
Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи АНУ-Израилын Иранд хийж буй цэргийн ажиллагааны үеэр албан өрөөндөө амиа алджээ. Тэгвэл түүний талаарх баримтуудыг хүргэж байна. 1939 онд зүүн хойд нутгийн Машхад хотод шашны эрдэмтний хүү болон төрсөн Али Хаменеи 1962 онд Аятолла Хомейнигийн шашны сөрөг хүчний хөдөлгөөнд элссэн.
1979 оны Исламын хувьсгалын дараа Али Хаменеи Батлан хамгаалахын сайдын орлогч болж, Исламын хувьсгалын харуулын корпусыг (IRGC) зохион байгуулахад тусалсан.
1989 оны 6-р сард Хомейни нас барахад шашны зүтгэлтнүүдийн зөвлөл болох Шинжээчдийн Чуулган Али Хаменеиг шинэ дээд удирдагчаар сонгож, Шийт шашны зүтгэлтнүүдийн дунд шаардлагатай зэрэглэлд хүрээгүй байсан ч тэр удирдах эрхийг авахын тулд үндсэн хуулийг өөрчилжээ.
Түүнээс хойш Аятолла Хаменеи Ираны улс төр, зэвсэгт хүчинд хатуу хяналтаа хадгалж, эрх баригч тогтолцоонд тулгарч буй сорилтуудыг заримдаа хүчирхийллийн аргаар дарж байв.
Тэрээр мөн гадаад асуудлаар, түүний дотор АНУ-тай үргэлжилж буй мөргөлдөөний талаар тууштай хатуу байр суурь баримталж байсан байлаа. Тэрээр мөн Израилыг устгахыг удаа дараа уриалсан. Хаменеигийн засаглалын үед Ираны долоон ерөнхийлөгч ажиллаж байсан. Зургаан хүүхэдтэй. 1981–1989 онд Ираны Ерөнхийлөгчөөр ажилласан. Ираны хувьсгалын дараах улс төрийн чухал үеийг удирдсан. 1981 онд тэсрэх бөмбөгийн халдлагад өртөж, баруун гар нь хэсэгчлэн саажилттай болсон.
Л.Баяр
























































