
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "онцгой хүйтэн" цаг агаарын улмаас Украины нийслэл Киев болон бусад хот, суурин газруудад долоо хоногийн турш халдлага үйлдэхгүй байхаар тохиролцсон гэж мэдэгдэв.
Орос улс энэ тохиролцоог баталгаажуулаагүй байгаа ч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Трампын мэдэгдлийг сайшааж, Орос улс амлалтаа биелүүлнэ гэж найдаж байгааг хэлэв. Трамп уг тохиролцоо хэзээ эхлэхийг тодорхойлоогүй ч Украины нийслэлд Пүрэв гаргийн оройноос эхлэн агаарын температур буурч, дараагийн хэдэн өдөр -24C хүрэх төлөвтэй байна.
Орос улс 2022 онд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээсээ хойш хахир өвлийн улиралд Украины эрчим хүчний дэд бүтцэд халдлага үйлдэх нь ихэссэн.
АНУ-ын ерөнхийлөгч хэлэхдээ, "Би Ерөнхийлөгч Путинээс Киев болон бусад хотууд руу долоо хоногийн турш гал нээхгүй байхыг хүссэн бөгөөд тэр үүнийг хийхийг зөвшөөрсөн. Украинчууд үүнд бараг итгэхгүй дээ. Гэхдээ тэд маш их баяртай байгаа" гэжээ.
Пүрэв гарагт Зеленский олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн постондоо, Трамп "энэхүү хүнд өвлийн улиралд Киев болон Украины бусад хотуудын аюулгүй байдлыг хангах боломжийн талаар" "чухал мэдэгдэл" хийсэн гэжээ.
Л.Баяр






















































Сэтгэгдэл (1)