
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын нисгэгчгүй онгоц зорчигч тээврийн галт тэргэнд халдаж, багадаа дөрвөн хүний аминд хүрсэн хэргийг "терроризм" гэж буруушаав. Мягмар гарагт Украины зүүн хойд Харьков мужид 200 гаруй хүнтэй галт тэрэг уг халдлагад өртсөн юм.
Өмнө нь Украины өмнөд хэсгийн Одесса боомтын албаныхан Оросын нисгэгчгүй онгоцны шөнийн дайралтад гурван хүн амиа алдсан гэж мэдэгдэж байв. Орос улс эдгээрт ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Сүүлийн хэдэн саруудад Москва Украины эрчим хүч, кам тээврийн дэд бүтцийг чиглэсэн нисгэгчгүй онгоц болон пуужингийн дайралтаа эрчимжүүлсэн бөгөөд тус улс сүүлийн жилүүдэд хамгийн хүнд өвөлтэй нүүр тулж байгаа юм.
Халдлагуудын үр дүнд Украин даяар сая сая хүн халаалт, цахилгаан, усгүй байна. Москва одоогоор Украины нутаг дэвсгэрийн 20 орчим хувийг хянаж байна. Мягмар гаргийн орой олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Зеленский “Аль ч улсад галт тэргээр зорчиж буй энгийн иргэд рүү нисгэгчгүй онгоцоор дайрсан явдлыг терроризм л гэж үзнэ. Тэгэхээр Оросууд өдөр бүр террорист халдлага хийж байна” гэжээ.
Харьковын бүсийн прокурорын газрын мэдээлснээр, уг галт тэрэг Языкове тосгоны ойролцоо оногдсон бөгөөд дрон вагон руу шууд онож, нөгөө хоёр нь галт тэрэгний ойролцоо дэлбэрчээ.Өнгөрсөн долоо хоногт Украин-Оросын дайныг зогсоох зорилготой хамгийн сүүлийн шатны хэлэлцээ болсон ч Оросын өдөр тутмын агаарын дайралт үргэлжилсээр байна.
Л.Баяр

























































