
АНУ-ын цагаачлалын албаны ажилтан Лхагва гарагт Миннеаполис хотод цагаачлалын албаны шуурхай ажиллагааны үеэр машинтайгаа зугтсан 37 настай эмэгтэйг буудан хөнөөжээ. Уг хэрэг нь тус улсын Ерөнхийлөгч Доналд Трампын улс орон даяар цагаачдын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн цочирдом гэмт хэрэг болж байна.
Миннеаполис хотын дарга Жейкоб Фрей түүнийг өөрийгөө хамгаалах зорилгоор гал нээсэн гэсэн Трампын засаг захиргааны мэдэгдлийг эрс няцаажээ. "Тэд үүнийг өөрийгөө хамгаалах үйлдэл гэж зөвтгөхийг оролдож байна. Гэвч тийм биш, би бичлэгийг өөрөө үзсэн" хэмээн тэр хэвлэлийн бага хурал дээр ууртайгаар хэлэв.
Удалгүй тус хотод эмх замбараагүй байдал үүсэж холбооны цагаачлалын агентлагуудыг "Миннеаполисаас зайл" гэх уриа лоозонгууд хаа сайгүй байв. Миннесота хотын зөвлөл нас барсан эмэгтэйг Рене Николь Гуд гэдгийг хэлээд, тэрээр "Өнөө өглөө хөршүүдээ асарч байсан. Өнөөдөр түүний амийг холбооны засгийн газар авлаа" гэж мэдэгджээ. Мөн зөвлөлийн мэдэгдэлд ICE-г хотоос нэн даруй гарахыг шаарджээ.
Л.Баяр






















































