
Израилын зэвсэглэсэн, Хамас бүлэглэлийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг томоохон бүлэглэлийн удирдагч Газын зурваст алагдсаныг тус бүлэглэл пүрэв гарагт баталлаа.
Газын өмнөд хэсэгт орших Рафах хотын нутаг дэвсгэрт хяналт тавьж байсан уг зэвсэгт хүчнийг удирдаж байсан Ясер Абу Шабаб олон нийтийн талбайд гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн мөргөлдөөнийг намжаахыг оролдох үеэр амь үрэгдсэн гэж тус байгууллага мэдэгдэв. Израилын нэгэн эх сурвалж "дотоодын мөргөлдөөний" улмаас амиа алдсан гэж мөн мэдээлжээ.
Израилын хоёр эх сурвалжийн мэдээлснээр, Абу Шабабыг нас барахаас өмнө яаралтайгаар эмнэлэгт хүргэсэн ч бүх зүйл хожимдсон байжээ.
Абу Шабаб бол Газын зурвас дахь Израилын дэмжлэгтэй хэд хэдэн зэвсэгт бүлэглэлийн хамгийн нэр хүндтэй удирдагч байсан бөгөөд түүний үхэл нь тус бүс нутгийн ирээдүйн талаарх Израилын одоог хүртэл тодорхойгүй байгаа төлөвлөгөөнд саад болж магадгүй юм.
30 гаруй настай Абу Шабаб Газын өмнөд хэсэгт ХАМАС-ын эсрэг аажмаар хүч түрэх бодлого баримталж байсан нэгэн. Израил улс Абу Шабабын зэвсэгт хүчнийг ХАМАС-ыг сулруулахын тулд зэвсэгт бүлэглэлийн лалын засаглалаас өөр хувилбар болгон ашиглахыг зорьжээ.
Л.Баяр






















































