Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхий тэдний ичгүүрийг үеийн үед мартахгүй

2026-1-28
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт Өмнөд Солонгосын экс тэргүүн хатагтайн шүүх хурал болно. Тэрбээр Chanel цүнх, BMW дилер болон маргаантай сүмийн асуудлуудаар шүүхийн өмнө очлоо. Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын эхнэр Ким Гын Хиг өнгөрсөн наймдугаар сард авлига, хувьцааны луйвар, улс төрийн оролцоо зэрэг хэд хэдэн хэрэгт буруутган баривчилсан бөгөөд тэрээр эдгээр бүх хэргийг үгүйсгэж байгаа. 

Кимийн нөхөрт цэргийн дэглэм тогтоох оролдлого хийсэнд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, шударга ёсыг тогтооход саад учруулсан хэргээр таван жилийн хорих ял оноосоноос хойш хоёр долоо хоног өнгөрлөө. Харин түүний хэргийн шүүх анхны хурал өнөөдөх эхлэв. Прокуроруудын мэдээлснээр, 52 настай Ким 2010 оны 10-р сараас 2012 оны 12-р сарын хооронд Өмнөд Солонгосын BMW дилер болох Deutsch Motors компанийн хувьцааг хамарсан үнийн залилангийн схемд оролцож 800 сая вон  буюу 552,570 ам.долларын илүү орлого олсон байна.

Түүнийг мөн Нэгдлийн Сүмээс хахууль болгон тансаг цүнх, алмаазан зүүлт болон 80 сая хүртэлх воны үнэтэй бусад бэлэг авсан, мөн 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс төрийн зуучлагч Мён Тэ Кюнээс 270 сая воны үнэтэй 58 үнэгүй санал асуулга авсан хэмээн буруутгаж байгаа юм. Шүүх хурлыг олон нийтэд шууд дамжуулах ажээ. 


South Korea's new first lady is hot!The 49-year-old is still so tender, and  the photos before plastic surgery are rarely exposed - iNEWS

Тэргүүн хатагтай болохоосоо өмнө Ким жирийн бизнес эрхлэгч, урлагийн хорхойтон байжээ. Тэрбээр 1999 онд Сукмёнгийн эмэгтэйчүүдийн их сургуулийг урлагийн боловсролын чиглэлээр төгссөн боловч оюутан байхдаа хуулбарласан хэргээр удаа дараа буруутгагдаж, улмаар тус сургуулийн судалгааны ёс зүйн зөвлөл түүний дипломын ажлыг 2025 онд хүчингүй болгосон. Тэрбээр эдгээр буруутгалын талаар хэзээ ч олон нийтэд тайлбар хийгээгүй.

2009 онд тэр урлагийн үзэсгэлэнгийн Covana Contents компанийг үүсгэн байгуулж, одоо ч гүйцэтгэх захирал, ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. 2019 онд Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг татвараас зайлсхийж, урлагийн үзэсгэлэн зохион байгуулсныхаа төлөө мөнгөн шан харамж авсан гэж мэдээлсэн.

Нөхөр нь 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялахын өмнө нь тэрбээр хуурамч намтар зохиосон хэргээр сөрөг хүчнийхнээс цохилт авсан. Үүнийг хүмүүс сөрөг хүчний явуулга гэж үзэж байсан ч Ким өөрийн намтар дээрх "хэтрүүлэг"-ийнхээ төлөө олон нийтээс уучлалт гуйжээ.


Гар цүнхний дуулиан

First lady makes a fashion, enviromental statement with handbag

2023 оны сүүлээр тагнуулын камерын бичлэг задарч, уг бичлэгт 2022 оны 9-р сард Ким Сөүлийн нэгэн оффист хүнээс тансаг брэндийн цүнх авч байгааг харуулжээ. Энэхүү бичлэгийг пастор Чой Жэ Ён бугуйн цагандаа суулгасан камераар нууцаар бичиж авсан. Уг бичлэг задарснаар Ким, Юн хоёрын талаарх олон нийтийн бодол эрс өөр болсон гэж хэлж болно. 

Бичлэг Чой саарал цэнхэр өнгийн тугалын арьсан цүнх худалдаж авахаар дэлгүүр рүү алхаж байгааг харуулсан. Мөн баримт дээр нь үнийг нь 3 сая вон 2,200 ам.доллар гэж бичсэн байжээ. Дараа нь Чой тэргүүн хатагтайн эзэмшдэг Сөүл дэх Covana Contents компанид зочлоход хатагтай Ким пастораас "Та яагаад надад эдгээр зүйлсийг авчирч өгөөд байгаа юм бэ?" гэж асууж байгааг харуулна. 

Өмнөд Солонгосын хуулиар төрийн албан хаагчид болон тэдний эхнэр/нөхөр нэг дор 1 сая воноос дээш, эсвэл жилд нийт 3 сая воноос дээш үнэтэй бэлэг бусдаас авахыг хориглодог. Видео бичлэгт хатагтай Ким бэлгийг хүлээн авч байгааг тодорхой харуулаагүй ч "Korea Herald" сонинд тухайн үед Ерөнхийлөгчийн тамгын газар цүнхийг хүлээн авсан гэдгээ баталгаажуулж, "засгийн газрын өмч болгон хадгалж байгаа" гэж мэдээлсэн байна. 

Expert panel recommends indictment for pastor who gave Korean first lady  Dior bag

Ерөнхийлөгчийн тамгын газар хариу мэдээлэл өгөөгүй нь маргааныг улам хурцатгаж, иргэний бүлгүүд Авлигын эсрэг хуулийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн прокурорын байгууллагад гомдол гаргасан.

Ким уг хэргийг үгүйсгэсэн ч Chanel-ийн цүнхийг авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хожим нь тэдгээрийг ашиглалгүйгээр буцааж өгсөн гэжээ. Прокурорууд өнгөрсөн сард түүнийг "хуулиас дээгүүр зогсож", "үндсэн хуулиар заасан шашин шүтлэг, төрийг тусгаарлах" зарчмыг зөрчих зорилгоор Нэгдсэн Сүмтэй хуйвалдсан гэж үзэн 15 жилийн хорих ял, 2 тэрбум воны торгууль ногдуулахыг шаардсан.


Ичгүүр

Кимийн цуврал дуулианууд нөхрийнх нь ерөнхийлөгчийн карьерт сүүдэр тусгаж байсан ч Өмнөд Солонгосын хамгийн ичгүүртэй удирдагчдын нэг болох хувь заяагаа эцсийн дүнд шийдсэн хүн нь Юн өөрөө байв. 

Юн 2024 оны сүүлээр  улсдаа цэргийн дэглэм тогтоохыг оролдсон нь өөрийгөө хавирсан хэрэг байв. Улмаар анхны шүүх хуралдаанаар түүнд эрх мэдлээ урвуулан ашигласан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, шударга ёсыг саатуулсан хэргээр яллав. Энэ нь Юны цэргийн дэг журам тогтоох тухай цочирдом зарлигтай холбоотой дөрвөн шүүх хурлын анхны шийдвэр байв. Хэдийгээр богино хугацаанд үргэлжилсэн ч энэ алхам улс орон даяар үймээн самуун дэгдээж, парламентын гишүүд Юны шийдвэрийг хүчингүй болгохын тулд үндэсний чуулган руу яаран очиж үймээн болсон. 

Шүүгч шийдвэр гаргах үеэрээ Юны үйлдэл "улс орныг улс төрийн хямралд оруулсан" гэж хэлээд, Юныг "огт гэмшээгүй" гэж тэмдэглэжээ. Юны цэргийн дэглэм тогтоох оролдлогыг мөрдөн шалгах явцад тусгай прокурорууд эхнэрийг мөн шалгасан. Энэ нь нэг сумаар хоёр туулай агнасан явдал байлаа. Нэгэн цагт хүчирхэг байсан хосууд одоо хамтдаа хэцүү цаг үеийг туулах нь нэгэнт тодорхой болов. Өмнөд Солонгосчууд ерөнхийлөгчөө яллаж, шоронд хорьж байсан түүхтэй. Тэгвэл одоо ерөнхийлөгчөө эхнэртэй нь хорихоор болоод байна. Энэ бол дэлхийн түүхэнд ч анхны үйл явдал. Тэдний энэ ичгүүрийг дэлхий мартахгүй.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.188.43)
    Нөлөөлөлийн хагас колони орны зовлон. АНУ үгийг зөрчсөн, даалгавар биелүүлээгүй л бол шорон. Эсхүл үхэл
    2026 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    29 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    35 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    39 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    50 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    56 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    1 цаг 5 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    1 цаг 7 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    1 цаг 53 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    2 цаг 4 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    2 цаг 17 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    2 цаг 18 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    3 цаг 15 мин
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
    3 цаг 42 мин
  • Зурхай: Шинэ гэр ба байр авах, лусыг тахихад сайн өдөр
    4 цаг 8 мин
  • Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно
    4 цаг 16 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК