
АНУ болон Израилын үргэлжилсэн халдлагын хариуд Иран Ойрхи Дорнодод цохилт өгсөөр байгаатай холбогдуулан Хормузын хоолойн ойролцоо гурван хөлөг онгоц халдлагад өртлөө. Үүний дараа дэлхийн газрын тосны үнэ өсөв. Хоёр хөлөг онгоц хоорондоо мөргөлдсөн бол гурав дахь хөлөг онгоц бөмбөгдөлтөд өртсөн гэж Их Британийн Далайн худалдааны үйл ажиллагааны төв (UKMTO) мэдэгдэв.
Иран улс дэлхийн газрын тос, байгалийн хийн 20 орчим хувийг тээвэрлэдэг уг хоолойгоор хөлөг онгоцоо нэвтрэхгүй байхыг улсуудад анхааруулсан.
Даваа гаргийн өглөөний Азийн биржүүдийн арилжаагаар дэлхийн газрын тосны үнэ 10 гаруй хувиар өссөн байна. GMT цагаар 02:00 цагт Брент маркийн газрын тосны үнэ 4 хувиас дээш өсөж, нэг баррель нь 76.16 ам.доллар болсон бол АНУ-д арилжаалагддаг газрын тосны үнэ мөн 4 хувиар өсаж 69.67 ам.доллар болжээ.
Л.Баяр
























































