
АНУ-Израилын Ирантай хийж буй дайны дөрөв дэх өдөр дараах хамгийн сүүлийн үеийн үйл явдлуудыг мэдвэл зохино.
- Израил Тегеран, Бейрут дахь "цэргийн" гэж нэрлэгддэг газруудад "өргөн хүрээтэй агаарын цохилт"-ын шинэ давлагаа эхлүүлэв.
- Саудын Арабын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Эр-Рияд дахь АНУ-ын Элчин сайдын яам хоёр нисгэгчгүй онгоцны цохилтод өртөж шатсан.
- Ираны төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Бахрейн дахь АНУ-ын агаарын цэргийн баазын команд штабын барилга нурсан гэж мэдэгдэв.
- Ираны албан тушаалтан дэлхийн эрчим хүчний хангамжийн гол зам болох Ормузын хоолойгоор нэвтрэхийг оролдож буй аливаа хөлөг онгоцыг "галдан шатаана" гэж сүрдүүлэв.
- АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өчигдөр АНУ-ын цэргийнхэн Иранд үзүүлэх "хамгийн хүнд цохилтоо хараахан хийгээгүй байна" гэж мэдэгдэв.
- Дайн эхэлснээс хойш АНУ-ын зургаан цэргийн албан хаагч амь үрэгджээ. Өчигдөр Кувейтэд АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг буудаж унагаасан ч онцгонны багийнха амьд үлджээ.
- Өчигдөр Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер парламентын гишүүдэд "тэнгэрээс дэглэмийг өөрчлөхөд итгэдэггүй" гэж хэлсэн. Гэхдээ тэрээр АНУ-д Ираны пуужингийн байгууламжуудад "хамгаалалтын" цохилт өгөх зорилгоор Британийн цэргийн баазуудыг ашиглахыг зөвшөөрч байна.
Л.Баяр
























































