
UPS компанийн ачааны онгоц АНУ-ын Кентакки мужийн Луисвилл олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсний дараа осолджээ. Тухайн үед онгоц их хэмжээний түлш тээвэрлэж явсан байна.
"UPS"-ийн мэдэгдэлд онгоцонд багийн гурван гишүүн байсан гэжээ. Тус компани ямар нэгэн хүн нас барсан гэж мэдээлээгүй байсан ч багийн гурван гишүүн амьд үлдээгүй, үүнээс гадна 11 хүн бэртсэн гэж албаныхан мэдээлсэн байна. гарсан байх магадлал бага юм. Дэлбэрэх үед ойролцоогоор 38 мянган галлон түлш шатаж, галын дөл ойролцоох аж ахуйн нэгжүүдийг хамарсан байна.
Хавай руу чиглэн явсан "UPS 2976" дугаар нислэг орон нутгийн цагаар 17:15 цагийн орчимд осолдсон гэж АНУ-ын Холбооны нисэхийн удирдлагын газраас мэдээллээ.
UPS ирэх арван жилийн хугацаанд "MD-11"-ийн флотоо гаргахаар төлөвлөж байсан. "MD-11" онгоцны урт нь 61 метр, далавчны урт нь 52 метр юм. Харьцуулбал, сая осолдсон "Боинг 747" нь ойролцоогоор 76 метр урт, далавчны урт нь 68 метр юм.
Осолдсон онгоц 34 жилийн насжилттай байсан. Энэ нь 1991 онд "Thai Airways"-т үйлчилж эхэлсэн боловч 2006 онд UPS руу шилжсэн гэнэ.
Л.Баяр





















































