Их Британийн гадаад тагнуулын алба "MI6"-г түүхэндээ анх удаа эмэгтэй хүн удирдана гэж Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер мэдэгдлээ.
Блэйз Метревели намар Тагнуулын нууц албаны даргын албан тушаалдаа очно. Тэрбээр одоогоор тус үйлчилгээний технологи, инновацийн багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ нь Жеймс Бондын тухай кинонуудад "Q" дүрээр мөнхөрсөн албан тушаал юм.
2017 онд "Q" нь эмэгтэй хүн байсан нь илэрсэн боловч тухайн үед Метревелигийн нэр нууц байв.
Оксфордын их сургуулийг төгссөн Метревели өмнө нь дотоод, гадаадын тагнуулын байгууллагад удирдах албан тушаал хашиж байжээ. Стармер энэ томилгоог “түүхэн” гэж тодорхойлсон.
Тэрбээр мэдэгдэлдээ "Блэйз манай улсыг хамгаалж, ард түмнийхээ аюулгүй байдлыг хангахад шаардлагатай шилдэг удирдлагыг үргэлжлүүлнэ" гэжээ.
Л.Баяр