Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Трамп үзэгдэл: Олон улсын аюулгүй байдал, дипломат харилцааны парадигм шилжилт

2025-2-22
0
ЖИРГЭХ

Дэлхийн улс төрд Дональд Трамп эргэж ирсэнээр олон улсын харилцаанд нөрүү (assertive) дипломат бодлого, ажил хэрэгч (transactional) үзэл хандлага давамгайлах болов. Үүнийг парадигм шилжилт гэж үзвэл олон улсын аюулгүй байдлын орчин нөхцөлд томоохон динамик өөрчлөлт авчирах тул Монгол шиг гэополитикийн хашигдмал байршилтай улс гадаад бодлогынхоо стратэгийг дахин үнэлж цэгнэх шаардлагатай болно.

 

ПАРАДИГМ ШИЛЖИЛТ, ДЭЛХИЙН УЛС ТӨРИЙН ӨӨРЧЛӨЛТ

Томас Күүн гэдэг эрдэмтэн Шинжлэх ухааны хувьсгалын бүтэц (1962) гэдэг бүтээлдээ шинжлэх ухааны дэвшил мэдлэг туршлага хуримтлагдах замаар биш, тоглоомын дүрмийг тодорхойлогч үзэл хандлагыг эрс өөрчилдөг парадигм шилжилтийн үр дүнд гардаг гэж үзсэн нь сэтгэлгээний түүхэнд ихэд нөлөөлсөн, тэр ном гарсанаас хойш олон улсын харилцаа, стратэги судалдаг бараг хүн болгон парадигм гэдэг үгийг ярьж, бичдэг болсон гэдэг. Учир нь энэ үзэл баримтлалыг зөвхөн шинжлэх ухаан гэлтгүй улс төрийн хувьсал өөрчлөлтөд хэрэглэж болдог.

Трампизм гэж нэрлэгдэх шинжтэй байгаа энэ үзэгдэл олон улсын дипломат харилцаанд ийм шилжилт хийж хүйтэн дайны дараа тогтсон дэлхийн дэг журам, олон талт хамтын ажиллагаа, холбоотны харилцаа, эдийн засгийн даяаршлыг өөрчилж магадгүй байна.

Инститүцийн тогтвортой байдал, урьдчилан таамаглаж болдог олон улсын хэм хэмжээнд суурилсан уламжлалт дипломат харилцаанд зөвхөн нэг талыг барьсан ажил хэрэгч үзэл хандлага давамгайлснаар урт хугацааны тогтвортой байдлын оронд ойр зуурын үндэсний ашиг сонирхол нэн тэргүүнд тавигдана. Энэ шилжилт хэвшиж тогтсон дипломат харилцааны ерөнхий бүдүүвчийг тасалдуулж улс орнуудыг гэополитикийн шинэ бодит байдалд дасан зохицохоос өөр аргагүй байдалд оруулна.

 

ТРАМПЫН НӨРҮҮ ДИПЛОМАТ БОДЛОГО, ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР

Трампын гадаад бодлого цэвэр үндэсний ашиг сонирхолд суурилсан тул уламжлалт холбоотнууд болон олон талт хэлэлцээрүүдийг гаргуунд гаргахаас цээрлэхгүй. Нэг талыг барьсан ажил хэрэгч хандлага гэвэл чухал ашигт малтмал. Украинд “ашигт малтмалын оронд тусламж” санал болгосныг эрдэс баялагт чиглэсэн дипломат бодлогын стратэги гэж нэрлэж болно. Үндсэндээ цэрэг, эрчим хүний салбарт амин чухал хэрэгтэй ашигт малтмалын үйлдвэрлэл дэх хятадын давамгайлах нөлөөг сөрж тэнцвэржүүлэх зорилготой. 

Оростой хэлэлцээ хийхдээ Трамп Украины газар нутгаас тасалж өгөхийг зөвшөөрвөл НАТО-гийн нэгдмэл хүчийг сулруулж сөргөлдөгчийнх нь байр суурийг бэхжүүлнэ гэсэн шүүмжлэл Европт ид өрнөж байна. Хариуд нь Трамп Европын улс орнуудыг өөрсийнхөө аюулгүй байдлын төлөө илүү үүрэг хариуцлага үүрч батлан хамгаалах зардлаа ДНБ-ий 3 хувьд хүргэхийг шаардсан.

 

ГЭОПОЛИТИКИЙН ПАРАДИГМ ШИЛЖИЛТЭЭС ҮҮДСЭН МОНГОЛ УЛСЫН СТРАТЭГИЙН БАЙР СУУРЬ

Гадаад аюулгүй байдлын ийм орчин нөхцөлд Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн тогтвортой байдлын чухал хүчин зүйл болох гуравдагч хөршийн бодлого томоохон сорилттой тулгарна. Саяхан Францтай ураны хэлэлцээ байгуулсан нь эдийн засгийн түншлэлээ төрөлжүүлж, дэлхийн ураны хангалт нийлүүлэлтийн хэлхээнд оролцоход чухал алхам боллоо. Мөн Хятадтай Гашуунсухайт, Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбож Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээр байгуулсан нь ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болов. Харин Орос, Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг монголын нутгаар дайруулах төсөл Засгийн газраас зарласан 14 мэга төслийн тоонд багтаагүй нь хоёр хөршийнхөө нөлөөг тэнцвэржүүлэх гэхээсээ илүү гэополитик шилжилтийн бодит байдлыг харгалзаж үзсэн гэлтэй. Дээр нь өнгөрсөн жил Олон улсын Эрүүгийн шүүхийн тогтоолыг үл харгалзан Оросын Ерөнхийлөгч В. Пүтинийг айлчлуулсан нь хоёр хөрштэйгээ харилцаагаа хэвээр хадгалах уу, эсвэл олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх үү гэсэн сонголтыг тулгаж гуравдагч хөршийн харилцаанд ярвигтай сорилт болсон.

 

СОЁЛЫН ХЭМЖЭЭС, ДЭЛХИЙН УЛС ТӨРИЙН ЗОХИЦОЛ НИЙЦЭЛ

Трампын нөрүү бодлогоос үүдсэн дэлхийн улс төрийн өөрчлөлтийг аливаа нийгмийг амьдрах чадвар болон өөрийн илэрхийлэл, уламжлал болон учир шалтгаанд тулгуурласан үнэт зүйлсээр нь ангилж тодорхойлдог Инглхарт, Вэльцэлийн соёлын газрын зургийн өнцгөөр бас задлан шинжилж болно.  Трампын хүчин зүйл үндсэрхэг үзэл болон амьдрах чадварт чиглэсэн үнэт зүйлстэй илүү зохицож өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, дэлхий нийттэй интэграчлагдах үйл явцыг эрхэм болгодог либэраль дэг журмыг үл тоомсорлох хандлагатай.

Энэ газрын зураг дээрх Монгол Улсын байршил их өвөрмөц шинжтэй.  Хамтын хүчин зүйлд тулгуурлаж амьдрах чадварыг эрхэмлэдэг уламжлалт үнэт зүйлс Монгол Улс эдийн засаг хөгжиж, ардчилсан засаглал бэхжихийн хэрээр өөрийгөө илэрхийлэх, нээлттэй байх чиглэл рүү аажмаар шилжих хандлагатай байгаа. Гэвч энэ шилжилтийг гэополитикийн хүчин зүйлтэй тэнцвэртэй хадгалах маш хэцүү. Тэгэхээр Монгол Улс нийгмийн шинэчилэлт, соёлын хүрээний шилжилтээ урт хугацааны үндэсний ашиг сонирхолтой нийцүүлсэн гадаад бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.

 

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЭ ПАРАДИГМ

Хэдийгээр дэлхий нийтээрээ талцаж хуваагдсан үед өөрчлөх нь эрсдэлтэй боловч эдгээр сорилтыг даван туулах үүднээс Монгол Улс 2010 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа шинэчилж байна. Нэмэлт өөрчлөлтөөр эрхзүйн орчныг сайжруулж батлан хамгаалах чадавхиа бэхжүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн заалтууд орж байгаа боловч УИХ-аар батлах үед хоёр болон гуравдагч хөршийн нөлөө орж өмнөхөөс нь дордуулах эрсдэл нилээд өндөр байгаа. 

УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэж 126 болсон өнөөгийн нөхцөлд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэлэлцэхээс өмнө лобби ажиллагааны тухай хууль баталж гаднын нөлөөллийг ил тод болгох хэрэгтэй ч байж магадгүй. Том гүрнүүдийн нөрүү шаардангуй хандлага нөлөөллийн түвшинд очиж хууль болж хэрэгжихээс сэргийлэх цорын ганц арга нь хүчирхэг холбоотонтой болно гэхээсээ илүү лобби ажиллагааны тухай хууль баталж ард түмнийхээ хүчинд итгэх явдал ч байж магадгүй.

Цаашид бид ШХАБ-д ажиглагчийн статусаа хадгалж, олон улсын талцал хуваагдал туйлдаа хүрсэн өнөөгийн нөхцөлд өөр бусад олон улсын байгууллага, холбоонд элсэхгүй хэмээн моратори зарлачихвал төвийг сахисан статусаа хэсэг зуур ч атугай хадгалж болох юм. Хэсэг зуурыг арай урт хугацаа болгоё гэвэл дэлхий дахины энх тайван, бүс нутгийн тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах хэрэгтэй, гадаад бодлогын амин сүнс болсон тэнцвэртэй харилцааг хадгалахын зэрэгцээ Улаанбаатарыг олон улсын яриа хэлэлцээний индэр болгох гадаад бодлогын зорилт тавих хэрэгтэй.

 

ТӨГСГӨЛ

Томас Күүний парадигм шилжилтийн онол Трампын гадаад бодлого, хэвшиж тогтсон дипломат хэм хэмжээг  хэрхэн тасалдуулж, улс орнуудыг стратэгийн чиг баримжаагаа эргэн харахад хүргэж байгааг харуулж байна. Инглхарт, Вэльцэлийн газрын зураг болохоор эдгээр өөрчлөлтийн шалтгаан болсон үзэл санааны хандлагыг тайлбарлаж үнэт зүйлсийн шилжилт улс төр, дипломат шийдвэрт хэрхэн нөлөөлөхийг тайлбарладаг. Гадаад бодлогын нөрүү стратэги, хүчний динамик шилжилтийн үр дүнд үүссэн өнөөгийн нөхцөл байдал Монгол шиг газарзүйн байршилтай улс орнуудад сорилт, боломж аль алиныг нь тулгаж байна. Үндэсний аюулгүй байдлын стратэгиэ эргэн харж, бодлогоо шинэчилж, эдийн засгийн түншлэлээ төрөлжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлэх замаар Монгол Улс олон улсын харилцааны шинэ эрин үед үндэсний ашиг сонирхолоо хамгаалж, тусгаар тогтнолоо хадгалж үлдэж чадна.

Л. Алтангэрэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lillian Queen (89.45.7.118)
    FINALLY I GOT MY LOST BITCOIN BACK ALL THANKS TO // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I am out here to spread this good news to the entire world on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his terams help me in recovering my lost Bitcoin. I never thought I could get scammed of my Bitcoin , I never knew these investments were fake. I was depressed and in anger but all thanks to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for the help and professional service offered to me in my time of need. I invested $1.3 million in a cryptocurrency platform and found out it was a scam and I had no idea how to get my money back until I contacted THE HACK ANGELS RECOVERY EXPERT To anyone out there seeking to recover any lost bitcoin from cryptocurrency forms of online scams or wallet hackers , I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT they specialize in recovery of lost funds. CONTACT DETAILS; WhatsApp +1(520)200-2320 or shoot them an email at support@thehackangels.com They also have a great website at www.thehackangels.com
    2025 оны 02 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    5 цаг 43 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    5 цаг 49 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 52 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    6 цаг 4 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    6 цаг 10 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    6 цаг 19 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    6 цаг 21 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    7 цаг 7 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    7 цаг 18 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    7 цаг 31 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    7 цаг 32 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    8 цаг 29 мин
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
    8 цаг 56 мин
  • Зурхай: Шинэ гэр ба байр авах, лусыг тахихад сайн өдөр
    9 цаг 22 мин
  • Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно
    9 цаг 30 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК