
АНУ-ын Төв командлалын командлагч, Тагнуулын төв газрын дарга асан генерал Дэвид Петреус Иранд болсон охидын сургуулийн халдлагад өөрийн улсыг "буруутай байж магадгүй" гэв.
Ираны өмнөд хэсэгт орших охидын сургуулийг дайн яг эхэлсэн өдөр буюу хоёрдугаар сарын 28-нд бөмбөгдсөний улмаас 168 хүний амь эрсэдсэн байдаг.
Хэвлэлийнхэн генерал Дэвид Петреусаас уг хэрэгт АНУ буруутай эсэх талаар асуухад, "Мөрдөн байцаалтын явцад хянагдаж буй нотлох баримтыг шууд хараагүй ч АНУ уг хэрэгт шууд хамааралтай байх магадлал өндөр. Харамсалтай нь, энэ дайнд "Томагавк пуужин"-тай цорын ганц улс нь бид байсан" хэмээжээ.
Уг охидын сургуулийн барилга хэдэн жилийн өмнө Ираны тэнгисийн цэргийн томоохон цогцолборын нэг гэгддэг байсан. Магадгүй АНУ-ын талд хуучин мэдээлэл байсан нь уг хэргийн шалтгаан байж болох талаар тэр мөн ярьжээ.
CBS-ийн мэдээлснээр, АНУ-ын уг халдлагыг үйлдсэн байх магадлалтай боловч сургууль руу санаатайгаар онилоогүй, алдаа гаргасан байж болзошгүй гэж үзэж байна.
Л.Баяр























































