зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Арго: Дэлхий сүйрсэн ч аав ээж, эхнэр хүүхэдтэйгээ хамт байж байгаад үхнэ

2012-12-18
0
ЖИРГЭХ
Хорин таван хэл мэддэг гэх ардын багш Б.Аргог танихгүй хүн ховор. Сургалтын төв, гадаад хэлний сурах бичгээ байнга рекламддаг тэрээр хамгийн сүүлд хошин урлагт хүч үзсэн. Түүний дараа тахилч болж хувиран сүсэгтэн олонд Даахий бурхны сахиусыг зарж явсан. Харин одоо тэрээр Чингис хааныг 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн гэж үзээд Хар сүлдийг нь тахих гэж байгаа аж. Хар сүлдний тахилгын талаар болон дэлхийн сүйрлийн тухай ямар бодолтой явааг нь сонирхлоо.


арго   Хорин таван хэл мэддэг гэх ардын багш Б.Аргог танихгүй хүн ховор. Сургалтын төв, гадаад хэлний сурах бичгээ байнга рекламддаг тэрээр хамгийн сүүлд хошин урлагт хүч үзсэн. Түүний дараа тахилч болж хувиран сүсэгтэн олонд Даахий бурхны сахиусыг зарж явсан. Харин одоо тэрээр Чингис хааныг 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн гэж үзээд Хар сүлдийг нь тахих гэж байгаа аж. Хар сүлдний тахилгын талаар болон дэлхийн сүйрлийн тухай ямар бодолтой явааг нь сонирхлоо.

- Энэ сарын 21-нд тахих Хар сүлдний тахилгын талаараа танилцуулаач?


 - 2012 оны 12 дугаар сарын 21-нд хар сүлдний тахилгыг манайх хийх болно.  Уг тахилгыг жил бүрийн арванхоёрдугаар сарын 21-нд хийдэг уламжлалтай. Гадуур дэлхий сөнөнө гэсэн зүйлийг яриад байна. Тэгэхээр энэ өдөр дэлхий сөнөхгүй. Харин Чингис хааны төрсөн өдөр тохиож байгаа юм. Тийм учраас бид энэ өдөр Чингис хааны хар сүлдийг тахидаг. Энэ талаар манай хэвлэл мэдээллийн байгууллагууд сайн мэдэхгүй, анзаардаггүй юм. 12  сарын 21-нд дэлхий сөнөх үгүй талаар хүмүүс ярьж байна. Зарим нь сөнөнө зарим нь сөнөхгүй гэж маргалдаж байна. Энэ асуудлыг гурван талаас нь харж үзэх нь зүйтэй байх гэж бодож байна. Нэгдүгээрт шинжлэх ухаан, хоёрдугаарт шашин төрийн талаас, гуравдугаарт хүмүүсийн сэтгэл зүйн талаас харах нь зүйтэй байх. Тэгэхээр шинжлэх ухааны талаас дэлхий сөнөхгүй гэдгийг НАСА-ийн эрдэмтэд дахин дахин тайлбарлалаа. Үүнд санаа зовохгүй байж болно.

  Шашин төрийн талаас нь лам нар та бүгдэд хангалттай сайн хэлж өгсөн байх гэж бодож байна. Жаахан бухимдуу л тайлбар хийсэн болохоос биш. Ууртай байсан зайлуул. Уучлах хэрэгтэй. Уур хилэн гэдэг чинь хэцүү өвчин байдаг юм шүү дээ.
  Бас маяагийн календарь гэж байгаа. Тэр календарь нь 2012 сарын 12 сарын 21-нд  дуусаад цаашаа үргэлжлээгүй. Тэгэнгүүт энэ өдөр дэлхий сөнөх юм байна гээд хүмүүс ойлгочихож.

- Дэлхий сүйрэх үгүй талаар та яг юу гэж бодож байгаа юм?


- Буддын шашинд эх үрийн холбоо гэж байдаг. Эх нь хэзээ ч үрээ алддаггүйтэй адилхан эх дэлхийд цаашид өчнөөн жил байна. Дөрвөн миллард жил байна.
  Ертөнц сүйрнэ гэж байхгүй. Ертөнц дэлхий хүнийг сөнөөхөөс түрүүнд хүмүүс харин дэлхийг сөнөөж магадгүй гэсэн таамаг байгаа. Тэгэхээр улс хоорондын харилцаа, дайн самуун, өлсгөлөн энэ бүх зүйл дандаа хүмүүсийн хар сэтгэлээс үүссэн юм. Тэгэхээр хамгийн гол нь дэлхий сөнөхөөс илүүтэйгээр хүн төрөлхтөн өөрсдийгөө устгахаас болгоомжилж байгаа юм. 1900 оноос хойшхи эдийн засгийн хямрал 1914 дэлхийн нэгдүгээр дайнаар дууссан бол 1930 оны эдийн засгийн хямрал дэлхийн хоёрдугаар дайнаар дууссан. Тэгэхээр би дайн дажингүй байгаасай гэж би хүсдэг.
Томоохон шашны зүтгэлтнүүд юу гэж үзэж байна вэ гэхээр 2012 оны 12 сарын 21-ний өдрийг муу цагийн муу эрин үеийн төгсгөл гэж үзэж байгаа.Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний амьдарсан 2000 жилийн хооронд арван дөрвөн мянган дайн болсон байдаг юм. Тэгэхээр муу үеийн төгсгөл нь энэ сарын 21-ний өдөр юм.

- Энэ сарын 21-ний өдөр муу цагийн төгсгөлийн өдөр гэдгийг та юугаар баталж байгаа юм бэ?

  - Шашны зүтгэлтнүүд нэг зүйл дээр санал нэгтэй байна. Ромын папаас өгсүүлээд Христ, Лалын гээд бүх шашны зүтгэлтнүүд сайн цагийн эрин буюу Майдарын эриний эхний өдөр нь ямар өдөр юм бэ гэдгийг их бодож байгаа юм. Тэд санал нэгтэйгээр сайн цагийн хамгийн эхний өдрийг 2013 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр гээд тогтчихсон байгаа. Муу цаг төгсөөд сайн цаг эхэллээ гэж үзэх юм бол дундаа завсрын хоногуудтай байгаа. Энэ сарын 21-ний өдрийг муу цагийн төгсгөл гэж үзээд ирэх оны нэгдүгээр сарын 14-ний өдрийг сайн цагийн эхлэлийн өдөр гэж үзэх юм бол энэ хооронд хорин хоёр хоногийн зай байгаа. Тэгэхээр санаа зоволтгүй. Шашны зүтгэлтнүүд хүмүүст юу гэж зөвлөж байна гэхээр энэ сарын 21-ний өдөр хүмүүс сайн сайхан зүйл бодож хамаг муу юмаа орхиод хорин хоёр хоногийн туршид муу зүйл бодож, хийж болохгүй. Одоо бол хариуцлагатай өдөр ирж байна. Энэхүү өдрүүдийг хайраар дүүрэн, болзошгүй аюулаас авран  хамгаалахын тулд тахих ёстой.

- Хар сүлдний тахилгыг хэд дэх жилдээ хийж байгаа юм?


 - Хорин хоёр дахь жилдээ тахилыг тахих гэж байна. Энэ тахилга маань энэ сарын 21-нд Чингис хааны хар сүлдэнд болно. Ганцхан хар ч гэхгүй цагаан тугийг бас тахиж цэнгүүлнэ. Манай он тоололд Чингис хааны төрсөн өдөр болон нас барсан өдрийн талаар эргэлзээ төрүүлэх зүйл их байдаг. Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг ерөнхийлөгч маань ямар ч дэмжсэн. Энэ тал дээр төрс засагтаа баярлалаа гэж хэлмээр байна. Чингис хаан бол 12 сарын 21-ний өдөр төрсөн. 22-ний өдөр төрсөн ч байж болох юм. Яг тодорхой биш. Энэ миний судалгаа биш.

- Тэгээд хэний судалгаа гэж?


- Өвөрмонголчууд жил бүр энэ өдөрт хар сүлдийг тахиж цэнгүүлдэг.

- Муу цагийн төгсгөл сайн цагийн эхлэлийн хооронд хорин хоёр хоног байна гэж та яриад байна. Энэ ямар учиртай өдрүүд вэ?

- Ертөнцийн муу төгсгөл сайн цагийн эхлэлийн хооронд хорин хоёр хоног байгаа. Энэ өдрүүдэд хүмүүс гам барьж сайн сайхныг бодох хэрэгтэй. Энэ хорин хоёр хоногийг зөв л өнгөрөөх хэрэгтэй байна. Одоо бидний тахих гээд байгаа Чингис хааны тахилгад хэн дуртайг нь урьдаггүй. Эхний хэдэн жил бүгдийг нь ирүүлээд оролцуулдаг байсан. Харин сүүлийн үед хүссэн хүн бүрийг оролцуулахгүй байгаа. Ердөө 111 хүнийг оруулна. Тэгэхээр хүмүүс та бүхэн 12 сарын 21-ний өдөр Чингис хааны төрсөн өдрөөр түүний хар сүлдний тахилгад оролцохыг хүсвэл ирээрэй. Өнөөдөр 111 хүнийг бүртгэж тахилгат орох эрхийн бичгийг гардуулна. Хүмүүс алд цэнхэр хадаг, шар цаасан дээр Чингис хаанд захиа бичиж авчраарай. Хандивыг сэтгэлээсээ өгөөрэй. Энхтайван найрамдлын ордонд бүртгүүлнэ. Гурван давхар өндөр саарал байшин дотор ирээрэй.
  Ер нь манай хар сүлдэн тахилга дэлхий сөнөх гэж буйтай холбогдуулан болох гэж байгаа юм биш. Угаасаа өмнөх жилүүдэд хийж л байсан. Чингис хааны төрсөн өдөр энэ өдөр болдог. Тэгэхээр билэг дэмбэрэлтэй өдөр. Бид хамгийн сүүлийн удаа Хар сүлдийг тахих гэж байна. Энэ тахилгын үеэр монголчуудынхаа сэтгэл санааг нэгтгэх зорилготой. Хорин хоёр дахь тахилгын дараа бид биенээ хайрлаж чадахгүй бол их муу үр дагавар ирнэ. Энэ дэлхий сүйрэхтэй холбоотой биш. Мэдээж байгалийн гамшигт аюул болж байсан. Тийм зүйл болохыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь хүмүүсийн мунхаг харанхуй сэтгэл, мугуйд харалган ухаан хүн төрөлхтнийг өөрийнх нь гараар өөрийг нь үгүй хийлгэж магадгүй. Монголчуудад гаднаас ямар ч аюул байхгүй. Монголчууд дотроосоо бие биенээ дуусгаж магадгүй гэж харж байгаа. Чингис хааны Хар сүлдний тахилгыг хамгийн сүүлийн удаа энэ сарын 21-ний өдөр хийнэ.

- Хүмүүс хэдэн төгрөгөөр бүртгүүлдэг юм?


- Сүсэг бишрэлээрээ өгдөг. 

- 12 сарын 21-ний өдөр байгаль дэлхий дээр ямар нэгэн зүйл болно гэж таныг ярьж яваа гэж буруутгаж байгаа шүү дээ?


- Монголчууд хоорондоо нэг нэгнийхээ дарамтлах биш хүнд цаг үед бие биенийгээ түшиж явах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Хүмүүс хотын зах руу зугатааж байгаа сурагтай байна. Тэгэх хэрэггүй болов уу. Учир нь энэ сарын 21-нд дэлхий сөнөхгүй бол маргааш нь бусдынхаа нүүрийг яаж харах юм. Ах дүү нарынхаа нүүрийг яаж харах юм. Ах дүү, үр хүүхдээ аваад зугатлаа гэж бодоход Улаанбаатарчуудыг хаяад зугатаж болохгүй. Лувсанцэрэн гуайн өгүүллэг байдаг. 1950-иад оны үед дэлхий сөнөнө гэсэн үг газар авахад нэг залуу сумынхаа төв дээр эхнэр хүүхдээ орхиод ууланд гарчихдаг юм. Гэтэл дэлхий сөнөөгүй. Буцаад ирэхэд аав ээж, ах дүү, эхнэр хүүхэд нь зүгээр л байж байдаг. Тэр хүнийг өөдгүй, арчаагүй гээд эхнэр хүүхэд, эцэг эх нь хүлээж авдаггүй. Сумынхан нь ч хүлээж авдаггүй юм. Хэн ч түүнийг гэртээ оруулдаггүй. Эцэстээ тэр залуу өөрийнхөө амийг бүрэлгэдэг. Ийм нэг өгүүллэг байдаг юм. Хүн үхлээс айж арчаагүй байдалд орж болохгүй. Миний хувьд дэлхий сүйрсэн ч аав ээж, эхнэр хүүхэдтэйгээ хамт байж байгаад үхнэ. Хэзээ ч хар амиа бодож хотын зах руу явахгүй. Хүмүүсийн сэтгэл зүй их төвөгтөй байдалд байна. Одоо хүмүүсийг хараад байхад сүүлчийн өдөр болох юм  шиг загнаж, аашилж байна.

  Бурхан нь чөтгөр болно. Чөтгөр нь бурхан болно. Сайн нь муу болно. Муу нь сайн болно. Хаан нь харц болно. Харц нь хаан болж бүх зүйлийн байр солигдож хүмүүсийн зан ааш их өөрчлөгдөнө гэдэг. Хүмүүс хоорондоо их хэрэлддэг болсон байна. Бие биенийгээ их үзэн яддаг болжээ. Ер нь доромжлол их байна. Харааж зүхэж, занаж үзэн ядах байдлаар харьцаж байна. Гахай давраад гадаад гарахгүй. Нохой давраад ном уншихгүй гэсэн үг сүүлийн үед гарч байна. Энэ чинь юу гэсэн үг юм. Ард түмнийг гахай, нохойтой зүйрлэх юм. Мөн ард түмэн нь төр засгаа үзэхгүй юм. Төр нь ард түмнээ хайрлаж, ард түмэн нь төрөө хүндлэх хэрэгтэй.

  Монголчууд бие биенийгээ хүндлэхгүй үзэн ядах юм бол нэг үндэстэн ах дүү гэж яваад яах юм. Чингис хааны хар сүлдийг хорин нэгэн удаа тахисны төлөө дандаа л доромжлуулах юм. Хамгийн гол нь бид биенээ хүндлэх хэрэгтэй. Амьддаа бие биенээ хайрлах хэрэгтэй байна. Хүн болгон бие биенээ үзэн ядаж байна. Авлигатай тэмцэх газар өгч байна шүү дээ. Ингэж болохгүй.
Т.Энхээлээ /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
“Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • marav (202.179.10.94)
    fuck argo
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • marav (202.179.10.94)
    muu ***** nadaas 55000 tugrug avchihaad murisan muu ***** uheesei
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • (122.201.28.4)
    saikhan zub l yrisan bna shdee.Ta nariinkhaar bol setgel medreliin ubchtei bsan bol jinkhene delkhii sununu geed dubchignuud ybj baikh baij getel tegeegui l bna kharin muu khelcheed dotroo ter 22 khonogiig aetaikhan unguruuj yz umiig yaj medekheb ain
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • ss (122.201.18.142)
    iim balainuudiig barivchilj hariutslaga tootsoj jaahan ailgah hregtei bolovsrolgui haranhui garuud amnii zorgoor chalchih umaa....hel medeh hend heregtei um....
    2012 оны 12 сарын 23 | Хариулах
  • :-) (49.0.190.127)
    ГОЁ СЭДЭВ ШҮҮ
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • ok (202.179.13.43)
    ongon ohin tahih eslol bno
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • (182.160.4.67)
    Зөв эсэхыг нь мэдэхгүй
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • (76.170.253.157)
    xoorxii doo sumtai xun dee.
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • tuya (24.13.219.133)
    negen dee ataarxaad baixiin
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • yah bol (202.170.68.86)
    tegeed tanii ter tahilgad chin ene 40 hurch bga huitend yamar hun ochih ve. gadaa nohoi gaslam huiten bolj bn sh de
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • uka (95.235.26.164)
    ta nar uursduusuu saya dahin deer huniig muulhaasaa icheech. hooson tolgoitoi hun bish shd, ta nar uursduu yu hiij buteesiin aan, erguu bolowsrolgui arhichid l bga shd
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • halh (123.50.6.159)
    Ene hun harin suuld n estoi unen ug heljee. Mongolchuud bie bienee uzen yadaj bn hundelehgui bn. Amiddaa bie bienee hairal hundel gej unen ug.
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • soyolo (124.235.209.88)
    yadaj bhd 111 teneg n ochino ooo
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • Бадрах (1.202.147.131)
    Энэ галзуугын эмнэлэгт хэвтэж байх ёстой хүн ш дээ.
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.24.137)
    ДЭЛХИЙ СӨНӨХ ТУХАЙ ЯРЬЖ БАЙГАА ХҮМҮҮС БОЛ ЯМАРЧ БОЛОВСРОЛГҮЙ, ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ АДГИЙН ТЭНЭГҮҮД, 2-РТ: ХИЙХ АЖИЛГҮЙ ҮГҮЙ БОЛ АШИГ ЗАВШААН ХАЙСАН ОРИФЛЕЙМЫН ТЭ НЭГ АВГАЙ ШИГ ЮМНУУД Л ҮНЭМШДЭГ ЯРЬДАГ ЮМ. ЗАРИМ ТЭН ЭГҮҮД НЬ БАНКНААС МӨНГӨӨ АВЧ БАЙНА ГЭСЭН. ДЭЛХИЙ СӨНӨВӨЛ ЯМАР БАНК БАЙХ ВЭ? ЯМАР ЛОГИК БОЛОВСРОЛГҮЙ ТЭ НЭГҮҮД
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
    • ДЭЛХИЙ СӨНӨВӨЛ ТЭР МӨНГӨ НЬ ЦААС Л БИЗ ДЭЭ
      2012 оны 12 сарын 18
  • (202.21.106.70)
    Argogiin yrisnaar bol 12.21 chine delhii sonoh odor bogood Chingis haan bid 2 iin torson odor yum bna ldaa. BI yahav torson odroo temdeglene
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
    • harin sunuhgui bitgii ai geed bgaa ym bishuu
      2012 оны 12 сарын 18
  • Зөвөлгөө (202.126.91.153)
    Түнэр харанхуй болох нь тодорхой байх шиг б.а. Түр зуурын цагаар ч юм уу,хэдэн өдрөөр ч юм уу. 4.5 хоногийнхоо эм,хүнс, газ, шүдэнз, лаагаа бэлдэхэд юу нь буруу гэж. Олон хоног сараар л биш бол. Дараа нь тэртээ тэргүй хэрэглэнэ. Байнга тог тасардаг юм чинь. Харин хамгийн хэцүү юм бол чоно борооноор. Нөгөө хулгайч нарын мэргэжлийн ,мэргэшсэн өвчин эхэлнэ шүү. Анхаар.
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зөв (202.126.91.153)
    Ёстой зөв бичжээ.Дэлхий сөнөдөг дээрээ тулбал зайдуу гарсан ч үхнэ, гараагүй ч үхнэ. Амиа бодсон ч үхнэ,бодоогүй ч үхнэ. Түнэр харанхуй болоход уушиг муутай,зүрх муутай, даралт ихтэй хүмүүст биед нь жаахан өөрчлөлт гарч магадгүй тул ойр зуурын эмтэй байх нь зөв байхаа. Тэрнээс зугтаагаад, өөрсдөө зардал чирэгдэл гаргаад хэрэггүй л болов уу. Үүнийг та мэдэж, тэнгэр биднийг харах байлгүй гэхээс. Снөдөг дээрээ тулбал нэг ч амьд амьтан үлдэхгүй байлгүй дээ. Тиймээс санаа зовж өөрийгөө зовоох шаардлагагүй л болов уу.
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • (124.158.77.8)
    Та нарыг бодвол хийсэн юмтай хүн. Өөрсдөө хийж гавьсан юмгүй хүн муулаад байж болохгүй ээ.
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
    • юу хийчлээ баахан халтуурны ном бичлүү? тэрийг ч юм хийсэн гэдэггүй байхаа хөө чой лувсаншарав багшийн номыг үгийг нь жаахан өөрчлөөд хэвлүүлчихсэн ичмээр юм энэ даахий бурхан
      2012 оны 12 сарын 18
  • (202.131.234.154)
    eh uriin holboo eh ni uree hezee ch alddaggui ch geh shig yarij bgaa yumaa ch uuruu oilgodoggui mal
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • (202.131.234.154)
    ene neg elii balai yum mgl-s zailbal taarna. Hujaa ruu
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • (49.0.165.103)
    nice
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • argo (126.159.39.170)
    Hotiin zah ruu yvana!hahaha ovoo gar shu!
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • (202.180.216.211)
    bas l soliotoi gar shuu
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • (49.0.188.220)
    ээ Арго багш гуай та тэр зохиосон Дахигаа больсон л гээд байсан шд. Тэрийгаа болчих л доо. Гоё гадаад хэл мэл ярил даа. Камсахамнидаа гээд л та яриад байсан шдээ. Ээ та
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • (182.160.19.193)
    Argo Javhlan zereg humuusiiig yaraltai Sharhadand hucheer hevtuulj albadan emchilgee hiilgehgui bol mash hunderch baina shuuu
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • од гэрчлэнэ. (49.0.188.220)
    Арго мэргэжлийн ажилдаа сайн дөө. Гэхдээ архи хөнтөрдөг болхоор чөлөөт сэдвээр жаахан балайрах гээд байдаг. НАСА Дэлхий сөнөнө гэхдээ арайхандаа одоохондоо арай л биш гэсэн. Үүнийг энэ сөнөсөн однууд гэрчлэнэ.
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • (182.160.23.197)
    Setgetsiin emnelegt hevtuuleechee enig!!!!
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Айдасгүй ярьдаг, дарамтгүй амьдардаг нийгмийг бүрдүүлнэ
    17 цаг 22 мин
  • Маргааш бүх нийтээр амарна
    19 цаг 51 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдлээ
    19 цаг 54 мин
  • Мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
    19 цаг 57 мин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
    20 цаг 3 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 8 мин
  • Нийслэлийн 6 дүүрэгт мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулжээ
    20 цаг 12 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    20 цаг 16 мин
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
    Уржигдар 11 цаг 22 мин
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
    Уржигдар 10 цаг 46 мин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Таны амралтад: Амтат броклины цутан шөл хийх
    Уржигдар 08 цаг 30 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
    Уржигдар 08 цаг 30 мин
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
    Уржигдар 08 цаг 30 мин
  • А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл
    2025-12-26
  • Эрчим хүчний хэрэгцээг хангах төслүүдийг санхүүжүүлэх дотоодын бонд НИЙСЛЭЛ гаргахаар боллоо
    2025-12-26
  • О.Цогтгэрэл: Эдийн засаг унаж, иргэдийн итгэл алдарч байна
    2025-12-26
  • “Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна
    2025-12-26
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
    2025-12-26
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • Хэмнэсэн цагаараа...
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • Зул сарын ХАМГИЙН ГОЁ 10 дуу
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК