Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АНУ-аас дайжиж Хятад руу цувах Европ удирдагчдын мөргөлийн зам...

2026-1-29
0
ЖИРГЭХ

Бээжин өвлийн улиралд үргэлж хамгийн тав тухтай газар байдаггүй. Хойд Монголын нутгаас хүйтэн агаар үлээж, хотын нуур, гол мөрнүүдийг хөлдөж, гадаа буй хэн ч "ямар хүйтэн байна аа" гэж уулга алдах цаг... Гэсэн хэдий ч сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн удирдагчид Хятадын нийслэлд ирэх урилгыг хүлээн авсан. Франц, Өмнөд Солонгос, Ирланд, Канад, Финлянд улсуудаас айлчлалууд ихээр ирсэн. Германы канцлер ирэх сард айлчлах ёстой.

Одоо Бээжин рүү чиглэж буй барууны удирдагчдын дунд найман жилийн хугацаанд Хятадад айлчилсан анхны Их Британийн ерөнхий сайд Сэр Кейр Стармер багтаж байна. Түүнийг халуун дотноор угтан авсан нь гарцаагүй. Учир нь Их Британи саяхан Лондонд Хятадын томоохон элчин сайдын яамыг нээх төлөвлөгөөг баталсан юм. Хятадын албаныхан энэ асуудлыг шийдтэл Ерөнхий сайдын айлчлалын талаар зарлахгүй байх яриа ч гарсан гэнэ. 

Гэхдээ хоёр тал одоо хэлэлцээрийн ширээнд суухад хэдийн бэлэн болсон бөгөөд Их Британийн хувьд тус улсын эдийн засгийг дэмжих хэдэн арван шинэ хэлэлцээрүүд хийхээр төлөвлөж буй. Нэг гол асуулт бол Хятад улс Стармер зэрэг хүмүүсийн айлчлалыг геополитикийн томоохон өөрчлөлтийн нэг хэсэг гэж хэр зэрэг харж байгаа вэ? Мөн Их Британитай хэр ойр дотно харилцаатай байж чадна гэж бодож байна вэ?


Карнигаас эхэлсэн зам

Хятадын хувьд Европын удирпагчдын айлчлал нь Бээжинг АНУ-аас илүүд үзэж тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой түнш гэж харах болно гэсэн найдварын нэг хэсэг юм. Энэ сарын эхээр тус улсад айлчилсан Канадын ерөнхий сайд Марк Карни энэ бүхний эхлэл гэлтэй. Тэрбээр Бээжинд айлчилж, "Хятадтай шинэ стратегийн түншлэл" байгуулснаа зарласнаар дэлхийн бусад удирдагчдад зам нээсэн гэж хэлж болно. 

Энэ нь арван жилийн турш царцанги байсан хоёр улсын харилцаанд гарсан гайхалтай эргэлт байсан бөгөөд Ши Жиньпиний чихэнд хөгжим эгшиглэж байсан нь гарцаагүй. Гэсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэрэв Карни Хятадтай худалдааны хэлэлцээр хийвэл Канадад 100 хувийн тариф ногдуулна гэж сүрдүүлсэн юм. Вашингтоноос ирсэн уг мессеж нь нэг супер гүрэнтэй хэлэлцээр хийвэл нөгөөгийнхөө уур хилэнг хүлээх эрсдэлтэй гэсэн үг.

Стармер энэхүү "геополитикийн мина"-г тойрч гарахыг аль хэдийн оролдсон бөгөөд онгоцонд суухаасаа өмнө АНУ, Хятадын хооронд сонголт хийхгүй гэдгээ тодорхой хэлсэн. Зарим шинжээчид Хятадууд эдгээр айлчлал, хэлэлцээрүүд АНУ-ыг тэдэнтэй томоохон хагарал үүсгэхэд нөлөөлнө гэдгийг урьдчилан таамагласан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Бээжин тэдгээрийг АНУ-аас холдуулж, өөрсөддөө ашигтай байдалд оруулах гэж буй. Үүнийг нь ч айлчилж буй удирдагчид гадарласан байж таарна. 


Алс хол өнгөрсөн сайхан цаг үеүүд

Бээжингийн Тяньаньмэний талбайтай ойрхон орших уламжлалт дүүрэг болох Хутонгс дахь нэгэн уушийн газарт Бовэй Ван шар айраг аялгална. Тэрбээр сүүлийн хорин жилд Их Британид суралцсан сая хятад хүний ​​нэг бөгөөд энэ нь хоёр улсын хоорондох "алтан үе" гэгддэг үеэс эхлэлтэй юм.

"Шар айраг бол миний хувьд бүх зүйл" гэж Ван балгах зуураа хэлэв. Энэ бол түүний Глазго дахь Overtone шар айрагны үйлдвэртээ хийсэн анхны шар айрагны нэг байв. 

Тэр "Арван таван жилийн өмнө би Шотландад сурч байхдаа 'Хөөх, Британийн шар айраг үнэхээр сайхан юм аа, би үүнийг ирээдүйд Хятадад авчрахыг хүсч байна' гэж хэлж байсан" гэв. 

Тэр хүслээ гүйцээсэ. Энэ шар айраг одоо олон соёлын гэрч болжээ. Үүнийг Глазго хотын Йокерт исгэж, Хятад руу тээвэрлэж, Бээжингийн эл пабад зардаг бөгөөд тэнд "Braveheart" киноны хэсгүүд нэг том телевизээр гарч байхад I Элизабет өөр телевизээр гардаг.


Их Британи эдийн засгийн ойр дотно харилцааг дэмжиж байсан "алтан эрин"-г тодотгогч зураг бол тухайн үеийн Ерөнхий сайд Дэвид Камерон, хятадын удирдагч Ши нар 2015 онд "Plough Pub"-д нэг пинт, нэг сагс загас, шарсан төмс хуваалцаж байгаа зураг юм. 

Их Британийн хувьд бизнес эрхлэх хэрэгцээ болон аюулгүй байдлын талаарх санаа зовнилтой байгаа учир энэ сайхан цагийг эргүүлэн авчрах нь одоо төсөөлөхийн аргагүй юм. Тагнуулын байгууллагууд тагнуул, оюуны өмчийн хулгайн талаар санаа зовнилоо илэрхийлсээр байгаа тул Хятад улс Их Британийн үндэсний аюулгүй байдалд асар том аюул заналхийлэл хэвээр байна. Түүнчлэн тус улсаас зугтаж, Их Британийг диваажин, гэр орон болгохыг оролдсон Хятадын иргэдэд заналхийлэл үргэлжилсээр байгаа. Хятадын талаас авч үзвэл, уг уулзалтаас хойших 11 жилийн хугацаанд тус улс эдийн засгийн асар их хүч чадлаа олж авсан.

            Бээжин, Лондонгийн хоорондох эдийн засгийн тэнцвэрт байдал 'алтан эрин' гэж нэрлэгддэг үеэс хойш эрс өөрчлөгдсөн. Хэрэв хоёр тал боломжийн худалдааны харилцаагаа үргэлжлүүлж чадвал энэ нь томоохон ололт байх болно. 

Ши Стармерын өмнөх удирдагчид болох Тереза ​​Мэй, Камерон нартай уулзаж байснаасаа илүү өөртөө итгэлтэй удирдагч болсон. Хятад улс өнгөрсөн жил АНУ-тай хийсэн худалдааны дайны дараа эдийн засгаа сэргээж байгаа. Тэд илүү бардам болсон. 

Өнгөрсөн оны аравдугаар сард хоёр удирдагч Өмнөд Солонгост уулзсанаар энэ нь эвлэрэлээр дууссан. Гэвч Ши Жиньпин Америк болон дэлхий нийтэд Хятадын бараа бүтээгдэхүүнээс хэр хамааралтай болохыг харуулсандаа итгэлтэй байгаа. Энэ улс одоо дэлхийн бүх бараа бүтээгдэхүүний гуравны нэгийг үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийн ховор элементийн 90 гаруй хувийг боловсруулдаг, нарны хавтан, салхин турбин, цахилгаан тээврийн хэрэгслийн 60-80 хувийг үйлдвэрлэдэг. Тэд яах аргагүй хүчирхэг. 

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.187.135)
    Монгол улс яг л маш ядуу айл шиг болжээ. Гэрийн эзэд нь (Монголын ард түмэн нь) ямар ч ажил хийхгүй, гэрийхээ доторх өнгөтэй өөдтэйг бүхнийг бүгдийг нь бусдад зарж (Монгол улс юм үйлдвэрлэдэггүй тул ганцхан ашигт малтмалаа гадагшаа зардаг) хоолоо арай хийж олж иднэ. Тэгээд гэрийхээ бүх юмыг зарж дуусаад бусдаас мөнгө зээлж (Монгол улс гадаадаас 40-өөд их наядын зээл авчээ) зээл, зээлийн хүүгийн өрөнд орж хоолоо арайхийж олж иднэ. Хүүхдүүдээ ойролцоо айлд зарцлагдаж хонь мал маллуулахаар (Монголын 200 мянган залуус гадаад улсад боолын хөдөлмөр эрхлэдэг) явуулна. Монгол орон сүүлийн 30 гаруй жил найрамдалт Оросоос нүүр буруулаад, дээрэмчин Америкийг дагаад мөхөл сүйрлийн ирмэгт тулж иржээ. Аюутугай, мэдтүгэй.
    2026 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    29 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    35 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    39 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    50 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    56 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    1 цаг 5 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    1 цаг 7 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    1 цаг 53 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    2 цаг 4 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    2 цаг 17 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    2 цаг 18 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    3 цаг 15 мин
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
    3 цаг 42 мин
  • Зурхай: Шинэ гэр ба байр авах, лусыг тахихад сайн өдөр
    4 цаг 8 мин
  • Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно
    4 цаг 16 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК