Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Даваабаяр: “Болор үзэг” наадмын топ шагнал автомашин байх болно

2012-12-05
0
ЖИРГЭХ

  Picture 1_500x500 Радио телевизийн салбар тодорхой стандарттай, нэгдсэн бодлоготой байж, боловсон хүчнийг бэлтгэхдээ зөвхөн оюутны ширээнд сургалт явуулах бус мэргэшүүлж, байнга чанаржуулж байх шаардлагатай гэж үзэн “Радио Телевизийн Академи” төрийн бус байгууллага байгуулагдсанаас хойш 3 жилийн болжээ. Тус академид радио телевизүүд нэгдээд зогсохгүй Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Мэдээллийн сайтуудын ассосиаци болон Монголын хэвлэл мэдээллийн бусад байгууллага, Хэвлэлийн хүрээлэн, сэтгүүлзүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байгаа их дээд сургуулиуд нэгдсэн. Академи олон төсөлт хөтөлбөрүүд, сургалт семинар гэх мэт олон ажлуудынхаа үргэлжлэл болгож хэвлэл мэдээллийн шилдгүүдээ тодруулдаг арга хэмжээгээ уламжлал болгон энэ жил гурав дахь удаагаа “Болор үзэг-2012” хүндэтгэлийн цэнгүүн нэрийн дор зохион явуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Ингээд тус арга хэмжээний талаар тодруулахаар “Болор үзэг” арга хэмжээний ажлын хэсгийн дарга, РТА-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваабаяртай уулзлаа.

-“Болор үзэг” ёслолын арга хэмжээ энэ жил зохион байгуулагдах гэж байна вэ?
- Юуны өмнө нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн жил РТА-аас санаачлан хэвлэл мэдээллийн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээг “Болор үзэг” нэрийн дор “Үзгээр хорвоог зурна-Үгээр ухааныг сийлнэ” уриатайгаар амжилттай зохион байгуулсан. Тэгвэл энэ жил энэхүү арга хэмжээгээ уламжлал болгон “Болор үзэг”- хүндэтгэлийн цэнгүүн 2012” нэрийн дор “Чанартай сэтгүүл зүй-Чадвартай сэтгүүлч” уриан дор “Радио Телевизийн Академи”, “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын Ассосиаци” хамтран зохион явуулах болсныг дуулгахад таатай байна. Энэ жилийн “Болор үзэг” өмнөх жилээс маш олон онцлогтой байх болно.

- Дэлхийн РТА-д гишүүнээр элсэж, гэрээ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэж байсан. Энэ талаар?

- Анх 1946 онд АНУ-ын Радио Телевизийн холбооноос санаачлан байгуулагдсан Радио, Телевиз, Цахим сэтгүүлзүйн холбоо /Radio Television Digital news Association/ бий. Энэ байгууллага Англи, Япон, Канад, Турк зэрэг 30 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн, 501 байгууллагын гишүүнчлэлтэй 66 жилийн түүхтэй дэлхийн хэмжээний том холбоо юм. Радио, Телевиз, Цахим сэтгүүлзүйн хөгжил нь сэтгүүл зүйн хараат бус байдал, хууль эрх зүйн асуудал, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, эрх үүргийн чиглэлийг тодорхойлоход гол анхаарлаа хандуулах болно.

-“Болор үзэг”-ийг ямар шалгуураар олгох вэ? Өмнөх жилийнхээс өөрчлөгдсөн үү?
- Тэгэлгүй яахав. Гол утга нь энэ цом маань байх юм. Өнгөрсөн жил оны шилдэг нийтлэл, шилдэг сайт, шилдэг радио гэх мэтчилэн 8 номинацаар шалгаруулан өгч байсан бол энэ жил арай өөр байдлаар шалгаруулах юм. Өөрөөр хэлбэл чанартай нийтлэл, бүтээл гаргах урмыг сэтгүүлчиддээ өгөх үүднээс “Болор үзэг” арга хэмжээнийхээ хүрээг тэлж шилдэг “Бүтээл”-ийг шалгаруулна. Бүр тодруулбал,   
-Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн
-Мэргэжлийн түвшинд хийгдсэн
-Олны таашаалд нийцсэн гэсэн 3 төрөлд Телевиз,
   Радио, Сонин, Сайт, Фото гэсэн салбарын нийт 21 шилдэг бүтээлийг тодруулж  “Болор үзэг” цом болон сэтгүүлч хүний ажлын гол зэвсэг болсон үзэг “Swarovski” брэндийн Болор шигтгээтэй үзэг өгөх юм. Мөн энэ жилийн “Болор үзэг” маань шилдэг НЭГ сэтгүүлчид ТОП шагнал болох цоо шинэ АВТОМАШИН өгөх гэж байгааг дуулгахад таатай байна.  Бас сэтгүүлзүйн шүүмж бүтээлд болон сэтгүүл зүйн салбарт хувь нэмэр оруулсан нэг сэтгүүлчид хүндэтгэлийн Болор үзгээ гардуулна. Ураëäаанä èр¿¿ëсэн á¿тээëүүдээс дээрх 3 төрөл тус бүрд гурав, гурван бүтээлийг шалгаруулан үлдээж, шалгарсан бүтээлүүдийг сайтанд байршуулан санал асуулгын дүнг нэгтгэн 2 үе шаттайгаар мэргэжлийн комисс шалгаруулж салбар бүрээс шалгарсан Шилдэг бүтээлүүдэд  “БОЛОР ҮЗЭГ” цом, “SWAROVSKI” брэндийн үзэг, өргөмжлөл олгохын зэрэгцээ ТОП буюу шилдгийн шилдэг  нэг бүтээлд  “КИА МОТОРС”-ын цоо шинэ АВТОМАШИН  бэлэглэнэ.

