зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зургаан зууны дараа биднийг Монгол гэж танилаа...

2012-12-13
0
ЖИРГЭХ
  Хятадын Хөнань мужийн Сяо овогтон иргэдийг монгол үндэстэн гэдгийг Хятад, Өвөрмонголын түүхч эрдэмтэд баталсан тухай Синьхуа агентлагийн мэдээг бид өмнө нь дамжуулж байсан билээ. Тус мэдээг ӨМӨЗО-ны Хөххотод суугаа МОНЦАМЭ-гийн сурвалжлагчид уламжилсан Монгол Улсаас БНХАУ-ын Хөххот суугаа Ерөнхий консулын газрын Консул Ж.Баярбаатар энэ удаад мөн Хэнань мужаас Хөххотод ирсэн монгол үндэстэн Сяо Юн Цюанийг бидэнтэй уулзууллаа. Ингээд та бүхэнд Сяо Юн Цюаньтай хийсэн ярилцлагыг хүргэе.
  IMG_69441Хятадын Хөнань мужийн Сяо овогтон иргэдийг монгол үндэстэн гэдгийг Хятад, Өвөрмонголын түүхч эрдэмтэд баталсан тухай Синьхуа агентлагийн мэдээг бид өмнө нь дамжуулж байсан билээ. Монгол Улсаас БНХАУ-ын Хөххот суугаа Ерөнхий консулын газрын Консул Ж.Баярбаатар энэ удаад мөн Хэнань мужаас Хөххотод ирсэн монгол үндэстэн Сяо Юн Цюанийг бидэнтэй уулзууллаа. Ингээд та бүхэнд Сяо Юн Цюаньтай хийсэн ярилцлагыг хүргэе.

   Сяо угсаатан хэмээн нэрлэгддэг 5000 орчим хүн Хөнань мужийн 10 гаруй тосгон сууринд суурьшин амьдаргийн нэг нь Сяо Юн Цюань эрхэм бөгөөд тэрээр мужийнхаа төмөр замын байгууллагад насаараа ажилласан нэгэн юм. Одоо өндөр насныхаа тэтгэвэрт суугаа тэрээр Монгол Улсад очиж үзэх хүсэлтийг Хөххот дахь Ерөнхий консулын газарт тавьжээ. Халуун дулаан уур амьсгалтай Хятадын өмнөд нутагт амьдардаг Сяо Юн Цюань гуай Монгол орныхоо өвлийг үзэх тун сонирхолтой байгаа гэнэ. Тэрээр Монгол Улсад анх удаа хөл тавих өдөр хоногийг тэсч ядан хүлээж буйгаа сэтгэл догдлон ярьж байлаа. Дашрамд энэхүү ярилцлагыг орчуулж мэргэжлийн туслалцаа үзүүлсэн эрхэм консул Ж.Баярбаатарт талархсанаа илэрхийлье.

- Хятадын угсаатан судлаач эрдэмтэд Сяо овогт иргэдийг монгол үндэстэн гэдгийг баталснаа зарлаад удаагүй байна. Та бүхэн энэ мэдээг ямархуу санал  сэтгэгдэлтэйгээр хүлээн авсан бэ?
- Маш их баярлалгүй яахав дээ. Биднийг өмнө нь албан ёсоор монгол үндэстэн гэж зарлаж тунхаглаагүй ч бид монгол хүн гэдгээ мэддэг, түүх соёлоо эрж сурвалжилж, Монгол гэдэг үгийг тарни шиг л бодож явсан улс. Тиймдээ ч Ордосын Чингисийн онгонд болдог Их монголын хар сүлдний тахилгад манай муж, хошуу, сиянаас жил бүр ирж оролцдог, эх хэлээ мэдэхгүй ч элгэн садан монголчуудтайгаа  уулзаж учирцгаадаг байсан. Харин биднийг монгол үндэстэн гэдгийг нотолж, энэ мэдээ Хятадын болон Хонконг, Макаогийн телевизүүдээр өргөн олон нийтэд цацагдсанаас хойш залуучууд маань монгол хүн гэх омгорхлоо бүр ч асааж ноцоож байна. Үнэнийг хэлэхэд өмнө нь бид энэ тухай ам дүүрэн хэлж ярьж чаддаггүй л байлаа. Зургаан зууны дараа л биднийг монгол үндэстэн гэж танилаа шүү дээ...

- Та бүхэн өмнөх түүх, удам судраа хэр сайн мэдэх вэ? Уг удмын бичиг бий юу?

- Бид эх хэлээ их эрт үед алдсан. Юань улс задарч сульдах үес манай өвөг дээдэс анхны суурьшмал нутаг Шаньси мужийн Пин Ань Лу гэдэг газраас одоогийн энэ Хөнань мужийн Жун Моу орчимд дутаан ирж эндээ нутагшсан түүхтэй. Ингээд л Мин улсын үед удам судраа нууцалж, монгол хүн гэдгээ далдалж Хан үндэстэн лугаа нүүр хувиргах тийм нэгэн хэцүү цаг үе эхэлсэн. Учир нь монгол хүн гэдгээ бусдад мэдэгдэх нь амь насаа аюулд хүргэхээр байлаа. Эндээс л бичиг соёл, хэл угсаагаа мартах эмгэнэл эхэлсэн гэж болно. Тэгэхдээ өвөг дээдэс маань үр хойчдоо ямагт монгол үндэстэн гэдгээ хэлж захиж он жилийг туулан өнөөдөрт ирэхдээ хэл маань хятад болсон ч удам угсаа гэх сэтгэл маань монголоороо үлдсэн. Бидэнд угийн бичиг байхгүй. Харин бидний үүх түүхийг тэмдэглэсэн нэгэн чухал чулуун дурсгал /бунхан/ одоо бидний амьдарч буй Хөнань мужийн Жун Моу сиянд байна. Тэрийг бид угийн бичиг лугаа хүндэтгэн тайдаг.

- Дээр дурдсан мэдээнд та бүхнийг Зүчийн хойчис хэмээн бичсэн байна. Харин танай Хөнань мужийн Лу Янд өөрсдийгөө Мухулайн хойчис хэмээн нэрлэдэг Ли овогтон монголчууд бас байдаг шүү дээ. Сяо овогтнуудын Ли овогтнуудаас ялгарах онцлог юу вэ?
- Их хаан хөвгүүддээ нутаг заан хуваарилахдаа Зүчид тэр газрыг /Шаньси муж/ өгсөн. Зүчийн хойчис тэнд амьдарч байсан тухай нөгөө чулуун дээрх бичигт бий л дээ. 1254 онд Батхааны том хүү Сартагтай мөн тэр газарт амьдарч байсан. 1255 онд Бат хаан насан эцэслэхэд Мөнх хаан элч зарж Сартагтайг хаан ор суулгахаар умард нутаг руу дуудсан. Тэр үед Сартагтай умард тийш явж харин орд өргөө, хатан хөвгүүд нь уг нутагт үлдсэн. Шаньси мужийн Пин Ань Луд шүү дээ. Бид бол тэдний хойчис юм. Юань гүрэн унаж Мин гүрэн байгуулагдах үес бидний өвөг дээдэс тэндээ оршин амьдрахуйд нэн бэрх болж, олонх нь хядагдаж, 1368 онд 10 өрх айлын тэргүүлэгчид гэр бүлээ авч одоогийн Хөнань муж руу дутаан ирсэн гэдэг. Тэд ийнхүү нүүж ирээд бүх түүхээ нууж, аажмаар хятад соёл, зан дадгалд хэвшиж үлдсэн түүхтэй. Харин Мухулайн хойчис гэх Ли үндэстэн бол тус нутагт эртээсээ амьдарч ирсэн түүхтэй улс. Одоо тэдний тахилгын сүм Ордосын Үүшин хошуунд бий. Ли үндэстнүүд биднийг бодвол харьцангуй эх хэл, түүх соёлоо марталгүй уламжилж иржээ. Ли гэдэг ханз нь хоёр дүрст зурлагаас бүтэх бөгөөд толгой дээрх үсэг нь мод буюу МУ хэмээх ханз байдаг. Түүн дорх үсэг ЛИ гэх зурлага. Тэд Мухули хэмээх үгийг товчлон Ли гэдэг овог авчээ. Дундад улс байгуулагдах үес /1949 он/ тус улсын бүх үндэстнийг овогжуулах компанит  ажил өрнөсөн. Энэ үеэр монгол үндэстнүүд Ли, Сяо, Юи, Ван гэх зэрэг овгуудыг авсан бөгөөд бичлэг зурлагийн талаасаа нэлээд ухаалаг хандсан байдаг. Манай Сяо овог мөн ялгаагүй бидний өвөг Му Зяо нэрт ванг мөнхлөх зорилгоор Му Зяо гэх үгийн зурлагуудыг оролцуулж зохиосон ханз. Бидний өвөг дээдсийн нэг Му Зяо ван Юань гүрний үед тухайн нутаг орныг эрхшээн захирч байжээ. /Тайлбар: Хятад хэлний 木 “Му” ханзийг 交 “Зяо” ханзтай нийлүүлбэл 校 “Сяо” гэх үг үүсдэг. Иймээс тэд Сяо овогтон болсон байна/.

- Та бүхэн амьдран суугаа орон нутагтаа монгол ёс заншлаа хэрхэн хадгалан хөгжүүлж байна вэ? Овоо, тугийн тахилга тайлга гэх мэтийн зан үйл хийдэг үү?

- Бид Өвөрмонголд болон Дундад улсын бусад монгол үндэстэн байгаа газрын зарим нэгэн тахилга тайлгын зан үйлд оролцдог. Харин сүүлийн жилүүдэд өөрсдөө санаачилж Чингис хааны тайлга тахилгыг жилд нэг удаа хийх болсон. Манай хошуу сиянд монголчууд хамтдаа хоол будаа идэх, хувийн амьдралынхаа тэмдэглэлт үйл явдалд бие биенээ урьж зочлох явдал бол түгээмэл байдаг. Саяхнаас бид монгол хувцас хунараа сонирхон өмсөж эдлэх болоод байна. Хот суурин газар алба хашдаг зарим нэг нь интернэтээр Монгол Улс болон монгол үндэстэнийхээ талаар сонирхон уншиж үздэг ч бодит мэдээллээр нэн дутмаг байдаг. Манай нутгаас л гэхэд Монгол Улсад өөрийн биеэр очиж үзэх гэж байгаа анхны хүн нь би болж байх шиг байна. Би маш их яарч байгаа. Сургаар мэддэг Монгол Улсдаа биеэр очих боломж бүрдэж байна. Дашрамд хэлэхэд Хөххотод суугаа Монгол Улсын консулын газрын хамт олонд маш их талархаж байгаагаа уламжилъя. Тэд миний хүсэлтийг сонсоод Монголд зочлоход ямар материал, бичиг баримт бүрдүүлэхийг хэлж зөвлөсөн, ном журмынх нь дагуу визийг маань нэн шуурхай гаргаж өглөө. Үгээр хэлэхийн аргагүй баяр хөөртэй явж байна даа.

- Танай нутгийн цаг агаар, уур амьсгал ямархуу вэ? Монгол үндэстнүүд маань ямархуу ажил үйлс эрхэлж, амьдрал ахуй нь ямар шиг байдаг вэ?
- Манайх бол харьцангуй дулаан уур амьсгалтай газар л даа. Өвөлдөө нэмэх 3-5 хэм байдаг. Зундаа бол бараг 40 хэмийн халуун. Монголчуудын ихэнх нь тариа тарьж хөдөө тосгон сууринд аж төрцгөөдөг. Тэгэхдээ Дундад улсын бусад ард түмний жишгээр төр засгийн алба ажил хийгээд төв сууринд амьдарч байгаа монголчууд ч цөөнгүй бий. Дашрамд хэлэхэд Хөххот дахь Монгол Улсын консулын ажилтнууд болон сурвалжлагч таныг манай нутгаар зочлон очоорой гэж чин сэтгэлээсээ урьж байгааг минь хүлээн авна уу. Бидний нутагт очсон монгол хүнийг бид маш их хүндэтгэдэг. Монгол Улсаас манай нутагт хүн ирж байгаагүй. Өвөрмонголоос ажил албаны томилолтоор цөөн боловч ирж очдог юмаа.

- Тантай ярилцахад таатай байлаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн танд их баярлалаа. Та Монгол оронд тавтай сайхан зочлоорой.
- Монгол улсынхаа хэвлэлд анх удаа ярилцлага өгч байгаадаа маш их баяртай байна. Миний амьдралын хамгийн дурсамжтай сайхан үйл явдал боллоо. Та бүхэнд их баярлалаа.
Б.Занданхүү /Хөххот/





0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • (65.28.43.7)
    Uuruu hyataduudyin gar hul bolchih voo, hamaa namaagui eldev yum "savaaguitej: bichij baigaad, bolgoomj hezee ch iluudehgui shuu!
    2012 оны 12 сарын 15 | Хариулах
  • (140.112.103.127)
    Юу вэ Зүчийн хүү Бат, Батын хүү Сартаг ч гэх шиг. Тэд чинь Бүгд Оросыг захирч оросдоо нас барсан шүү дээ. Зүч, Бат, Бэрх, Сартаг эдэр бүгд тэнд л амьдарч байсан шүү дэ. Тэд орост Алтан орд, Хөх орд, Ногая орд эдэр байгуулж байсан. Узбек гээд Батын ачинцарын нэрээр нэрлэгдсэн бүхэл бүтэн улс одоо дундад азид байна ш дэ. Тэд хятад амьдарч байсан байх логик алга да. Харин Мухлай жанжины үр хочис байх магадлалтай байх шүү
    2012 оны 12 сарын 14 | Хариулах
  • mongol (182.160.34.91)
    gudlaa muu hujaa nariin sanaag ni medehyu bnu
    2012 оны 12 сарын 14 | Хариулах
  • garal uusel (194.228.11.77)
    sain baina uu?6zuuniig damjisan geheer sonin sanagdaj bna.tsus holildood ali hediin hyatad boltson hvmvvvs .tegeed bas hyataduud mongolchuudiig uursdiin haryat uursduusuu ulbaatai bolgoh geed bahan yum hiigeed bgaag hvmvvs medej l bga bh.sayhan 1hyatad hvni bichlegiig you tube_s olj vzle< mongol hyatad 2 uls nerneesee ugsvvleed ijil zvil ih bga.manai 2 uls garal ugsaa 1>geh meteer hanz yarij mongolchuudiig dord vzeed bga yumuu doromjilod bga yumuu minii huvid ter bichleg er taalagdaagvi.urd hursh maani hvnii nvd huursan yum hiichdeg bolhoor itgeh hereggvi l bolovuu.
    2012 оны 12 сарын 14 | Хариулах
  • Genen hongor (65.28.43.7)
    6 zuunyi daraa mongol tanigdahaa baichihguin tuluu l yavah yostoi bolov uu? Za tegeed 6 zuunyi daraa unuudur "amid seruun" yavaa 3 saya hun ter chigeeree soligdson baina l daa, tegehleer yaaltai ch bilee...
    2012 оны 12 сарын 14 | Хариулах
  • Genen hongor (65.28.43.7)
    End tend taraasan, uldej hotsorson "mongolchuudaa" tag martchihna geh ni haishaa ch yum be? Gehdee 2 hurshuu...hezee ch ***** bas! Ted yuu sanaj, uidej baigaag chini saihan haraad l suuj baigaa. Tegeed cj ali ch uls orond TAGNUULYIN ALBA gej baidag biz dee?!
    2012 оны 12 сарын 14 | Хариулах
  • Genen hongor (65.28.43.7)
    Hyatadyig teneg gej sanadag humuus uursduu hen bolj taarah vee?! Alham alhamaar yavsaar unuuh "tsuuhun" mongolchuud hen negen bolchih vii dee?
    2012 оны 12 сарын 14 | Хариулах
  • Hhh (213.166.199.64)
    Mongoloo gesen vner hanhlah avch komnist erh barigchdaas aisan muuulj bolohgvi gesen aidast avtsan yriltsalga. Bn Hvniig. Hujaanar erh barigchid ni iim. Bolgodog. Yum. Bn daa. Hoorhiis manai. Man geech idej uudag garuud zovhon amin huviin ashigaa hamgaalan. Komnist deglemiig moroodoj hvniig ailgah amiig ni vdeh duugvi bailgah sonirholtoi. Baidag oorsdiin idsen shamshiduulsnaa daldlah zorilgotoi
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • (58.18.168.125)
    ene humuus bidnees ch iluu mongoliig omooroh setgeltei gedegiig bid medeh heregtei shal hudlaa ishlel tataj eh oronch tsarailsan garuudaas lav hol iluu yu ni iluu geheer ted mongoliig gesen chin setgelee dotroo hadgaldag ter ni il dovchignohoos huvi iluu ymda
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.25.161)
    ХӨӨРХИЙС МИНЬ. БОЛЖ ДЭЭ. ИЙМЭРХҮҮ ЯРИЛЦЛАГА ГАРГАСАН ТАНАЙ САЙТАД БАЯРЛАЛАА. БИ МОНГОЛ ХҮН Ш ДЭЭ ГЭЭД ЭХ ХЭЛЭЭ МАРТСАН ХООЛОЙ ЗАНГИРСАН ОЛОН ХҮНТЭЙ ТААРЧ ЯВЛАА. НАСТАЙ ТАЙВАНЫ МОНГОЛ ХҮН 20-Д ЖИЛИЙН ӨМНӨ НАМАЙГ МОНГОЛООС ИРСЭН ХҮН ГЭДГИЙГ МЭДЭЭД ӨВДӨГНӨӨС МИНЬ АДИС АВЧ БАЙЛАА. АЙМААР ЦОЧМООР БАЙЖ БИЛЭЭ. БАЯРЛАМААР ХАРАМСМААР БАЙЖ БИЛЭЭ.ИХ ҮНДЭСТЭН, ЭРТНИЙ ТҮҮХТ ҮНДЭСТЭНИЙ ШИНЖ ДЭЭ. ИЙМ ХҮМҮҮСТ БИД УХААНТАЙ, ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХ ЁСТОЙ. ТЭГВЭЛ БИДНЫ ТУСГААР ТОГТНОЛ УЛАМ БАТАЛГААТАЙ БОЛНО. БИД Ч ГЭСЭН ОЛИГТОЙ БАЙЖ ЧАДАЖ БАЙГАА БИЛҮҮ? ГАЗАР НУТГАА СҮЙТГЭЭД, АЖИЛ ХИЙХГҮЙ 21000₮ ГОРЬДООД Л ЯВЖ БАЙНА Ш ДЭЭ.
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
    • хЯТАД оРОСУУДЫН БОДЛОГО МОНГОЛ ҮНДЭСТЭН ДУУСЧ Л БАЙВАЛ САЙН Ш ДЭЭ. ТИЙМД БИД ГАДНА БАЙГАА МОНГОЛ ҮНДЭСТЭНЭЭ ХАЙРЛАЖ БАЙХ ЁСТОЙ. ЗҮГЭЭР Л ЛОГИКООР БОДОХОД УРД БИД МОНГОЛ ГЭЭД ҮНДЭСТЭНҮҮД БАЙЖ БАЙНА. ҮГ БИЧИГ СОЁЛТОЙ. БАС Ч БАХАРХМААР. ШОРОО ШИГ ХЯТАДЫН ДУНД ӨНӨӨДӨР ХҮРТЭЛ БАЙЖ БАЙНА. ХЯТАДЫН БОДЛОГО ЭХЛЭЭД ТЭДНИЙГ ҮНДЭСТЭНИЙ ХУВЬД МӨХӨӨЖ ДУУСГААД ДАРАА НЬ МОНГОЛЫГ ДУУСГАЯ ГЭНЭ БИЗ ДЭЭ. ТЭГЭХЭЭР ТЭД МААНЬ БИДНЫ БАМБАЙ БОЛЖ БАЙГАА БИЗ. 2-рт: МОНГОЛД БОЛЗОШГҮЙ 1 ХҮЧИН ДОВТОЛЛОО ГЭЖ БОДЬЕ. ГАДНА БАЙГАА МОНГОЛ ҮНДЭСТЭНҮҮД ҮНДЭС УГСААГАА САЙН МЭДЭЖ БАЙВАЛ ХАМГИЙН ТҮРҮҮН БИДНЫГ ӨМӨӨРНӨ БИЗ ДЭЭ. 3-рт: ДЭЛХИЙД МАШ ТОМ ЮМ ХИЙСЭН МОНГОЛ ҮНДЭСТЭНҮҮД ИХ БИЙ. ТЭДНИЙХЭЭ ХҮЧИЙГ АШИГЛАХ ЁСТОЙ. ХЯТАД ГАДААД ДАХЬ ҮНДЭСТЭНИЙХЭЭ ХҮЧИЙГ ИХ АШИГЛАЖ ХУРДАН ХӨГЖСӨН ЮМ ШҮҮ
      2012 оны 12 сарын 13
  • (211.31.55.172)
    mongol min mongolooroo uldeyee mongol n unen eseh n ergelzeetei iim nuhduudiig huleej avah hereggui
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • (211.31.55.172)
    demii demii odoo uchnuun zuunii daraa ted nartai saimshraad yahav dee odoo mongol tsug barag alga boloo bailgui
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • (133.5.11.10)
    Bid tedniig oilgoh estoi, buyanbadrahaa tendees MoNGol AIL newtrvvlegee hiigeerei dee
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • (212.253.224.197)
    golomton deeree bga xedvvlee evtei, xvchtei baix yumsan daa
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • bg (124.158.104.24)
    монгол бол хятадын нэг хэсэг гэдэг бодлогоо батлах гээд янз бүрээр үзээд байгаагын нэг хэсэг нь ш дээ
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • (58.18.168.126)
    Баярбаатар та их мунхаг хүн юм.Үндэстэн тогтнох нэг үндэс бол эх хэл байдаг.Гэтэл одоо хаа холын өмнөд газрын нэг цагаач ***** монгол гээд, монгол хувцасс өмсөөд эх нутаг эцэг өвгөдийн минь ариун дагшин газар гишгэх гэж байхад баярлаад сууж байдаг.Тэд өвөрмонголчуудыг ямар аргаар эзлэн авсан тэр аргаа яг хэвээр нь хэрэглэж байхад анзаарах сөхөөгүй явж байдаг.Хэдий түүхэнд МОнголын эзэнт гүрэн хятадыг дарлаж байхдаа ганц хоёр Монгол хүнийг үлдээсэн нь үнэн.Харин одоо 700 зуун жил болчихоод байхад тэдэнд монгол хүний ариун цуснаас дусал ч үлдэхгүй нь хэний ч санаанд ил билээ.Өнөөдөр ***** зулбадас хуурамч дүр эсгэн Их АРиун газарт минь шаахайны мөрөө гаргах гэж байна.Энэ бол Хөх хотод суугаа эрхэм консул таны анхаарч үзэх ёстой зайлшгүй ажил бусуу.Хөх хот дахь Монголчуудаас танд зориулав.Жанчхүүгийн даваанаас хойш хятад шаахайн мөрийг хэзээ ч битгий гарга.
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
    • ЧИ Ч МУНХАГ МАЛ БАЙНА. ДЭЛХИЙГЭЭР ЯВЖ ЮМ ҮЗЭЖ НҮД ТАЙЛААЧ
      2012 оны 12 сарын 13
  • (182.160.44.187)
    Эзэлсэн газартаа доор хаяж 1000-2000 цэрэг үлдээсэн байдаг гэдэг шүү
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • (202.5.205.44)
    Элбэгдоржооё болж Монголчууд Хятадтай нийлэх нь ээ
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • zochin (203.91.117.4)
    tsever hytad bidend hereggui.hytaduudiin manai esreg ajilgaa
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • (74.70.209.42)
    Hyatad gedeg uls baidag gedgiig hezee ch bitgii mart, tednii huliig eh orondoo bitgii gishguul gej etseg uvgud maani helsen. ene uchirtai shu. haytaduud neg l yum sedlee. chingis haaniig neg l ih yarih bolj. ugtaa bol durgui l baimaar yum. muur nohoi hoyor niileed togoochiin esreg bolood irvel neg ym bolson gesen ug gej bdg daa. yumnii duhand hurahgui saimshrah demii bh shu.hyatduud urgelj zali, meheer alivaag diilj irsen. jinhene mongolchuudiig n darlaad, hudal hujaa nar mongol bolj jujiglej bgaag ch uguisgeh argagui
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • (174.232.139.102)
    Bi itgej bna.Heerhii zailuul.Hayagdchihsan mongolchuud zailuul.Tavtai moril.
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • (122.201.18.154)
    HARDAH SETGEL TURJ BNA HYATADUUD DALIMDUULJ YU SEDEJ BGA BOLDOO
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • (58.18.168.122)
    neg l sejigtei bn da. hyatduud neg yum l sedej bgaa.bid ch gesen davj setgeh uchirtai. hyatduud gej hen bilee. martaj bolohgui...
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • хх (202.170.64.68)
    манай хаадын зарц хятадууд байлгүй дээ манайхан бол эх нутагтаа тэмцээд л ирэх байсан даа
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • monguush sholbaana (217.118.79.24)
    tegehdeel tednar hyatad bolson shvv dee hel souol baihgvi bol vndesten mvhsvh shvv de hv hv etegej bolohgvi shvv
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • (124.158.74.12)
    монголчууд бид хаяа дэрлэж олон мянган жил болсон. эрлийз хурлийзаар дүүрчихсэн орон шүү дээ. Монголоо гээд ирж байгаа нь сайхан байна. Сайхан хүлээж авах хэрэгтэй дээ.
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • (203.194.116.52)
    hardah setgel turj bgaa n muuhai l yum. gehdee hyatad ingej zarlah uls mun u. Soyoliin eeljit dowtolgoo l bh. Yamar sanaatai ingej bgaa boloo.
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • (202.170.68.162)
    goe sanagdaj bna hunii nutagt bgaa ch gesen udam ugsaa buural tuuhee sanagalzaj ergej harj bodoj tungaaj bgaa ni mah ih baharhmaar bna. mongold tavtai moril ovog deedsiinhee nutgiig sain uzej harj dursamj uldeegeerei
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    10 цаг 32 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    14 цаг 29 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    17 цаг 42 мин
  • Спортын шилдэг 5 кино
    17 цаг 57 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    18 цаг 28 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    18 цаг 33 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    18 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    18 цаг 50 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    18 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
    Уржигдар 16 цаг 36 мин
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
    Уржигдар 14 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
    Уржигдар 14 цаг 50 мин
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
    Уржигдар 13 цаг 09 мин
  • Том Круз амь өрссөн үйлдлээрээ Гиннесийн дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө
    Уржигдар 11 цаг 13 мин
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК