Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Трамп яагаад Венесуэлийг онилох болов: Газрын тос уу, хар тамхи уу?

2026-1-06
0
ЖИРГЭХ

Трамп хэдэн зуун мянган Венесуэл цагаачид АНУ-д нэвтэрсэнд Николас Мадурог буруутгаж байгаа. Эдгээр цагаачид бол 2013 оноос хойш улсынхаа эдийн засгийн хямрал, дарангуйллаас зугтаж чадсан гэж тооцоолж буй найман сая орчим Венесуэл иргэдийн бүлэг юм. Трамп нотлох баримтгүйгээр Мадурог "шорон болон галзуугийн эмнэлгүүдийг хоосолж", хоригдлуудыг АНУ руу цагаачлахыг "албадсан" гэж буруутгасан.

Трамп мөн АНУ руу мансууруулах бодис, ялангуяа фентанил, кокаин зэрэг бодисын урсгалын эсрэг тэмцэхэд анхаарлаа хандуулж байгаа. Тэрбээр Венесуэлийн хоёр том гэмт бүлэглэл болох "Трен де Арагуа" болон "Картел де лос Солес"-ыг Гадаадын террорист байгууллага (FTO) гэж тодорхойлсон бөгөөд нэгийг Мадуро өөрөө удирддаг гэж мэдэгджээ. Шинжээчид "Cartel de los Soles" нь шаталсан бүлэглэл биш, харин кокаиныг Венесуэлээр дамжин өнгөрөхийг зөвшөөрсөн авлигад идэгдсэн албан тушаалтнуудыг тодорхойлоход хэрэглэгддэг нэр томъёо гэдгийг онцолсон. Үүний толгойд Мадуро байх нь гарцаагүй гэж үзсэн. 

Трамп мөн Мадурог баривчлах шийдвэр гаргахаасаа өмнө түүний засгийн газрыг террорист байгууллага болгон зарласан юм. Мадуро өөрийгөө картелийн удирдагч гэдгээ эрс үгүйсгэж, АНУ-ыг өөрийг нь огцруулах, Венесуэлийн асар их газрын тосны нөөцийг гартаа авахын тулд "хар тамхины эсрэг дайн"-аа шалтаг болгон ашиглаж байна гэж буруутгаж байлаа. 


АНУ Венесуэлд үзүүлэх дарамтаа хэрхэн нэмэгдүүлсэн бэ?

Republicans largely back Trump on Venezuela action, Democrats decry it as  unjustified - ABC News

Трамп өнгөрсөн нэгдүгээр сард хоёр дахь бүрэн эрхээ эхлүүлснээс хойш Мадурогийн засгийн газарт үзүүлэх дарамт шахалтаа нэмсэн гэж хэлж болно. Нэгдүгээрт, Трампын засаг захиргаа Мадурог баривчлахад хүргэсэн мэдээллийн төлөө амласан шагналаа хоёр дахин нэмэгдүүлсэн.

Есдүгээр сард АНУ-ын хүчин Өмнөд Америкаас АНУ руу мансууруулах бодис тээвэрлэж байна гэж буруутгагдаж буй хөлөг онгоцнуудыг онилж эхэлсэн. Түүнээс хойш Карибын тэнгис болон Номхон далайд ийм хөлөг онгоцонд 30 гаруй удаа цохилт өгч, 110 гаруй хүн амиа алдсан гэх албан бус мэдээ бий. 

Трампын засаг захиргаа хар тамхины наймаачидтай олон улсын бус зэвсэгт мөргөлдөөнд оролцож байгаа гэж үзэж байгаа бөгөөд тэднийг АНУ-ын эсрэг хууль бус дайн явуулсан гэж буруутгаж байна. Есдүгээр сарын 02-нд болсон анхны халдлага нь нэг биш, хоёр удаагийн цохилт байсан бөгөөд эхний цохилтоос амьд үлдсэн хүмүүс хоёр дахь цохилтод амиа алдсан нь олны анхаарлыг татаж байв. Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий прокурор асан BBC-д өгсөн ярилцлагадаа, АНУ-ын цэргийн кампанит ажил нь ерөнхийдөө энхийн үед энгийн иргэдийн эсрэг төлөвлөсөн, системтэй халдлагын ангилалд багтаж байгааг дурджээ.

Үүний хариуд Цагаан ордон "манай эрэг рүү хор авчрахыг оролдож буй... Америкчуудын амьдралыг сүйтгэхийг оролдож буй" картелуудаас хамгаалахын тулд зэвсэгт мөргөлдөөний хуулиудын дагуу арга хэмжээ авсан гэж мэдэгдэв.

Трамп өнгөрсөн оны аравдугаар сард ТТГ-т Венесуэлийн дотор нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн гэж мэдэгдэж байсан. Тэбрээр мөн "наркотеррористууд" гэж тодорхойлсон хүмүүсийн эсрэг хуурай газарт цохилт өгөхөөр сүрдүүлсэн. Ийм цохилтын эхнийхийг 12 дугаар сарын 24-нд хийсэн гэж хэлсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. 

Мадурог баривчлахаас өмнө Трамп Мадурог "АНУ-ын найз биш" бөгөөд түүнийг албан тушаалаасаа явах нь "ухаалаг хэрэг" болно гэж удаа дараа хэлж байсан. Тэрбээр мөн Венесуэлд орж ирж, гарч буй бүх хориг арга хэмжээ авсан газрын тосны танкеруудыг "тэнгисийн цэргийн бүрэн хориг"-т оруулснаар Мадурод санхүүгийн дарамт учруулсан. Газрын тос нь Мадурогийн засгийн газрын гадаад орлогын гол эх үүсвэр билээ. 

         АНУ мөн Карибын тэнгист асар их цэргийн хүч байршуулсан бөгөөд тэдний зорилго нь АНУ руу фентанил болон кокаины урсгалыг зогсоох явдал юм. Мансууруулах бодис хууль бусаар хил давуулах явдалтай хатуу тэмцэл өрнүүлэх нь Мадурог баривчлах, асуудлын "толгойг цавчих" явдал байсан болов уу.


Венесуэл АНУ-ыг хар тамхиар дүүргэж байна уу?

U.S. military says 8 killed in strikes on 5 more alleged drug boats — but  survivors jumped overboard | CBC News

Венесуэл улс дэлхийн мансууруулах бодисын наймаанд харьцангуй бага оролцдог бөгөөд өөр газар үйлдвэрлэсэн мансууруулах бодисыг хууль бусаар хил нэвтрүүлдэг, дамжин өнгөрөх улс гэгдэж байна. Түүний хөрш Колумб нь дэлхийн хамгийн том кокаин үйлдвэрлэгч боловч ихэнх нь Венесуэлээр дамжиж биш, харин өөр замаар АНУ руу ордог гэж үздэг. 

АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газрын (DEA) 2020 оны тайланд дурдсанаар, АНУ-д хүрч буй кокаины бараг дөрөвний гурвыг Номхон далайгаар, багахан хувийг Карибын тэнгисээр хурдан завиар дамжуулан тээвэрлэдэг гэж тооцоолжээ. 

АНУ-ын хийсэн анхны цохилтуудын ихэнх нь Карибын тэнгист болсон бол сүүлийн үеийн цохилтууд нь Номхон далайд төвлөрч байна. Есдүгээр сард Трамп АНУ-ын цэргийн удирдагчдад онилсон завинууд "голдуу фентанил болон бусад мансууруулах бодис агуулсан цагаан нунтаг уутаар дүүрэн" байгааг сануулсан. Фентанил бол героиноос 50 дахин хүчтэй синтетик мансууруулах бодис бөгөөд АНУ-д опиоидын хэтрүүлэн хэрэглэснээс болж нас баралтын гол шалтгаан болсон.

 


Мадуро хэрхэн засгийн эрхэнд гарсан бэ?

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро зэвсэгт хүчний гишүүдэд хандан үг хэлэхдээ Симон Боливарын сэлмийг барьж байна. Ройтерс

Николас Мадуро зүүний үзэлтэй Ерөнхийлөгч Уго Чавес болон түүний Венесуэлийн Нэгдсэн Социалист Нам (PSUV)-ын удирдлага дор нэр хүндтэй болсон. Автобусны жолооч, үйлдвэрчний эвлэлийн удирдагч асан Мадуро Чавесын залгамжлагчаар томилогдож, 2013 оноос хойш ерөнхийлөгчийн албыг хашиж байна.

Чавес, Мадуро нар засгийн эрхэнд гарсан 26 жилийн хугацаанд тэдний нам Үндэсний Ассемблей, шүүхийн ихэнх хэсэг, сонгуулийн зөвлөл зэрэг гол байгууллагуудыг хяналтандаа авсан. 2024 онд Мадуро ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа ялсан боловч сөрөг хүчний цуглуулсан санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Эдмундо Гонзалес олонхын саналаар ялсан гэж үзсэн. Түүнийг засгийн эрхэнд гарсан цагаас улс орных нь амьдрал уруудсан гэж үздэг.

 

 


Венесуэл хэр их газрын тос экспортолдог вэ, хэн худалдаж авдаг вэ?

Trump says US is taking control of Venezuela's oil reserves. Here's what it  means | CNN Business

Мадуро Трампын засаг захиргааг АНУ Венесуэлийн газрын тосны баялгийг хяналтандаа авахын тулд өөрийг нь огцруулахыг оролдож байна гэж удаан хугацаанд буруутгаж ирсэн бөгөөд АНУ Венесуэлийн эрэг орчмоос газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцыг хураан авсны дараа түүний дээрх таамаг биелэж байгаа мэт болсон. 

Венесуэл улс дэлхийд хамгийн том батлагдсан түүхий газрын тосны нөөцтэй бөгөөд газрын тосны салбараас олсон ашиг нь засгийн газрынхаа төсвийн талаас илүү хувийг санхүүжүүлдэг. Гэвч тус улсын экспорт хориг арга хэмжээ, Венесуэлийн төрийн өмчит газрын тосны компанийн хөрөнгө оруулалтын дутагдал, буруу менежментээс болж хүнд байдалд орсон. 

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба (EIA)-ийн мэдээлснээр, 2023 онд Венесуэл улс дэлхийн түүхий газрын тосны ердөө 0.8 хувийг үйлдвэрлэж байжээ. Тус улс одоогоор өдөрт 900 мянга орчим баррель нефть экспортолдог бөгөөд Хятад улс бол түүний хамгийн том худалдан авагч юм. 

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Jerome Raf (15.204.166.126)
    HIRE A RELIABLE RECOVERY EXPERT THE HACK ANGELS Here are my recommendations. THE HACK ANGELS RECOVERY EXPERT is the best choice to recover your lost funds back. I fell victim to a fake online crypto broker with my investment of $958,000. The broker promised me significant profits and I was initially successful in trading, which built trust with the broker. I have never been so inconsolable in my life, having given them my utmost trust only to be fooled in this manner. While looking for help after losing my investment funds. I came across numerous endorsements and testimonials about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I reached out to him without hesitating and the outcome was wonderful. After retrieving the whole money he also worked for my colleague and is in the final stage of retrieving the last investment she made. Their expertise in crypto recovery is impressive, utilizing advanced techniques to track and recover my lost investment funds. Thanks to the experts for the heroic work you do for the helpless and hopeless. If your crypto has been stolen in any way, contact the Expert as soon as possible. You can contact them through their hotline at +1(520)200-2320 (available on Phone/WhatsApp), or shoot them an email at support@thehackangels.com. They also have a great website at www.thehackangels.com if you prefer that route.
    2026 оны 01 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    29 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    35 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    39 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    50 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    56 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    1 цаг 5 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    1 цаг 7 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    1 цаг 53 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    2 цаг 4 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    2 цаг 17 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    2 цаг 18 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    3 цаг 15 мин
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
    3 цаг 42 мин
  • Зурхай: Шинэ гэр ба байр авах, лусыг тахихад сайн өдөр
    4 цаг 8 мин
  • Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно
    4 цаг 16 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК