
АНУ-д төвтэй Хүний эрхийн идэвхтнүүдийн мэдээллийн агентлаг (HRANA)-аас мэдээлснээр, Иранд хоёрдугаар сарын 28-наас хойш 1097 энгийн иргэн амиа алдсан байна.
Эдгээрээс 181 нь 10-аас доош насны хүүхэд байсан гэж тус агентлаг мэдэгдэв. Гэмтсэн энгийн иргэдийн тоо 5402-д хүрсэн бөгөөд үүнд 100 хүүхэд багтаж байна.
Зөвхөн сүүлийн 24 цагийн дотор дор хаяж 104 халдлага гарсан тоо байна. Эдгээр халдлага цэргийн бааз, эмнэлгийн төвүүд болон орон сууцны хорооллуудад хүрсэн байна. Дахин хэдэн зуун мэдээлэгдсэн нас баралтын тохиолдлыг хянаж байгаа аж.
Л.Баяр





















































