
АНУ болон Израилын Ираны эсрэг хийсэн томоохон, одоо ч үргэлжилж буй дайралтын хариуд Иран улс Бахрейн, Кувейт, АНЭУ улсууд руу пуужин, нисгэгчгүй онгоц харваж байгаа тул Дубай хотын оршин суугчид хоёр өдрийн турш ихэвчлэн гэртээ байгаа ажээ.
Тансаг зэрэглэлийн зочид буудлууд болон зорчигчдын урсгалаараа дэлхийд хамгийн их ачаалалтай нисэх онгоцны буудлуудын нь бөмбөгдүүлсэн байна.
Тус хотын иргэн Бекки Уильямс "өчигдөр манай байшингийн ардаас 15 орчим пуужин харвасан" гэжээ. Энэ нь Арабын Нэгдсэн Эмират улсын цэргийн хүчин Ираны пуужингуудыг сөнөөх зорилгоор харвасан тухай юм. Гэхдээ тэр болон түүний гэр бүл тайван байж, АНЭУ-ын цэргийнхэн агаарын орон зайг хамгаалж чадна гэдэгт нь итгэж байгаа аж.
АНУ-Израилын цохилтын хариуд Ираны дайралт ням гараг хүртэл үргэлжилсэн. Дубайн тансаг хиймэл арлууд болох Палм Жумейра арал дээрх таван одтой Фэйрмонт Палм зочид буудал хүчтэй дэлбэрэлтэд өртсөн. Агаарт дэлбэрсэн дроноос үүдэлтэй хог хаягдлын улмаас таван одтой Бурж Аль Араб зочид буудлын гадна фасадад "бага зэргийн гал" гарсан гэж эрх баригчид мэдэгдэв.
Дубайн өөр нэгэн оршин суугч BBC-д өгсөн ярилцлагадаа “Бидний өнгөрсөн 24 цагийн турш туулсан зүйл бол бусад хүмүүсийн зөрчилдөөнтэй бүс нутагт туулж байсан зүйлийн өчүүхэн хэсэг нь тул нөхцөл байдлыг илүү сайн талаас нь харж байгаа" гэжээ.
Л.Баяр
























































