
"АНУ олон жил үргэлжлэх мөргөлдөөнд орохгүй" гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс "Fox News" телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрбээр мөн АНУ-ын ерөнхийлөгч Ираныг "хэзээ ч цөмийн зэвсэгтэй байхыг хүсэхгүй, энэ л түүний тодорхой зорилго" гэв.
Түүний хэлснээр Д.Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ он жилүүдэд "Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй байж болохгүй гэдгийг баталгаажуулахыг хүссэн. Энэ алхам нь өнөөдөр Ираны дэглэмийг үндсээр нь өөрчлөх чухал үүрэг гүйцэтгэж байна" гэжээ.
Ж.Д. Вэнсийн ярилцлагаас ойлгосноор Доналд Трамп Ираныг олон жил үргэлжилсэн мөргөлдөөнд оруулахыг хүсэхгүй байгаа бөгөөд АНУ дахин Ирак, Афганистантай холбоотой асуудлуудад хөндлөнгөөс хошуу дүрэхгүй ажээ.
BBC-ийн Том Бэйтман АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогоос Иранд сургуулийг бөмбөгдөж хүүхдүүд зэрэг олон арван энгийн иргэдийн амийг авсанд тайлбар асуухад, "АНУ санаатайгаар сургуулийг онилохгүй" гэжээ.
Л.Баяр


























































