
Персийн булангийн орнууд даваа гаргийн өглөө агаарын дайралтууд нэмэгдэж байгаа мэдээг дэлхий нийтэд түгээлээ.
Бахрейн: Даваа гаргийн өглөө Ираны нисгэгчгүй онгоц нийслэлээс нь өмнө зүгт 5 километрийн зайд орших Ситра хотыг бөмбөгдөж, багадаа 32 хүн шархадсанаас дөрөв нь хүнд байна гэж тус улсын Үндэсний Харилцаа Холбооны Төв CNN-д мэдэгдэв. Халдлага нь эрчим хүчний дэд бүтцийн ойролцоох энгийн иргэдийн орон сууцны хорооллыг онилсон бөгөөд "ихээхэн хэмжээний хохирол учруулсан" байна. Шархадсан хүмүүсийн дунд 2 сартай нярай, хоёр бага насны хүү, 17 настай охин зэрэг хүүхдүүд байгаа гэж тус төв нэмж хэлэв.
Кувейт: Даваа гаргийн өглөө Кувейтын Үндэсний гварди "хамгаалалтад байгаа газруудынхаа нэгэнд" нисгэгчгүй онгоцыг буудаж унагасан байна. Тус хүчин "амин чухал байгууламжуудыг аюулгүй хамгаалах зорилгын хүрээнд" нисгэгчгүй онгоцыг буудан устгасан гэж мэдэгджээ.
Катар: Тус улсын батлан хамгаалах яам X дээрх нийтлэлдээ, зэвсэгт хүчин Даваа гаргийн өглөө Ираны пуужингийн довтолгоог таслан зогсоосон гэж мэдэгдэв.
Л.Баяр






















































