Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Оюунцэцэг: Д.Пүрэвсүрэнгээс бусад топ модель Ц.Мянганбаяртай нэр холбогдох учиргүй

2012-12-07
0
ЖИРГЭХ
Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ, 20 гаруй жилийн түүхтэй “Гоёл” наадам энэ сарын 10-15-нд болно. Уг наадмын ерөнхий зохион байгуулагч “Шилмэл загвар” компанийн захирал Ч.Оюунцэцэгтэй ярилцлаа. "Монгол газар"-ын Ц.Мянганбаяр дизайнеруудын холбоотой ямар зүйлээр холбогддог, топ модель Э.Одгэрэлийн сенсааци тарьсан мэдэгдлийн талаар тэр юу гэж ярьсаныг сонирхоно уу?
1 oneМонголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ, 20 гаруй жилийн түүхтэй “Гоёл” наадам энэ сарын 10-15-нд болно. Уг наадмын ерөнхий зохион байгуулагч “Шилмэл загвар” компанийн захирал Ч.Оюунцэцэгтэй ярилцлаа. "Монгол газар"-ын Ц.Мянганбаяр дизайнеруудын холбоотой ямар зүйлээр холбогддог, топ модель Э.Одгэрэлийн сенсааци тарьсан мэдэгдлийн талаар тэр юу гэж ярьсаныг сонирхоно уу?

“Гоёл” наадмын утга учир, ач холбогдол нь юунд оршдог юм бэ?

Хувцас дизайнерууд болон хувцас үйлдвэрлэгч компаниудын дунд зохиодог арга хэмжээ юм. Гол зорилго нь шинэ залуу дизайнерыг гаргаж ирэх, үйлдвэрлэгчдийг олонд таниулах зорилготой.

Монголын загварын чиг хандлага дэлхийн том орнуудтай зэрэгцэж алхаж чадаж байна уу? Манайх аль түвшинд явж байна?

 
Хүн төрөлхтөн анх бий болоод хувцсыг гадны хамгаалалтын зориулалтаар өмсөж байсан. Хөгжлийн үе шат ахих тусам яван явсаар зөвхөн хамгаалах хэрэгсэл байх төдий биш бас гоо сайхны хэрэгсэл болгосон. Хүнийг сайхан харагдуулах гэдэг утгаараа хөгжлийн шат бүрээр л хувцасны утга учир, ач холбогдол нь нэмэгдэхтэй зэрэгцэн загвар бий болсон. Манайханы хувьд ч гэсэн хувцсыг гадны нөлөөллөөс хамгаалах хэрэгсэл болгож ирсэн бол одоо цагт  урлаг тал руугаа орсон байна. Хувцас бол 20-р зуунаас эхлэн урлагийн бүтээл болж хөгжиж исрэн. Хамгийн анх 1980 онд олон улсын хувцас загварын шоу “Enter modа” гэдэг нэртэй болж байлаа. Түүнээс хойш шат шатаар ахиж эхэлсэн. Одоо бол яг дэлхийн жишгээр загварын долоо хоног зохион байгуулагдаж байна. Дизайнер, модель шалгаруулдаг тэр үйл явц ч гэсэн Монголд байж л байна. Дизайнеруудын ур чадвар ч тодорхой хэмжээгээр дээшилж байна. Чадалтай дизайнерууд шинээр төрж байна.

Энэ жилийн “Гоёл” наадмын онцлог юу вэ? Хэдэн загвар өмсөгч оролцох гэж байна?

Хэвлэлийнхэн “Гоёл” наадмын талаар бичихдээ модель талаасаа илүү сенсааци дэгдээж байгаа. Бидний хувьд тухайн дизайнерын  хувцас, үйлдвэрлэгч нарын бүтээлийг илүү онцолдог. Шинэ залуу загвар зохион бүтээгч, үйлдвэрлэгчийг олонд таниулах үүрэгтэй. Хамгийн чухал ач холбогдол нь дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих, эх орныхоо дизайнеруудын оюуны хөдөлмөрийг үнэлэх л байгаа юм. Түүнийг л бид алхам алхамаар хөгжүүлж байна. Яг ижилхэн хоёр куртик байлаа гэхэд манайхан өөр улсад хийснийг нь авдаг. Тэр сэтгэхүйг л өөрчлөхөөр ажиллаж байгаа. Моделиудын хувьд дизайнеруудын бүтээлийг хүмүүст хүргэх гүүр шүү дээ. Хөдөлгөөнтэй л байдаг хүмүүс. Энэ жилийн "Гоёл"-д 50-иад загвар зохион бүтээгч оролцоно.

