Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Доктор, профессор Ү.Сүхбаатар: Г.Оюунгэрэлийн тэнэг яриа бол гэмт хэрэг

2012-12-21
0
ЖИРГЭХ
 
Шинжлэх ухааны нэр барьж олныг төөрүүлэгсэдийн хэлж буйгаар 2012.12.21-нд дэлхий сүйрэх гэнэ. Дэлхийн сүйрлийн талаарх уг яриа Маяачуудын цаг тооны бичгээс үүдэлтэй гэж болно. Маяа нарын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан хүмүүс тэдний цаг тооны хуанли 2012.12.21-ний өдрөөр дуусаж байгааг олж тогтоожээ. Энэ цаг тооны бичигт итгэгсэд дэлхийг 12 сарын 21-ний өдөр сүйрнэ гэж ярьж байгаа. Хүмүүсийг айдаст автуулаад буй энэ таамагт албан ёсны шинжлэх ухаан хэрхэн хариулж байгааг хүргэхээр ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал Ү.Сүхбаатараас доорх ярилцлагыг авлаа.
 
Шинжлэх ухааны нэр барьж олныг төөрүүлэгсэдийн хэлж буйгаар 2012.12.21-нд дэлхий сүйрэх гэнэ. Дэлхийн сүйрлийн талаарх уг яриа Маяачуудын цаг тооны бичгээс үүдэлтэй гэж болно. Маяа нарын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан хүмүүс тэдний цаг тооны хуанли 2012.12.21-ний өдрөөр дуусаж байгааг олж тогтоожээ. Энэ цаг тооны бичигт итгэгсэд дэлхийг 12 сарын 21-ний өдөр сүйрнэ гэж ярьж байгаа. Хүмүүсийг айдаст автуулаад буй энэ таамагт албан ёсны шинжлэх ухаан хэрхэн хариулж байгааг хүргэхээр ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал Ү.Сүхбаатараас доорх ярилцлагыг авлаа.

-    12 сарын 21-нд дэлхийн соронзон туйл өөрчлөгдөнө. Үүнээс болж онц аюултай үзэгдэл болно гэж зарим хүмүүс ярьж байна. Ер нь дэлхийн соронзон туйл өөрчлөгдөх боломжтой юу?


ү сүхбаатар-    Би энэ сэдвээр 40 гаран жил судалгаа хийн, ажиллаж байна. 12 сарын 21-ний өдөртэй холбоотой энэ асуудал “Маяагийн цаг тооны бичиг”-тэй холбогдож гарч ирсэн яриа. “Маяагийн календарь” дуусч байгаа учраас дэлхий сөнөх ёстой юм шиг  ярьж байна. Энэ бол авцалдаагүй зүйл юм. Календарь бол цаг тооны бичиг. Байгалийн үзэгдлийг ямар хугацаанд болсоныг тэмдэглэн авах гэж цаг тооны бичиг байдаг болохоос биш цаг тооны бичиг байгалийн үзэгдлийг бий болгодоггүй юм. Тэгэхээр “Маяагийн календарь” дуусахаар дэлхий ертөнц сөнөнө гэдэг утгагүй зүйл. Том гаригийн хэлтэрхий эсвэл сүүлт од дэлхийг мөргөөд устгачихна гэж нэг хэсэг шуугисан. Өнөөдөр шинжлэх ухаан дэлхийд ойртож байгаа том биетүүд болон аюул учруулж болох биетүүдийг нэг бүрчлэн ажигладаг болсон. Хурд, хүч гээд бүх зүйлийг нь нарийвчлан тооцоолдог болсон. Бас наран дээр том тэсрэлт болж дэлхийг сөнөөнө гэж баахан шуугисан. Дэлхий  бол ганц хатуу бөмбөрцөг биш шүү дээ. Гадна талаар нь агаар мандал, түүний цаагуур цэнэгт мандал байгаа. Бүр 7000 км-ийн цаагуур соронзон мандал байгаа. Энэ бүгд нарнаас ирж байгаа энергитэй бөөмсийг ялгаад хойд, өмнөд хоёр туйлруугаа аваачдаг. Тэгэхээр тэнд бөөмс энергиэ алдаад туйлын туяа хүчдэл үүсгэдэг. Наран дээр их хүчтэй дэлбэрэлт болбол тэр бөөмс дэлхий рүү шууд орж ирж чадахгүй. Туйлын туяа гэдэг зүйл манай дунд өргөрөг хүртэл ажиглагддаг. Үр дагавар нь энэ. Түүнээс учруулж байгаа хохирол байхгүй шүү дээ. Яахав хойд туйлаар бол индукц гэсэн гүйдлийн нөлөөгөөр цахилгаан станцууд холбоо тасрах үзэгдэл болдог. Ер нь бол Канад гэх хойд туйлд ойрхон орнуудад гамшигийн байдалд хүрэх хэмжээний хохирол учруулдаг. Дунд өргөрөгт бол хохирол учруулахгүй. Үүнийг соронзон шуурга гэж нэрлэж байгаа юм.  Нарнаас ирж байгаа бөөмс дэлхийн соронзон оронтой харилцан үйлчлэхээрээ хөгжмийн чавхдас хөдөлдөг шиг соронзон орноо хөдөлгөдөг. Үүнийг соронзон шуурга гэж нэрлэж байгаа юм. Зүрх судасны өвчтэй хүмүүст муу талтай. Өөрөөр нөлөөлөх муу зүйл байхгүй. Нар дэлхийг сөнөөж чадахгүй. Дэлхий өөрөө хамгаалалт сайтай. Маш тогтвортой динамик систем юм. Динамик системийг хөдөлгөхийн тулд асар их энерги хэрэгтэй. Наран дээр тэсэрч дэлбэрч буй хүч дэлхийг сөнөөхөд яагаад ч хүрэхгүй. Яагаад гэхээр нар дэлхийгээс 150 сая км зайтай. Ийм хол газраас тархан ирж буй энергийн дэлхийд үзүүлж болох  нөлөө нь соронзон шуурга, цэнэгт мандалын буснил юм. Радио тасрах юм уу хойд туйлын нутгийн орнуудад цахилгаан шугам тасрах үзэгдэл гардаг л юм. Нар дэлхийг сөнөөж чадахгүй болохоор дэлхий өөрийгөө сөнөөнө гэж ярьж байна. Би бүр гайхаж байна. Ингэж хүмүүсийг тайван бус айдастай байлгаж болохгүй. Шинжлэх ухааны үндэсгүй зүйл ярьж байгаа юм.

-    Соронзон туйл гэж юу юм бэ?

-    Дэлхий өөрийн гэсэн соронзон оронтой. Цэнэгт мандал, соронзон мандалд болж буй физик үзэгдлээс болж дэлхийн соронзон орон маш огцом өөрчлөгдөнө. Үүнийг цаг хугацааны өөрчлөлт гэж байгаа юм. Дэлхий даяар тархсан соронзон орон газарзүйн байршил, геолги тогтоцоосоо болоод янз бүр байдаг.  Дэлхийн соронзон туйл өөрчлөгдөж байсан үе бий. Ойролцоогоор 200 мянган жилд ганц  өөрчлөгдөж байсан. Тэр үед айхтар гамшиг болсон уу гэвэл үгүй юм. “UBS” телевизээр Г.Оюунгэрэл гэгч эмэгтэй ярихдаа “Кранууд дэлхийн соронзон орны хүчээр тогтож байдаг. Дэлхийн соронзон орон тэг болонгуут энэ кранууд унана” гэж ярьж байсан. Ийм үзэгдэл байж болохгүй. Эрүүл хүнд ойлгомжтой асуудал. Крануудыг соронзон орон татаад зогсож байгаа юм биш. Дэлхийн соронзон орон тэг болсон ч зогсож л байна. Дэлхийн соронзон орон хэзээ ч тэг болохгүй. Туйлаа өөрчилнө гэдгийг заавал тэг болж өөрчилдөг гэж бодоод байна. Тийм зүйл байдаггүй. Энэ бол мэдлэггүй, боловсролгүй хүний яриа. Үүнийгээ мундаг мэддэг юм шиг ярьж байсан. Москвагийн “Дэлхийн соронзон орон ба радио долгионы тархалтын хүрээлэн” гэж байгууллага байдаг. Дэлхийн соронзон орны өөрчлөлтөнд прогноз хийдэг газар юм. Энэ байгууллагыг хүртэл нэрлээд ярьж байсан. Том байгууллага болон эрдэмтдийг тэгэж гутааж болохгүй юм. Ярих хэмжээгээ мэдэх хэрэгтэй. Тэд бол Г.Оюунгэрэл шиг тэнэг юм ярьдаггүй юм. Үүний төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Хариуцлаггүй асуудал. Энэ худал таамаг хөвдөнд гарсан түймэр шиг Монгол орныг аажмаар идэж байна. Манай боловсролын системд шинжлэх ухааны хамгийн анхдагч мэдлэгийг олгодог одон орны хичээлийг аль хэдийнээс заахаа больсон. Дэлхий дээр улирал яагаад өөрчлөгддөг, өдөр шөнө яагаад ээлжилдэгийг мэдэхгүй хүмүүс бий болж байна. Түнэр харанхуй болно гэж яриад байгаа. Үүнийг судалдаг хүний хувьд би ойлгохгүй байна. Тийм боломж байхгүй.

-    Нарны аймгийн болон нарны аймгийн бус гаригуудын жагсаал болно гэж юу вэ?

-    Есөн гариг нэг шугам дээр очно гэж яриад байна. 2000 оны зургаан сард ийм жагсаалт болсон. Үргэлж ажиглагдаж байдаг шүү дээ. Тэгээд юу ч болоогүй. 12 сарын 21-нд бас жагсана гэж ярьж байна. Тэр өдөр юу ч өөрчлөгдөхгүй. Таталцлын хүчинд жаахан өөрчлөлт орвол орно. Өөр юу ч болохгүй. Нарыг хаана гэдэг бол худлаа зүйл. Дэлхий өөрөө нарнаас гуравдах гариг нь. Том гаригууд дэлхийн нөгөө талд байж байгаа. Тэгэхээр яагаад ч нарыг сүүдэрлэнэ гэж байхгүй. Ямар ч баримтгүй, шинжлэх ухааны үндэсгүй зүйл ярьж хүмүүсийг сандаргаж байна. Орифлеймийн сүлжээ хүн мунхаруулдаг сүлжээ болж хувирчээ. Би үүнийг гэмт хэрэг гэж үзэж байна.

-    Байгалийн ноцтой үзэгдлийг урьдчилан харж болдог юм уу?

-    Ностардамус болон Болгарийн Ванга гээд мундаг зөнч мэргэн хүмүүс байдаг гэдэг. Тэд нар дэлхий дээр тийм гамшиг болно гээд цаг хугацаатай нь хэлчихсэн юм бол хүмүүс сэрэмж аваад урьдчилан сэргийлээд байна. Тэгэхээр худлаа хэлдэг хүмүүс юм. 12 сарын 21-ний өдрийн тухай л яриад байна. Тэр өдөр юу ч болохгүй. Байгалийн жам ёсоороо хамгийн богино өдөр, урт шөнө болно.

-    Алтан бумбын эрин гэсэн од эрхсийн цоо шинэ тоололд шилжинэ гэж хүмүүсийг ухуулж байна. Тэр юу гэсэн үг юм бол?


-    Мэдэхгүй. Шинжлэх ухаанд алтан бумбын эрин гэсэн зүйл байхгүй. Манай энэ ертөнц үүсээд арван гурав аравны долоон тэрбум жил болж байгаа. Цаг хугацаатай нарийн тооцсон тоо. Зуун сая жилээр алдаатай хэлж болох юм. Харин нар үүсээд таван тэрбум жил болж байна. Манай эх дэлхий үүсээд гурван тэрбум жил болж байна. Энэ бол маш тогтвортой динамик систем. Ертөнц зүй тогтолоороо явж байгаа. Ер нь монголд зан заншил, бурхан шашин гэдгийг зааглаж өгөх цаг нь болжээ. Шинжлэх ухаан бол хүний оюун ухааны бүтээл. Аливаа зүйлийг янз бүрээр  хардаг сониуч зантай хүмүүсийн ажил. Энэ хүмүүсийн үүсгэсэн мэдлэг дээр тулгуурлаад шинжлэх ухаанч боловсрол үүссэн.

-    Ер нь дэлхийн сүйрэл ертөнцийн төгсгөлийн тухай онол таамаглал хэр түгээмэл байдаг вэ?


-    14 тэрбум жил болчихсон энэ зүйлийг хэзээ сөнөхийг тооцоолох хэцүү. Асар их ухаантай хүн мэдэж болох юм. Эсвэл бүр тэнэг хүн л ярих байх.

-    Монголын төдийгүй дэлхийн албан ёсны байгууллагууд энэ мэт цуурхалт яаж хандаж байгаа вэ? 


-    Дэлхийн албан ёсны байгууллага болох NASA-аас нарийн тооцоо гаргасан. Дэлхийд сүйрэл болно гэдгийг үгүйсгэж байгаа. Өчнөөн  эрдэмтэд энэ зүйлийг няцаасан. Аль дээр яригдсан асуудал. Моод монголоор дуусна гэгчээр манайх л яригдаад өнгөрсөн зүйлийг одоо буруу ярьж эхлээд байна.

-    Манай дэлхий хэдэн настай вэ? Цаашид хэд наслах бол?


-    Манай ертөнц арван гурав аравны долоон тэрбум, нар бол таван тэрбум дэлхий үүсээд гурван тэрбум болж байгаа. Хамгийн эртний чулуу гурван тэрбум болж байгаа. Хэд наслахыг хэлэхэд хэцүү.
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • unshigch (182.160.30.220)
    biznesiinhenii zarim n setgetsiin uvchtei boldog bololtoi.
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • (180.235.175.155)
    Хэвлэл мэдээллийнхэн хөөцөлдөж гүйж гуйж байж та нараас хэдэн юм амнаас нь салгаж авч байгаа болохоос асар их хэмжээний ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ЭНЭ ЭТГЭЭДҮҮД ЮУ ХИЙДЭГ БАЙНА ВЭ. хООЛНЫ САВНУУД.
    2012 оны 12 сарын 22 | Хариулах
  • (180.235.175.155)
    Оюунгэрэл байтугай АНУ, ОХУ, Хятад гээд дэлхийгээр шуугисан зүйлийг Ү.Сүхбаатар чи битгий донгос. Харин чи ажлаа дэндүү муу хийж буй учраас суудлаа яаралтай тавьж өг. ШУА-ИЙН удирлага энэ этгээдийг хурдхан зайлуулах шаардлагатай. Өөрсдийн санаачлагаар даан ч нэг төгрөгийн ажил ч хийсэнгүй. Орчин үеийн астрофизикийн хөгжлөөс дэндүү хоцрогдсон байна. Англи хэлтэй шижигнэсэн залуучуудыг дэвшүүлэх хэрэгтэй байна. Ичих нүүрээ элэгэндээ наасан ***** Оюуэгэрэл гэдэг авгайтай барьцаад сууж байх юм.
    2012 оны 12 сарын 22 | Хариулах
  • (180.235.175.155)
    Ү.Сүхбаатар гэж тэнэгийн судалгааны төв нь ер нь юу хийдэг байгууллага вэ. Орфлеймын Оюунгэрэл гэхээсээ илүү Та хамгийн том гэмт хэрэгтэн. Учир нь бүхэл бүтэн хүрээлэн гэхэд албан ёсоор хэвлэлийн томоохон хурал хийж олон түмэнд үнэнийг өчиж чадахгүй, томоохон ганц ч пресентац ч хийж чадахгүй төсвийн мөнгө зүгээр идэж ууж байна. Оюуэгэрэлээс долоон дор арчаагүй амьтад. Энэ төвийг татан буулгах хэрэгтэй.
    2012 оны 12 сарын 22 | Хариулах
  • hh (122.201.18.168)
    zuw. yag zuw. teneg yum. ichij uheesei
    2012 оны 12 сарын 21 | Хариулах
  • (203.194.115.97)
    Tegj yarival delhii sonohdoo hurvel ene hun ch medehgui shuu dee, shinjleh ugaan baigal derh zuiliig bataldag shuudee,batalj sudalj chadaagui ochnoon uym bnadooo
    2012 оны 12 сарын 21 | Хариулах
  • (202.131.234.18)
    Оюунгэрэл өөрөө итгэсэн байсан бол нинжин сэтгэл, итгээгүй мөртлөө мэдсээр байж шунахай зорилгоор цуурхал тараасан бол ч гэмт хэрэг л дээ. . Аль нь юм бол..
    2012 оны 12 сарын 21 | Хариулах
  • BB (182.160.41.236)
    Худлаа цуурхал тараасан Оюунгэрэлд хариуцлага тооцох ёстой. Ядаж захиргааны хариуцлага хүлээлгэх дээр шүү
    2012 оны 12 сарын 21 | Хариулах
  • ariuka (202.9.47.130)
    vnen medeelel ogsond bayrlalaa hamag xvmvvsin setgel sanaa vimerchihsen bn lee
    2012 оны 12 сарын 21 | Хариулах
  • HHH (202.131.225.50)
    1.5 terbum dollariin 1 jiliin huu n 5% yum bol 1 sard onogdoh huugiin tulbur n 8.7 terbum tugrug bolj bna. sar bur iim hemjeenii mungu tulnu gej bdag odoogoor hurungu oruulalt hiih tusul belen boloogui baidag yana daa yana
    2012 оны 12 сарын 21 | Хариулах
  • Armon (122.201.18.198)
    Teneg humuus hamgiin medemhii baidag gesen unen yumdaa. Ter goo saikhnii buteegdhuunee l zaraad baij baibal barab. Sabaagui nohoi sarand hutsab gegch bolj dee
    2012 оны 12 сарын 21 | Хариулах
  • зочин (182.160.25.45)
    Баярлалаа Ухвар мөчид нөхдүүдэд ойлголт өгсөнд
    2012 оны 12 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    10 цаг 49 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    12 цаг 17 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    12 цаг 47 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    13 цаг 4 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    13 цаг 6 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    13 цаг 11 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    13 цаг 29 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    14 цаг 12 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    14 цаг 17 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    14 цаг 54 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    15 цаг 17 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    16 цаг 1 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    17 цаг 18 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    17 цаг 32 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    18 цаг 1 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    18 цаг 5 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    18 цаг 19 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    18 цаг 30 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    18 цаг 43 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    19 цаг 7 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК