмүүжлийн тухайд хүүхдийг сэтгэлийнх нь дарамтыг уудлан гаргаад, үзэл бодлыг нь зөв чиглүүлээд өгвөл сайн хүн болж чадна.
-Сүүлийн үед гэрлэлт гэхээс илүүтэй хамтран амьдрах сонирхолтой залуус олширч байна. Энэ зөв шийдвэр үү?
-Хамтран амьдрах гэдэг нь хуулийн хүрээнд гэрлэлтээ батлуулахгүйгээр гэр бүл болон амьдрахыг хэлнэ. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч хүүхэдтэй болох нь ч хамтран амьдарч байгаагийн нэг илрэл.
Гэрлэлтээ батлуулахаас өмнө буюу хууль эрх зүйн хүрээнд, нийгэм сэтгэл зүйн хувьд гэрлэхээс өмнөх хэсэг хугацаанд хамтран амьдарч бие биенээ таньж мэдэх алхмыг сонгох нь их чухал юм. Учир нь хамтран амьдрах нь гэр бүл бат бөх байхад нөлөөлөх нэгэн чухал хүчин зүйл болж , бие биенээ таньж мэдэх боломжийг олгодгоороо давуу талтай. Сэтгэл судлаачид ч мөн гэрлэхээс дор хаяж 6-12 сарын туршид хамтран амьдарсан байх нь гэр бүлийн цаашдын хөгжил, төлөвшилтөд чухал нөлөөтэй гэж үздэг. Мөн гэрлэлтээ цуцлуулсан иргэдийн ихээхэн хувийг гэрлэхээс өмнө 3 сарын дотор хамтран амьдарсан хүмүүс эзэлдэг гэсэн баримт бий. Тиймээс гэр бүл болохоосоо өмнө буюу цаашид хамтдаа насан туршдаа хамт байх хүнээ сонгосон гэж үзэж байгаа бол хэсэг хугацаанд хамтран амьдрахаар шийдэх нь буруу зүйл биш юм.
-Ахимаг насны эрчүүд залуу охид сонирхох, охид нь мөнгөтэй хүн сонгох болсныг хангалттай ярьж байна. Үүний сөрөг муу нөлөө нь юу байх бол?
-Нас болон сэтгэл зүй хоёр нь хоорондоо маш их хамааралтай байдаг. Тухайлбал эрэгтэйчүүд 40-42 нас заримдаа 48-50 насандаа хүчтэй сэтгэл зүйн хямралд ордог. Энэхүү хямралын үед тэд амьдралын эрч хүчээ алдаж буйг мэдэрч, өнгөрснөө эргэцүүлэн бодож юуг хийж бүтээсэн мөн юуг бүрэн гүйцэд хийж чадаагүйгээ дүгнэж, ирээдүйнхээ талаар эргэцүүлэн бодож хийж амжихгүй зүйлсийнхээ тухай тунгаан бодож хямарч байдаг нийтлэг сэтгэл зүйн илрэл ажиглагддаг. Тэд өөрсдийнхөө хүч чадлаа алдсан мэт санаж, түүндээ эмзэглэдэг. Иймдээ ч зарим тохиолдолд өөрт үүсээд байгаа хямралаа давахын тулд өөрийгөө эрч хүчтэй, залуу гэдгээ мэдэхийг хүсэхдээ залуу эмэгтэйчүүдтэй дотно харилцаа тогтоохыг эрхэмлэх нь бий. Энэ нь хямралыг давах тийм ч сайн арга бишээс гадна гэр бүлийн тайван амьдралыг алдагдуулах, эхнэрийнхээ итгэлийг алдах, сэтгэл санааг тавгүйтүүлэх гэх мэт олон сөрөг үр дагавартай байдаг.
Залуу эмэгтэйчүүд одоо цагт санхүүгийн дэмжлэг авах зорилгоор санхүүгийн хувьд эрх чөлөөтэй болсон эрэгтэйчүүдтэй дотно харилцааг үүсгэдэг болсон гэж байна. Тэгвэл энэ нь хайр сэтгэл, чин сэтгэлийн үндсэн дээр бус зөвхөн ахуйн шинж чанар дээр үндэслэгдэж байгаа ёс зүйд нийцэхгүй асуудал түүнчлэн хэрэв тухайн хамтрагч нь гэр бүлтэй бол гэр бүлийн амьдралд таагүй уур амьсгал үүсгэх, тайван тогтвортой амьдралыг сарниулах гэх мэт муу үр дүнд хүргэх үйлдэл болдог гэдгийг ойлгох хэрэгтэй.
Бидний үйлдэл хэн нэгнийг хохироох, сэтгэл санааны таагүй байдал үүсгэхгүй байх хэрэгтэй гэдгийг юун түрүүнд ухамсарлах нь хамгийн чухал юм.
-Гэр бүл бат бөх, охид нь мөнгөтэй хүн сонгох болсныг хангалттай ярьж байна. Үүний сөрөг муу нөлөө нь юу байх бол?
-Манай монголчууд зүрхний амраг гэж ярьдагаас, тархины амраг гэж ярьдаггүй билээ. Гэтэл өнөөдөр охид бүсгүйчүүд ч гэлтгүй олон залуус хэн нэгнийг чин сэтгэлээс, зүрх сэтгэлээрээ хайрлаж дурлах гэхээс илүүтэй тэдний амьдралын боломж бололцоо, байр, машин, түрийвчний зузааныг хардаг болсон нь нууц биш юм. Хүний амьдралын хань гэдэг бол хазайхад нь тулж, халтирахад нь түших үнэнч түшиг тулгуур байх ёстой. Гэтэл ийнхүү мөнгө, машинтай нь суусан хүн хүний хань байж чадна гэж үү?
Гэрлэсэн хүнийх нь мөнгө дуусах, мөнгө олох чадвараа ямар нэг байдлаар алдах тохиолдолд тэр хүн хаяад л явна. Мөн тэдний харилцаа үргэлж мөнгөн дээр тогтдог учир тэдний амьдрал мөнгөгүй бол утга учиргүй мэт болно. Ийм харилцаатай хосуудын дунд үргэлж зөрчил маргаан гарч байдаг. Учир нь тэдний хоорондын харилцаа нь хайр, халамж, бие биесээ энхрийлж хайрласан, бахархаж биширсэн, дэмжлэг урам өгсөн харцаар биесээ харахаас илүүтэй бэлэг солилцох, үнэ цэнэтэй зүйлээр сэтгэлээ зогоох төдий болсон байдаг. Үүнийг амьд харилцаа гэж ойлгоход учир дутагдалтай болно. Хүний сэтгэлзүйн хамгийн чухал хэрэгцээний нэг бол амьд харилцаа юм. Хүн бусадтай, тэр дундаа гэр бүлдээ хэдий чинээ сайн харилцаатай байж тэднийхээ хайр хүндлэлийг хүлээнэ төдий чинээ аз жаргалтай байж сэтгэлийн амар амгаланг эдэлдэг. Гэтэл мөнгө гэдэг бол үүнийг нөхөж чадах хэрэгсэл ерөөс биш юм. Тиймээс мөнгө олдож болно, харин таныг гэсэн амьдралын сайн хань мөнгөтэй зүйрлэшгүй эрдэнэ юм шүү гэж хэлмээр байна.
 -Гэр бүл бат бөх, аз жаргалтай бол хүний ажлын амжилт, улс орны хөгжил гээд олон зүйлд тустай гэдэг байхаа. Яаж аз жаргалтай гэр бүлийг бий болгох вэ?
-Хүний амьдралын аз жаргалын үндэс бол хүний сэтгэлийн амар амгалан, гэр бүлийн эв найртай, элэг бүтэн байдалтай салшгүй холбоотой. Аз жаргалтай гэр бүл болоход юуны өмнө амьдралын ханиа зөв сонгох нь чухал. Энд юуг хэлэх вэ? гэхээр хосууд бие биесийнхээ үзэл бодол, байгаа байдал, ар гэр гээд бүхийл зүйлийг чин сэтгэлээс хүлээн зөвшөөрч, тэдгээрийг үл харгалзан хайрлаж дурлалцсан байх нь чухал. Ингэж чадахгүй бол цаашдаа зөрчил маргаан, үл ойлголцол олон гарах болно. Гэр бүлийн аз жаргалыг үгүй хийдэг зүйлс бол үл ойлголцол, зөрчил маргаан, үнэнч биш байдал, нэгнээ хардаж сэрдэх гэх мэт асуудлууд байдаг. Аз жаргалтай гэр бүлийн өөр нэг үндэс бол үр хүүхэд юм. Хүүхэдтэй болсноор тухайн гэр бүл жинхэнэ бүтэн гэр бүл болдог. Цаашдаа хамтдаа амьдарч аз жаргалтай гэр бүлийг бий болгохыг хүсэж байгаа хос үр хүүхэдтэй болсноор улам ч илүү аз жаргалтай болдог. Учир нь хүүхэд бол ертөнцийн хамгийн сайн сайхан зүйл, амьдралын утга учрын нэг. Тэднийг хараад хүн бүр өхөөрдөн хайрладаг, хүн бүрийн зүрх сэтгэл уяран хайлдаг. Хүүхэд аав ээжийнхээ амьд холбоос болж өгдөг төдийгүй. Тэднийг зөрчилдсөн үед нийлүүлэх, хамтдаа байх, бие биесээ гэх, хайрлах сэтгэлийг төрүүлэх нөхцөл нь ч болж өгдөг.
0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
Өсвөрийн сэтгүүлч-Илтгэгчдэд нэрэмжит шагнал гардууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • za za (122.254.127.34)
    harbaas nylh amitan ym ene huntei suuj amidral zohoij uzsen bolob uu Bichsen ym ch yah be shar sonin setguul deer baidag zuiliin tobchlol l bna magadgui mongoor abdag buh master doktoriig absan l baih daa huurhii amjilt husii dee HA HA HA
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайд "томилогдоно" гэж бодож байна, УИХ дахь МАН-ын бүлэг бүрэн дүүрэн дэмжих ёстой
    7 цаг 18 мин
  • 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын намтар
    7 цаг 55 мин
  • Б.Батцэцэг: Хангайн бүсийн сонгууль шударга болоогүй
    8 цаг 24 мин
  • Багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрт дараах байгууллагууд нэгдэхээ илэрхийлжээ
    9 цаг 28 мин
  • Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ
    10 цаг 2 мин
  • Боксын дэлхийн аварга Александр Усик Д.Трампыг Украинд ирж долоо хоног амьдрахыг урьжээ
    10 цаг 6 мин
  • Ерөнхий сайдын томилгоон дээр дахиад л Женко ялж байна!
    10 цаг 21 мин
  • Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна
    10 цаг 54 мин
  • Т.Даваадалай: Хотын асуудлыг намын асуудал болгож болохгүй
    11 цаг 51 мин
  • Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн
    12 цаг 4 мин
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар өрсөлдөнө
    12 цаг 12 мин
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Баруун сэнстэй"-д гарсан түймрийг бүрэн унтраажээ
    12 цаг 32 мин
  • Япон улсад ажиллаж буй 11 монгол иргэн нийллэг зохион байгуулж, согтуурсан үедээ нэгэндээ хүч хэрэглэн танхайрчээ
    12 цаг 40 мин
  • “ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна
    12 цаг 46 мин
  • Бороотой өдрүүд айсуй
    13 цаг 10 мин
  • Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна
    13 цаг 46 мин
  • МАН: Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ
    14 цаг 7 мин
  • П.Наранбаяр: Боловсролын салбарын ажилтнууд хөнгөлөлт эдэлнэ
    14 цаг 21 мин
  • П.Анужин: Энэ парламентын үед ганц нам дангаараа засаглах боломжгүй
    15 цаг 26 мин
  • Д.Трамп Лос-Анжелес дахь жагсаалыг дарахаар 2000 Үндэсний гвардийн цэрэг илгээжээ
    15 цаг 36 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Дараагийн засагт дайх үг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
  • Бүх цэргийн наадмын ТААВАР эвдэх хүчтэнүүд
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар өрсөлдөнө
  • "King of the Hill" киноны од Жонатан Жосс буудуулж өөд боллоо
  • МАН-ын бага хурал пүрэв гарагт хуралдана
  • Б.Жавхлан: Татварын багц хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон
24 баримт
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК