
“Hybe” компаниас BTS хамтлаг шинэ цомгоо ирэх оны гуравдугаар сарын сүүлээр сонсогчдод хүрнэ гэдгийг мэдээллээ.
Хамтлагийн гишүүд бүгд цэргээс эргэн ирсэнийг тохиолдуулж ийнхүү шинэ цомог дээрээ ажиллаж байгаа гэнэ.
Цомгоо гаргасныхаа дараа BTS хамтлаг бүрэн хэмжээний аялан тоглолтоо эхлүүлэх бөгөөд нийт 65 гаруй тоглолтоос 30 гаруйг нь Хойд Америкт зохион байгуулах аж.
Тус хамтлагтай хамтран ажилладаг “Big Hit Music” дуу бичлэгийн студи одоогоор аялан тоглолтын тов гараагүй байгаа ч хэлэлцээ үргэлжилж байгаа гэдгийг мэдэгдлээ.
“BTS” хамтлаг нь хөгжмийн салбарт хамгийн эрэлттэй хамтлагуудын нэг бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр гаргасан хамгийн сүүлийн бүрэн хэмжээний цомог болох “BE” нь “Billboard 200” чартыг тэргүүлж байсан бол цахим тоглолт нь үзэгчдийн тоогоор Гиннесийн дээд амжилт тогтоож, 100 гаруй орны 765 мянган үзэгчийг татсан юм.





















































