
АНУ-ын Сенат Д.Трампын Иранд цаашид цэргийн ажиллагаа явуулах эрх мэдлийг хязгаарлах зорилготой дайны хүчний тогтоолын санал хураалтыг явууллаа. АНУ-ын сенаторууд Доналд Трампын Иранд цаашид цэргийн ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах санал хураалтад 47-53 харьцаатайгаар санал өгснөөр уг үлй ажиллагаа бүтэлгүйтэв.
Сенатор Рэнд Паул Ардчилсан намынхантай нэгдэж Трампын Иран дахь цэргийн эрх мэдлийг хязгаарлахыг дэмжсэн санал өгсөн бол сенатор Жон Феттерман Бүгд Найрамдах намынхантай нэгдэж, үгүй гэсэн санал өгсөн нь бүтэлгүйтэх гол шалтгаан болжээ.
Гэхдээ энэ бол Иранд явуулж буй цэргийн ажиллагааны талаар албан ёсоор дайн зарлах эрхтэй цорын ганц АНУ-ын засгийн газрын салбар болох Конгрессоос бидний сонсох сүүлчийн зүйл биш юм.
Төлөөлөгчдийн танхим маргааш мөн адил асуудлаар санал хураалт явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ долоо хоногт зарим сенаторууд дайн үргэлжилбэл ирээдүйд дайны эрх мэдлийн тогтоолыг дэмжих хандлагатай байгааг дурджээ.
Хэрэв Конгресс уг ажиллагааг батлаагүй бол АНУ-ын цэргийг мөргөлдөөнөөс гаргахыг шаардлага үүсэх байсан. Гэвч одоо Д.Трампын шийдвэр дэлхийн дайны түүхийг хэр их өөрчлөх нь тодорхойгүй байна.
Л.Баяр
























































