Өнгөрсөн даваа гарагт Английн "Ливерпүүл" клубийн цомын парадын үеэр машинтай этгээд цугларсан олныг дайрсны улмаас олон арван хүн гэмтэж бэртсэний дотор дөрвөн хүүхэд байв.
Хорин долоон хүн эмнэлэгт хүргэгдэж, хоёр нь хүнд бэртсэний нэг нь хүүхэд байна гэж Баруун хойд түргэн тусламжийн алба мэдэгдэв. Халдлага үйлдсэн 53 настай цагаан арьст британи эрийг баривчилсан бөгөөд тээврийн хэрэгслийн албан ёсны эзэмшигч байсан гэж Мерсисайдын цагдаа нар мэдэгдэв.
"Энэ үйл явдлыг терроризм гэж үзэхгүй байна" гэж эрх баригчид мэдэгдэв. Харин өөр багийг дэмждэг нэгэн байх өндөр магадлалтай байгаа ажээ.
Ливерпүүл клубийн Премьер лигийн ялалтын парадад олон мянган хүн хотын гудамжинд байсан. Клубийн зүгээс онцгой байдлын үйл ажиллагаанд бүрэн дэмжлэг үзүүлж, шаардлагатай зүйлсээр ханган ажилласан аж.
Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер "Ливерпүүлийн дүр зураг аймшигтай байна" гэж хэлээд түргэн шуурхай хариу арга хэмжээ авсан онцгой байдлын албанд талархаж байгаа мэдэгджээ.
Л.Баяр