Монголын дизайнеруудын холбоог Ц.Мянганбаяр ивээн тэтгэдэг гэдэг. Тэр ч утгаараа Ц.Мянганбаяртай нэр холбогдсон загвар өмсөгчид “Гоёл” наадмын топ болдог гэсэн яриа байдаг.  Энэ ер нь хэр бодит мэдээлэл вэ?

“Гоёл” наадмыг "Шилмэл загвар" дангаараа зохион байгуулж байгаа юм биш. Манайх загварын мэргэжлийн хамгийн том байгууллага гэдэг үүднээсээ хамтарч ажилладаг юм. Тийм учраас манайхыг түшиглэдэг. Би өөрөө дизайнеруудын холбооны удирдах зөвлөл хувцас загварын салбарыг хариуцаж ажилладаг учраас өөрийнхөө кадруудыг оролцуулдаг. Би зохион байгуулагчаар ажиллаж байгаа гэдэг үүднээсээ өөрийнхөө дизайнерыг түрүүлүүлчихвэл хэл ам болдог. Гэтэл үнэхээр манай дизайнерын бүтээл сайн байвал яах юм. Тэр хүн манайд ажилласаны буруу гэж юу байхав дээ. Захирал нь зохион байгуулагч гэдэг үүднээсээ шалгаруулалтын гадна байж болохгүй биз дээ. Үзэгчид ч гэсэн харж байсан байх. Энэ олон жилд манайх нэг ч удаа “Гоёл”-ыг таслаагүй. Би яагаад дизайнеруудаа “Гоёл” наадамд оруулаад байна гэвэл залуу хүмүүс хөгжиг, бусадтай өрсөлдөг, өөрсдийнхөө хэм хэмжээг мэдрэг гэж боддог. Материаллаг бааз дизайнерт их хэрэгтэй. Давуунаас эхлээд л. Бүхэл бүтэн оёдолын цех ажиллаж байна. Тэгэхээр энэ бүгдийн дундаас залуу загвар зохион бүтээгч гарч ирнэ гэдэг хэцүү. Тийм учраас Ц.Мянганбаяр залуу дизайнеруудад боломжийг нь гаргаж өгдөг. Материал оруулахад нилээн дэмжлэг үзүүлдэг. “Танайх Гран при авахаар байсан. Яагаад аваагүй юм.” гэж хүмүүс хэлдэг. Хамгийн оргилыг нь авах сонирхол надад байхгүй. Яагаад гэвэл бусад байгууллага эднийх зохион байгуулдаг учраас өөрсдөө авчихлаа гэдэг. Хичнээн чадалтай байсан ч манай дизайнер түрүүлдэггүй. Би “Манайх хичнээн чадалтай байсан ч Гран приг битгий өгөөрэй” гэж шүүгчдэд нь хэлдэг юм.

Ц.Мянганбаяр тус наадамд дизайнеруудыг дэмжиж хөрөнгө хаядаг хүн юм байна тийм үү?


“Шилмэл загвар” загварын товчоонд хөрөнгө оруулдаггүй. "Шилмэл загвар"-т энэ хүмүүсийн нэг ч загвар орж байгаагүй. Энэ бол хоёр ондоо асуудал. Дизайнеруудын холбоо бол төрийн бус байгууллага. Энэ ТББ загвар зохион бүтээгчдийн эрх ашгийг хамгаалаад байгуулагдсан. "Гоёл" наадмын арга хэмжээний төсөв нь хийгдээд ТУЗ-ын хурал дээр бүх төсвөө хэлэлцэж батлуулдаг. Тэр мөнгийг спонсорууд болон Ц.Мянганбаяр захирал нар гаргаж туслалцаа үзүүлдэг.

