
Хятад, Хойд Солонгосын хоорондох зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээг Пүрэв гарагт сэргээж, цар тахлын улмаас зургаан жилийн турш хаалттай байсан тээврийн холболтыг эхлүүлнэ гэж Хятадын төмөр замын оператор мэдэгдэв.
Бээжин, Пхеньяны хоорондох галт тэрэг долоо хоногт дөрвөн удаа, Хятадын хилийн Даньдун хот болон Хойд Солонгосын нийслэлийн хоорондох галт тэрэг өдөр бүр явах болно гэж Хятадын төмөр зам мягмар гаргийн орой мэдэгдэлдээ дурджээ.
Галт тэрэгний үйлчилгээ нь "Хятад, Хойд Солонгосын найрамдлыг бэхжүүлдэг хөдөлгөгч холбоос" гэж Хятадын төмөр замын компани мэдэгдэв. Хятад улс цар тахлын дараа уг сүлжээг бүрэн нээсэн бол Хойд Солонгосын тал 2024 оноос сэргээсэн ч хязгаарлагдмал тооны жуулчдыг хилээр нэвтрүүлдэг байв.
Хятадын төмөр замын мэдээлснээр, Бээжин-Пхеньян чиглэлийн галт тэрэгний зарим вагонд олон улсын зорчигчдыг зорчихыг зөвшөөрдөг.
Гэвч аялал жуулчлалын агент BBC-д өгсөн ярилцлагадаа бизнес эрхлэгчид болон жуулчдад зориулсан тасалбар хараахан худалдаанд гараагүй гэжээ. Агент зөвхөн хүчинтэй визтэй хүмүүс л тасалбар худалдаж авах боломжтой гэжээ.
Л.Баяр

























































