Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден хорт хавдраар өвчилсөнөө олон нийтэд зарлав. Түүнийг өвчнөө даван туулахад дэм болох гэсэн хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс захидал, цахимаар урмын үгс илгээсээр байгаа тухай тэр мэдэгдлээ. Тэр дундаа Их Британийн хаан Чарльзын хувийн захидалд талархаж байгаагаа дурджээ.
Даваа гаргийн өглөө Байден олон нийтийн сүлжээнд "Хорт хавдар биднийг бүгдийг нь хөндөж байна. Та нарын олонх шиг Жилл бид хоёр эмтэрсэн хүчтэй байх ёстойгоо ухаарсан. Биднийг хайр, дэмжлэгээр өргөсөнд баярлалаа" гэж бичжээ.
Ням гарагт Байдены ажлын албанаас түүний түрүү булчирхайн хорт хавдрын түрэмгий хэлбэр нь ясанд нь тархсан тухай мэдээлэв. Төрийн тэргүүний ажлаа хүлээлгэн өгөөд удаагүй байгаа түүнийг бүрэн эрхийнх нь хугацаанд эрүүл мэнд нь муу, асуудалтай байгаа тухай олон ч цуу гарч байсан. Шинэ ерөнхийлөгч Д.Трамптай өрсөлдөж байсан тэрбээр гэнэтийн шийдвэрээр нэр дэвших эрхээсээ татгалзаж, Камала Харрисийг Трампын эсрэг зогсоосон юм. Магадгүй түүний биеийн байдал эл шийдвэрт нь нөлөөлсөн байх гэх хардлага байна.
Л.Баяр