БАРИМТ 1
1995 оны долдугаар сарын 02-нд төрсөн. Удахгүй 30 нас хүрнэ.
БАРИМТ 2
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул.
БАРИМТ 3
"Хилчин" спорт хороо, Чойрын Богд дэвжээ, Алтанбулаг Уул ХХК, УБТЗ - Замын 3-р ангийн нэр дээрээс барилдаж байна.
БАРИМТ 4
183 см өндөр, 153 кг жинтэй.
БАРИМТ 5
2010 онд 15 насандаа Сумын заан болжээ. Улмаар 2015 онд цолоо баталсан.
БАРИМТ 6
2017 онд 22 насандаа Аймгийн арслан цол хүртэж, уг цолоо 2019 онд баталсан.
БАРИМТ 7
2018, 2021 онд аймгийн баяр наадамд шөвгөрчээ.
БАРИМТ 8
Аймаг, цэргийн цолтны барилдаанд өмнө нь хоёр удаа түрүүлж байсан. Эхнийх нь 2023 онд болсон Ховд аймгийн Алтай сумын харьяат, МУГТ, улсын өсөх идэр начин Адуучийн Баатархүүгийн нэрэмжит барилдаан байв. Тэрбээр найм даван түрүүлэхдээ зургаагийн даваанд Аймгийн арслан Е.Көптилекийг, долоогийн даваанд Аймгийн арслан Ц.Төмөрцоожийг, наймын даваанд Аймгийн заан Б.Баянсүхийг хаяжээ.
БАРИМТ 9
Удаах нь 2024 онд болсон Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн 100 жилийн ойд зориулсан барилдаан байв. Уг барилдаанд тэр зургаагийн даваанд Аймгийн арслан Т.Дүүрэнсаранг, долоогийн даваанд Аймгийн арслан П.Жаргалсайханыг, наймын даваан Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатарыг хаяжээ.
БАРИМТ 10
Улмаар тэр өнөө жилийн Бүх цэргийн баяр наадамд түрүүлснээр уг шатны барилдаанд гурав дахь түрүүгээ хүртэв.
БАРИМТ 11
Мөн тэрбээр аймаг цэрэгт гурав, улс аймагт хоёр удаа үзүүр булуусан хүчтэн. Тухайбал, 2020 оны АПУ ХК-ийн нэрэмжит Богдхан хайрханы хишиг барилдаанд Улсын аварга О.Хангайд унан үзүүрлэж байсан.
БАРИМТ 12
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд нэг удаа тав, нэг удаа зургаа давж байжээ.
БАРИМТ 13
Цэргийн наадамд өмнө нь зургаан удаа зодоглож, нэг удаа гурав давсан нь хамгийн өндөр амжилт байв.
БАРИМТ 14
Гурван жилийн өмнө өвдгөндөө хүнд гэмтэж, эд байсан амжилт нь буурсан ч тэр эргэн ирж байна.
БАРИМТ 15
Цэргийн наадамд түрүүлснээр тэр "Бадрангуй" чимэг нэмж, бүх аймаг, цэргийн цолтнуудын манлай боллоо.