
Канадын баруун хэсэгт орших Бриташ Колумбиа мужийн сургууль, гэрт болсон буудлагын улмаас есөн хүн амиа алдаж, 25 хүн шархаджээ. Зургаан хохирогч Тамблер Ридж дунд сургууль дотор нас барсан байдалтай олдсон бол долоо дахь хүн эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ.
Сэжигтний цогцос мөн сургууль дээрээс өөрийгөө хөнөөсөн байдалтай олдсон гэж албаныхан мэдэгдэв. Ойролцоох байшингаас дахин хоёр хүн нас барсан байдалтай олдсон бөгөөд цагдаа нар буудалцаантай холбоотой гэж үзэж байна.
Эрх баригчид халдлага үйлдсэн этгээдийн хэн болохыг мэдэж байгаа ч нэр, хүйсийг нь зарлаагүй байна. Өмнө нь хоргодох байрны сэрэмжлүүлэгт сэжигтнийг "бор үстэй даашинзтай эмэгтэй" гэж тодорхойлсон байв. Канадын Ерөнхий сайд Марк Карни уг хэргээс болж сэтгэл нь ихэд цочирдсон гэдгээ хэлжээ. Харин хэрэг болсон Бритиш Колумбиа мужийн дарга Дэвид Эби цагдаагийн ажилтнууд шуурхай ажилласны үр дүнд эмгэнэлт явдлыг улам дордохоос сэргийлсэн" гэж мэдэгдэв.
Л.Баяр























































