
Монгол Улс аялал жуулчлалын салбарын өсөлтөөрөө дэлхийд 15 дугаар байрт бичигдэж байна.
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас гаргасан тайланд манай улсад ирэх жуулчдын тоо 2025 эхний есөн сарын байдлаар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өссөн байна. Энэ нь бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт ажээ.
Манай улс цар тахлын дараа аялал жуулчлалын салбараа цар тахлын өмнөх үеэс 44 хувиөр өсгөж, энэхүү жагсаалтад мөн багтаж байв.

Л.Баяр


















































