
Бүгд Найрамдах Колумб Улсад парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ. Сонгуулийн үйл явцтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Густаво Петро иргэдийг ардчиллын үйл явцад идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалсан байна.
Тэрээр мэдэгдэлдээ сонгуулийн үйл явцыг ил тод, шударга явуулах нь чухал гэдгийг онцолж, санал тоолох ажиллагааг нээлттэй, хяналттай явуулах шаардлагатай гэж мэдэгджээ. Мөн сонгуулийн байгууллагууд хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж, иргэдийн итгэлийг хангах ёстойг тэмдэглэсэн байна.

Энэ удаагийн сонгуулиар Колумб улсын парламентын хоёр танхим болох Сенат болон Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг сонгох юм. Улс төрийн гол намууд парламент дахь суудлынхаа тоог нэмэгдүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд сонгуулийн үр дүн нь тус улсын улс төрийн хүчний харьцаанд нөлөөлөх чухал үйл явдал гэж ажиглагчид үзэж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар сонгуулийн дүн нь Ерөнхийлөгч Густаво Петро-гийн хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлэх боломжтой ажээ.






















































