
Непалд түүхэн сонгууль өрнөж байна. Тэгвэл өндөр уулсаараа алдартай тус улсад Эверестийн баазын ойролцоох Пангбоче тосгонд санал хураалтын ажилтнууд санал хураалтын хайрцгийг гаргахын тулд 9-10 цагийн турш мацах хэрэгтэй болдог аж. Улмаар санал цуглуулах цэгт хүргэж, дараа нь нисдэг тэргээр доош зөөдөг гэнэ.

Балбын уулс нутаг дэвсгэрийнх нь 80 гаруй хувийг эзэлдэг тул хүн бүр санал өгөх боломжтой байх нь логистикийн хувьд бэрхшээлтэй асуудал юм.
Балбын баруун хэсгийн Долпа дүүрэгт л гэхэд далайн түвшнээс дээш 4000 метрээс өндөрт 10 санал авах байр байдаг гэж орон нутгийн албаныхан мэдээлжээ. Эдгээр байршлуудаас саналын хайрцгийг зөвхөн нисдэг тэргээр тээвэрлэх боломжтой, учир нь 12 цагаас хойш нисдэг тэрэг нисгэж болдоггүй нөхцөл үүсдэг гэнэ.
Л.Баяр

























































