Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн товлосон пүрэв гарагт Истанбулд болох Украины дайны асуудлаарх энхийн хэлэлцээнд оролцох Кремлийн албаныхны нэрсийн жагсаалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байсангүй.
Харин Оросын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский тэргүүлнэ гэж Кремлийн мэдэгдэлд дурджээ.
Зеленский өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч зөвшөөрвөл хэлэлцээрт оролцож, Путинтэй биечлэн уулзана гэдгээ мэдэгдэж, нүүр тулсан уулзалтыг бүтээхийн тулд чадах бүхнээ хийнэ гэж мэдэгдэж байсан.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ч мөн адил оролцохгүй гэж хэвлэлүүд мэдээлж байсан ч тэнд байх эсэх нь Путины очих үгүйгээс шалтгаалах юм.
Путин, Зеленский нар 2019 оны арванхоёрдугаар сараас хойш биечлэн уулзаагүй.
Л.Баяр