Тод модель Э.Одгэрэл “Гоёл” наадмыг шүүмжилж мэдэгдэл хийсэн. Э.Одгэрэлийн хэлсэн зүйл үнэн үү?


Наад мэдээлэл чинь хамгийн анх “Өдрийн шуудан” сонин дээр гарсан. Монголд 12 топ байдаг. Ингээд бодсон чинь Ц.Мянганбаяртай холбоотой хоёр хүн л гарч ирж байсан. Холбож ярих юм бол Д.Пүрэвсүрэн байна. Яах аргагүй эхнэр нь байсан. Алимааг хүмүүс нарийн бичиг нь байсан гээд холбоод байдаг. Бусад хүмүүс бол яаж ч холбогдох аргагүй хүмүүс. Жишээлбэл Цолмон бол Ц.Мянгаатай уулзаж ч байгаагүй. Манай ТУЗ-ийн хүмүүс моделиудтай уулзах бололцоо байдаггүй л байхгүй юу. Гэхдээ би хүмүүсийг 24 цаг хянаад явах биш сайн мэдэхгүй. Яг ажил төрлийн байдал дээр Ц.Мянгаатай холбогдоод явдаг хүн байхгүй. Тэр мэдээлэл гарсаны дараа Ц.Мянгаа ч гэсэн гайхаж байсан. "Би ч харин топуудтай нэг их холбогдоогүй. Пүүжээ л байгаа шүү дээ" гэж хэлж байсан. Топыг шалгаруулахад мань эрийн ямар ч нөлөө байхгүй.
 
Топуудыг шудрагаар шүүж гаргаж ирдэг гэсэн үг үү?

Тийм. Ер нь загварын ертөнц гэдэг их өрсөлдөөн дунд оршдог зүйл. Топ, дизайнерыг шалгаруулахад хэл амнаас хол байлгая гэдэг үүднээс шудрага шүүлттэй байлгахыг хичээдэг. Тийм ч учраас бид гаднаас дизайнерууд урьж авчирч шүүлгэдэг. Топ шалгаруулах асуудлын хувьд холбооны бодлого байдаг. Топыг сонгох доо ганц тухайн өдрийн тайзан дээрх байр байдлыг харахгүй шүү дээ. Энэ жил хэн хамгийн их рекламанд тоглов. Хамгийн идэвхтэй үйл ажиллагаа хэн явуулав. Хоёрдугаарт тэр хүний бусдад үлгэр үзүүлэх чадварыг хардаг. Хүмүүжилгүй, хачин муухай ааштай, ёс суртахууны доголдолтой хүнийг топ болгодоггүй. Тэр талаас нь маш сайн хардаг. Тэгээд л хамгийн эхэнд Э.Одгэрэлийг топ болгосон юм. Э.Одгэрэл маш олон жил загвар өмсөж байна. Бараг 1986 оноос хойш өмсөж байна. Э.Одгэрэлийн хувьд бусдад их үлгэр дууриалал үзүүлдэг. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Загвар өмсөгчид хувцас болгоныг өмсөөд л гардаг бол Э.Одгэрэл цөөхөн хувцас сонгож авдаад түүнийгээ яг өөрийн болгож байж тайзан дээр гардаг. Тэр хүнд маш олон сайн чанарууд байгаа. "Өдрийн шуудан" дээрх мэдээлэл гарсаны дараа бид гайхсан. Э.Одгэрэл өөр болж байгаа юм байна гэж бодсон. Э.Одгэрэлийн нэг сайн тал нь ерөөсөө хов ярьдаггүй. Хажууд нь хүмүүс хов ярьж байхад мань хүн чихгүй юм шиг л сууж байдаг. Олон таван юм ярьдаггүй. Өөрийнхөө бодол санааг шулуухан хэлчихдэг. Хүний ар өврөөр янз бүрийн юм ярьдаггүй. Мэдээлэл гарсан шөнө миний утсанд Э.Одгэрэлээс холын дуудлага орж ирсэн. Оюунаа эгчээ би тийм мэдээлэл гарсаныг Болормаагаас сонслоо. “Би нэг ч ярилцлага өгөөгүй. Би таныг надад итгэж байгаа гэж бодож байна. Та намайг ярилцлага өгөх дургүйг мэдэж байгаа ш дээ. Би очоод тантай уулзаж байгаад хуулийн дагуу энэ асуудлыг хөндөнө” гэж хэлсэн. Тэгээд Э.Одгэрэл Монголд ирж  “Торго” загварын шоунд оролцоод л явчихсан. Тэгэхдээ надад бас хэлсэн. Би 6,7-ний үед ирчих байхаа. Ирээд хэвлэлийн бага хурал хийж залруулна гэж байсан. “Гоёл” наадамд загвар өмсөх талаар надад юу ч яриагүй. Харин рекламанд орьё гэж байсан. Тэгсэн байхгүй үед нь реклам нь хийгдчихсэн. Э.Одгэрэл өөрөө хэлдэг юм. “Гоёл”-д дандаа залуу охидууд оролцдог учраас би хэмжигдэх гээд ингээд байх нь муухай. Топууд тусдаа нэг гараа гарвал би гаръя гэж хэлж байсан. Түрүүчийн жилд ч тэгэж байсан. Тэгээд л нэг гараанд гардаг юм. Тэр хүний зөв шүү дээ. Ер нь хэвлэлийхэн аливаа мэдээллийг өөрсдөө дэвэргээд байдаг юм биш үү. Э.Одгэрэл бол тийм зүйл яриагүй гэж байсан. Бор шувуу хаанаас ниссэнийг мэдэхгүй бана.

Жилээс жил ирэх тусам топуудын чанар чансаа дээшилж байна уу? Сүүлийн үед загвар өмсөж байгаа хүүхдүүд ур чадварын хувьд хэр байна?

Өнгөрсөн жил Ундрал топ болоод нилээн хэл ам дагууллаа. Загварын тэмцээнийг миссын тэмцээн гэж хүмүүс ойлгоод байдаг. Тэр бол тэс ондоо зүйл. Хүмүүс аягүй сайхан царайлаг хүүхнийг хүсээд байдаг бол модель тийм биш шүү дээ. Хэн будаг авч хувирч чадаж байна. Хэн хувцсаа сайн үзүүлж чадаж байна. Тэр хүн модель байхгүй юу. Тэр утгаараа Ундралыг царай муутай гэж хүмүүс шүүмжилсэн. Яг үнэндээ Ундрал загвараа сайн үзүүлдэг.

Энэ жил топ болох магадлалтай  хэн байна. Таньд таамаг байна уу?


Хэлж мэдэхгүй байна. Уг нь бол сайн хүүхдүүд гарч ирж байгаа. Бид Монголдоо танигдсан янз бүрийн байдлаар загвар өмсдөг хүүхдийг онцлох байх. Нөгөө талаас гэвэл Монголын нэрийг гадны улс оронд гаргаж байна гэдэг маш чухал. Супермоделийн тэмцээнд манай хүүхдүүд яваад Азийн топ болж байгаа. Тэгээд тэр хүүхдүүдэд топ өгчихнө гэхээр надад арай эрт санагдаад байгаа. Манай моделиуд бол сайн. Топ өгөхийн тулд аягүй олон талаас нь харах байх.

"Гоёл" наадмын зохион байгуулалт дэлхийн загварын наадмуудтай харьцуулбал хаана явж байна?


Манай зохион байгуулалт сайн. Гадаадад бол загварын долоо хоног худалдан авагч, үйлдвэрлэгч хоёрыг холбож өгдөг. Манайд худалдан авагчдыг урихаар ирдэггүй. Тэд нар Монголын үйлдвэрлэгч нарыг биш гадны импортын барааг борлуулах сонирхолтой. Уг нь бол дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжих хэрэгтэй байгаа юм. Манай оёдолын үйлдвэрүүд сайн шүү дээ. Мэдээж сайжруулах зүйл их л байна. Тэгээд үүнийг дэмжиж байгаа хүнийг янз бүрээр гоочлоод л байдаг. Яг үнэнийг хэлэхэд Ц.Мянгаа мөнгө өгөхгүй бол манай хөрөнгө оруулалтын ихэнхи нь байхгүй болно гэсэн үг. Миний мэдэхийн 12 жил хөрөнгө оруулалт хийж өгч байна. Яг ингээд дэмжээд өгье гэсэн хүн бол байхгүй ш дээ. Топуудын хувьд Ц.Мянгаатай холбоотой биш. Би баттай хэлж чадна.
Т.Хулан 24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • ккк (202.179.19.11)
    энэ яагаал худлаа яриал бгаан бэ
    2012 оны 12 сарын 17 | Хариулах
  • гарваа (122.201.18.198)
    энэ авгай аймаар аймаар одгэрэлийг дарамтласан байх тэгээ л одгэрэл хол байгаад байгаа мянгаа г ч гэсэн их ашигладаг өөрөө ард нь гэмгүй царайлаа л сууж б даг шуналаасаа болж хүний нялх охидийг юман чинээ ч бодохгүй царай шигээ санаатай авгай даа
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • (202.126.91.156)
    Мянганбаярын буруу гэж юу байхав, нэрийг ашиглаж энэ авгай их юм хийдэг дээ
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • he he (220.225.77.57)
    manai designeriig bitgii shalgaruulaarai gej heleed uuriin zasvar zohion buteegchee shagnal avhuuldaggui yum bol Top-g ch gsn husseneeree l avchihaj boloh ni haragdaj baigaa bus uu uuriin chini yarianaas??????????????
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (202.55.191.35)
    haashaa yum shilmelees uur sain gasar baihgui yum uu haashaa yum,mangar avgai
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (202.55.191.35)
    хөгийн тэнэг авгай, залуучуудад байраа тавьж өгмөөр дөө
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.24.3)
    МЯНГАНБАЯРЫГ БИ ТАНИХГҮЙ УГ НЬ ЭНЭ ЗАЛУУ МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШИЛД ИХ Л ЮМ ХИЙСЭН ХҮН ДЭЭ. ЭНЭ ЗАЛУУ ЗАГВАРЫН ШОУНД СЭТГЭЛ ГАРГААГҮЙ БОЛ МОНГОЛД ИЙМ НААДАМ БАЙХ УУ? ИЙМ ГОЁ ОХИД БАЙХ УУ? ЦӨӨХҮҮЛЭЭ БАЙЖ ЮМАНД БОДОЛТОЙ ХАНДМААР. ХҮҮХНҮҮДТЭЙ УНТДАГ, ЯВАЛДДАГ АСУУДАЛ НЬ ӨӨР АСУУЛДАЛ Ш ДЭЭ
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (122.201.18.136)
    19 20 n nastai ohiduud top awahad nas ni arai ert bna oununtsetseg bagsh zuw yrij bna iopig nasni daraallar uguh heregtei
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • Zochin (27.123.214.110)
    Tuyamaa top model bolno bh
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (182.160.8.66)
    utgagvi yari bna ene xvn ter topuudiig bainga dagaj yabdaggvi biz dee shaal teneg yum yarix yumaa
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • çî÷èí (122.201.28.98)
    Ñýòã¿¿ë÷èä õ¿íèéã ã¿æèðäýæ ã¿òãýõäýý ñàéí äî. Òýð ñîíèíãîîñ õóóëèéí äàãóó õ¿í î÷îîä àñóóõàä õýí íü òèéì þì áè÷ñýíèéã èëð¿¿ëæ áîëíî äîî.
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • zochin (223.134.36.112)
    bi tegdeg bi ingedeg l gesen hyn bna daa
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (122.201.28.4)
    yag sh dee. mayngaa odoo neg huuhniig ni husaj baigaa. unen
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • ajaa (182.160.11.112)
    saikhan yariltslaga bna,ene harin setguulch bnadaa.Er n bol orgui yum gej bgui,bor shuvuu neg jirgesen bol unenii ortoi l bgaa.
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • gerelee (202.131.230.50)
    sonirholtoi shan yriltslaga bn setguulch yag goliig ni olj asuusan bn
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    5 цаг 26 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    6 цаг 51 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    7 цаг 14 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    9 цаг 40 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    10 цаг 55 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    11 цаг 35 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    11 цаг 49 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    12 цаг 19 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    12 цаг 49 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК