
АНУ-ын Сенат АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын цэргийн ажиллагаа эхлүүлэх, шууд тушаал өгөх бүрэн эрхтэй эсэхийг шалгах гэж байна. Дайны эрх мэдлийн тухай хуулийн санал хураалтыг АНУ-ын Сенатад орон нутгийн цагаар Лхагва гаргийн 16:00 цагт (GMT-ийн 21:00 цагт) явуулахаар товложээ.
Энэхүү арга хэмжээ нь Трампын цэргийн ажиллагаа явуулах чадварыг хязгаарлах зорилготой боловч бусад өмнөх засаг захиргааны үеүүдэд ерөнхийлөгч ийм эрхгүй байсан нь олныг талцуулж байгаа аж.
Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио "Ерөнхийлөгчийг энэ талаар ямар нэгэн зүйл хийхийг шаарддаг хууль байхгүй" гэж үзэж байна. "Ямар ч ерөнхийлөгчийн засаг захиргаа Дайны эрх мэдлийн тухай хуулийг үндсэн хууль гэж хүлээн зөвшөөрч байгаагүй - Бүгд Найрамдах намын ерөнхийлөгчид ч, Ардчилсан намын ерөнхийлөгчид ч байгаагүй" гэж тэр нэмж хэлэв.
Энэхүү арга хэмжээг санаачилсан сенаторууд болох Виржиниа мужийн Ардчилсан намын гишүүн Тим Кайн, Кентакки мужийн Бүгд Найрамдах намын гишүүн Рэнд Пол нар засаг захиргааны үйл ажиллагааны талаар сенаторууд юу гэж бодож байгааг санал солилцохыг хүсэж байгаагаа мэдэгдэв.
Ардчилсан намын гишүүн Тим Кайн "Сенаторууд бид өөрсдийн хүүхдүүдээ энэ улсад байгаа хамгийн үнэт баялаг болох өөрсдийн хөвгүүд, охидоо эрсдэлд оруулж болохгүй. Бид дайнд хүүхдүүдээ илгээх эсэхээ санал хураалтаар шийднэ" гэжээ.
Л.Баяр





















































