
Катар улс түр зуурын урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон Доха дахь АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо амьдардаг оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн гэж Катарын Дотоод хэргийн яам мэдэгдэв.
"Шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тэднийг тохиромжтой байраар хангасан" гэж яам X-д өгсөн мэдэгдэлдээ дурджээ. Энэ долоо хоногт Саудын Араб, Кувейт дэх АНУ-ын Элчин сайдын яамдууд болон Дубай дахь АНУ-ын Консулын газар нисгэгчгүй онгоцоор дайрсны дараа уг арга хэмжээг авч байна.
Энэ долоо хоногт АНУ-ын Төрийн департамент Америкийн иргэдэд Ойрхи Дорнодоос олон нислэг цуцлагдсан эсвэл түр зогссон ч тэднийг нэн даруй орхихыг анхааруулсан.
АНУ-ын засгийн газар Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Йордан дахь Америкийн иргэдэд зориулсан чартер нислэгийн захиалга авахын зэрэгцээ өөр газар гацсан хүмүүст арилжааны нислэгийн тасалбар захиалахад нь туслахыг эрмэлзэж байгаа ажээ.
АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтан хэлэхдээ, хоёрдугаар сарын 28-наас хойш Ойрхи Дорнодоос 17500 орчим иргэн АНУ руу буцаж ирсэн байна гэв.
Л.Баяр

























