- Машин бэлэглэнэ гэдэг их онцгой сонсогдож байна?
- Тийм шүү. Энэ жилийн наадмын сюрприз нь “КИА МОТОРС”- ын 2012 оны шинэ загварын “00” заалттай цоо шинэ суудлын автомашин байна. Сэтгүүлч хүнд цаг нартай уралдаж үйл явдлын халуун цэг дээр цаг алдалгүй хүрч үзэгч, сонсогч, уншигчиддаа хэрэгтэй мэдээллийг өгөхөд  унаа шиг хэрэгтэй зүйл байдаггүй юм. Нөгөө талаар өнөөдөр хотын түгжрэл ямар байгаа билээ. Бензин тосны үнэ ямар болсон билээ. Тэгээд мэдээлэл ямар хурдтай цацагддаг болсон билээ. Ийм ийм нөхцлүүдийг харгалзан хэмнэлттэй, шатахуун бага зарцуулдаг, маневар сайтай машиныг шилдэг сэтгүүлчдээ өгөх нь зүйтэй хэмээн ярилцаад “КИА МОТОРС” компанид хамтран ажиллах санал тавихад компанийн удирдлагууд дуртай зөвшөөрсөн. КИА машин нь 100 км-т 5-7хон литр шатахуун зарцуулдаг юм байна. Дашрамд хэлэхэд бид шагналын машинаа банк дүүрэн шатахуунтай өгөх болно Тэгээд ивээн тэтгэгчээр оролцож байгаа байгууллага компаниудад нийт сэтгүүлчдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье.

- Хамтрагч байгууллагуудын талаар?
- Ерөнхий зохион байгуулагч нь  мэдээж “Монголын Радио Телевизийн Академи” байх болно. Тэгээд хамтран зохион байгуулагчаар Монголын Сэтгүүлчдийн  Эвлэл, Мэдээллийн Сайтуудын Ассосиаци  хамтран зохион байгуулна. Оролцогч байгууллагууд гэвэл Радио Телевизийн Академийн гишүүн байгууллагууд болон монголд үйл ажиллагаа явуулж байгаа бараг бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцохоо одоогоор мэдэгдээд байна.

- Арга хэмжээ хэзээ болох билээ?
- “Болор үзэг” хүндэтгэлийн цэнгүүн-2012” маань 12-р сарын 25-нд болно. Эцэст нь хэлэхэд, энэ ажил маань хэдийгээр баяр мэт харагдавч нөгөө талаараа монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нэгтгэж, хөгжлийг нь шинэ түвшинд гаргахын төлөө байгуулагдсан “Радио Телевизийн Академи”-аас сэтгүүлчдийнхээ төлөө авч хэрэгжүүлэх олон чухал ажлын нэгээхэн хэсэг болж байгаагаараа ач холбогдолтой бөгөөд бидэнтэй хамтран ажиллах бусад салбарынхны хувьд монголын сэтгүүл зүйн хөгжилд оруулах чухал хувь нэмэр байх болно гэдгийг хэлмээр байна. 
   Нийт сэтгүүлчид, уран бүтээлчид та бүхнийг шилдэг бүтээлээ ирүүлж  идэвхтэй оролцохыг уриалж  манай ажлын хэсгийнхний 88280604,  328334 утсаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Та бүхэн “Болор үзэг” арга хэмжээг өнгөрсөн жил хориод телевизээр нэгэн зэрэг дамжуулсныг үзсэн байх. Тэгвэл энэ жил бид энэхүү хүндэтгэлийн ажиллагаагаа 12-р сарын 31-ний орой он солигдохын өмнө МҮОНТ, ЕТВ, ТВ9  болон РТА-ийн гишүүн телевизүүдээр орон даяар нэгэн зэрэг  нэвтрүүлнэ. Ингээд ирж байгаа шинэ он та бүхэнд инээд хөөр, аз, амжилт, сайн сайхан бүхнийг авчирч таныг гэх бүхэн болор мэт тунгалаг, гэрэлтэй байхыг хүсэн ерөөе.
- Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    5 цаг 26 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    6 цаг 51 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    7 цаг 14 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    9 цаг 40 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    10 цаг 55 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    11 цаг 35 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    11 цаг 49 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    12 цаг 19 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    12 цаг 49 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК